Кэтрин Зета-Жонс: “Оскар”-ын шагнал авахаар тайзан дээр гараад л төрчих юм шиг санагдаж билээ

2024-09-25
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

 Б.ТҮШИГ

Холливудын од Кэтрин Зета-Жонс  өнөөдөр  55 нас хүрлээ. Удам дамжсан алдарт жүжигчин Майкл Дугластай гэрлэснээр түүнийг Холливудын дээдсийн хүрээлэнд багтсан гэдэг. Энд сонирхуулахад, Майкл Дуглас мөн л есдүгээр сарын 25-нд төрсөн ч эхнэрээсээ даруй 25 насаар ах билээ.

“Чикаго” мюзикл кинонд бүтээсэн дүрээрээ 2003 онд “Оскар”-ын шагнал хүртсэн Кэтрин Зета-Жонс түүнчлэн “Тавдугаар сарын хонгор нахиа” (“The Darling Buds of May”), “Залуу Индиана Жонсын замнал” (“The Young Indiana Jones Chronicles”), “Цэнхэр шүүс” (“Blue Juice”), “Зоррогийн баг”(“The Mask of Zorro”), “Титаник” (“Titanic”), “Тээвэрлэлт” (“Traffic”) гээд олон дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхлөн орон орны кино сонирхогчдын хайртай жүжигчдийн нэг болсон юм.

Алдарт жүжигчин эмэгтэйн Их Британийн “The Telegraph” сонинд өгсөн ярилцлагыг дор толилуулъя.

-Та “Casa Zeta-Jones” нэртэй гоо сайхны бүтээгдэхүүний өөрийн брэндтэй болсон. Косметикийн барааг их хэрэглэдэг, сайн мууг нь ялгадаг учраас тэр үү?

-Тийм шүү. Миний брэнд “Wunder2” компанитэй хамтран эрчимт үйлчилгээтэй косметикийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нас явах тусам өөртөө болон өөрийн үеийнхэндээ ямар бүтээгдэхүүн илүү хэрэгтэй сайн ойлгох болсон доо. Миний бодлоор ямар ч эмэгтэйд нүд хамгаас чухал.

Би өөрийгөө дэндүү жижигхэн нүдтэй гэж үздэг тул илүү тодотгож том харагдуулахыг үргэлж эрмэлздэг. Миний өдөр бүхэн нүдээ будахаас л эхэлдэг юм. Үүнд буруу юм байхгүй гэж үздэг шүү. Би дэлхийн олон шилдэг нүүр хувиргагчидтай ажилласан даа. Ер нь энэ хорвоогийн хамгийн шилдэг бүх л косметикийн бүтээгдэхүүнийг хэрэглэж туршсан байх. Би амьдралаа нүүр будалтгүйгээр төсөөлж чаддаггүй.

-Үргэлж тийм байв уу?

-Мэдээж үгүй. Би чинь шоу бизнест ямар ч хамаагүй гэр бүлд төрж өссөн Вэйлсийн Свенси хотын охин шүү дээ. Аав нарийн боовны цех ажиллуулдаг, харин ээж жирийн оёдолчин. Тэгээд чухам ээж минь л намайг бүжиглэх сонирхолтойг анх ажиглаж, дөрвөн нас хүрэхэд балетийн шаахай авч өгөөд бүжгийн сургуульд оруулсан юм. Тэр цагаас л би юутай ч урлагийн хүн болно гэж өөртөө итгэлтэй болсон. Надад ямагт итгэж, үргэлж дэмждэг ээж минь Вест Эндэд тавигдах “Энни” мюзиклийн сонгон шалгаруулалтад оролцоод үзье гэхэд татгалзаагүй. Тэгээд яасан гээч? Би шалгарч чадсан! Эцэг эх минь намайг яаж яваад жүжиглэх дуртай, бас чадвартай болсныг ер ойлгохгүй алмайрч билээ.  

Хэдий тийм ч би нэлээд дотогшоогоо, зожигдуу хүн байсан юм. Одоо ч тийм хэвээрээ. Би хувийн орон зайгаа ихэд үнэлж, хүн бүрийг халдаадаггүй учраас л тэр. Харин тайзан дээр гаргаад над руу гэрэл тусгавал би тэс өөр болж хувирдаг даа! ”Энни”-д жижиг дүрд тоглосны дараа намайг зогсоох аргагүй болсон юм. Би байн байн Лондон руу явж ямар нэг дүрийн сонгон шалгаруулалтад ороод “Тэнцээгүй” гэсэн хариулт мөн ч их сонссон доо. Гэхдээ тэгж явсандаа харамсдаггүй. Тийм хариулт сонсох тусмаа хүн илүү хүчтэй, илүү сэтгэлийн хаттай болгодог юм билээ...

15 настайдаа би сургуулиасаа гарч жүжигчний карьер дээр төвлөрөхөөр шийдсэн юм. Тэгээд гурван жилийн дараа “42 дахь гудамж” мюзиклийн гол дүрд тоглож, улмаар 1991 онд “Тавдугаар сарын хонгор нахиа” (“The Darling Buds of May”) олон ангит киноны гол дүрд шалгарч чадсан даа. Тэр дүр л намайг Их Британи даяар алдаршуулан од болгосон юм. Өглөө нь босоод л од болсноо ойлгоно гэдэг ер бусын сайхан мэдрэмж шүү.

-“Тавдугаар сарын хонгор нахиа” амжилт олсны дараа та Холливудыг байлдан дагуулах замд гарсан уу?

-Тэгсээн. Онгоцны тийз худалдаж аваад шууд Лос Анжелес рүү ниссэн. Тэгээд таван жил орчим телевизийн олон ангит кинонуудын жижиг дүрүүдэд тоглосон доо. Би 1998 онд “Зоррогийн баг” кинонд тоглож байж л Холливудад өөрийн хүн болж чадсан юм. Тэр кинонд продюсерээр ажилласан алдарт Стивен Спилберг эмэгтэй гол дүрд намайг сонгож билээ. Зураг авалтын талбай дээр Энтоны Хопкинс, Антонио Бандерас нартай хамт гарах ямар сайхан санагдсан гээч? Дараа нь “Урхи” (“Entrapment”) кинонд Шон Коннеритэй, “Тээвэрлэлт” (“Traffic”) кинонд...

-Майкл Дугластай!

-Тийм ээ.

-Энэ кинонд тоглосноор та анхныхаа шагналд нэр дэвсэн?

-“Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшсэн ч авч чадаагүй. “Чикаго” мюзикл кинонд тоглож байж л би гол шагналаа гардсан юм. Би жүжигчний карьераа угаасаа мюзиклээс эхэлсэн тул “Оскар” гардахдаа давхар баяртай байлаа.

-Гэхдээ та “Тээвэрлэлт”-эд тоглож л хань ижилтэйгээ учирсан!?

-Бид хоёр “Тээвэрлэлт”-ээс өмнө, “Зоррогийн баг” киноны ачаар танилцсан юм. Антонио Бандерас, Мелани Гриффит нар бид хоёрыг учруулсан даа. Эхлээд ч 25 насны зөрүүгээс нь нэлээд цэрвэж, бас эмээж байлаа. Гэвч түүний ялдам аашинд би дорхноо уярч хайлсан шүү.

-Та Майкл Дугластай танилцсанаасаа хойш хоёр жилийн дараа гэрлэсэн байх аа?

-Гэхдээ 2000 оны наймдугаар сард бид хоёрын хүү Дилан төрж, үүнээс гурван сарын дараа л бид хоёр Нью Йоркийн “Плаза” зочид буудалд хуримаа хийсэн. Нижгэр хурим болсон доо! Говорят, “Плаза”-гийн ажилтнууд бид хоёрын хуримыг одоо хүртэл эргэн санадаг гэсэн. Тэр зочид буудлын түүхэнд тохиосон хамгийн удаан үргэлжилсэн хурим болсон учраас арга ч үгүй. Уг нь бид хоёр үдшийн зургаа хүртэл цаг захиалсан зочид маргааш өглөөнийх нь зургаан цаг гэж тарсан юм даг.

-“Чикаго”-д таныг жирэмсэн байхдаа тоглосон гэдэг?

-Тийм шүү. “Оскар”-ын шагнал авахаар тайзан дээр гараад л төрчих юм шиг санагдаж билээ. Бурхны авралаар тэгээгүй ээ.

Кэрисийг төрсний дараа Майкл бид хоёр Лос Анжелесийг орхихоор шийдэн Бермудын арлуудад 12 жил амьдарсан. Ээж нь тэндээс гаралтай тул Майкл Бермудад дуртай. Папараццид өртөхийг хүсдэггүй хүмүүст хамгийн тохиромжтой газар даа. Үүнээс гадна бид хоёр хүүхдүүдээ ердийн нөхцөлд өсөөсэй гэж хүссэн юм. Асрагч, сувилагч, гэрийн багш зэргийг хөлслөлгүй хоёр хүүгээ өөрсдөө л хүмүүжүүлж өсгөсөн. Би зураг авалттай бол Майкл хүүхдүүдээ харан гэртээ үлдэнэ. Майклд ажил гарвал би бүх ажлын хувиараа зохицуулан хүүхдүүдээ харна. Ингэхдээ хэзээ ч марган хэрэлдэж, харилцан гомдож байсангүй. Аав, ээж нь алдартай учраас өөрсдийгөө бусдаас онцгой гэж бодолгүй өсөөсэй гэж би үргэлж эрмэлздэг байлаа. Одоо хүмүүс Дилан, Керистэй учраад, “Ямар сайхан эвдрээгүй хөвгүүд вэ” гэж хүмүүс гайхшран хэлэхэд би баярладаг даа. Хоёр хүү маань Холливудад бус, алдартнуудын гэр бүлийн үе тэнгийнхнээсээ тэс өөр, тайван тогтнуун орчинд өссөний л ач тус бол тэр.

-Та “Оушений арван хоёр” (“Ocean's Twelve”), “Сүүлчийн зогсоол” (“The Terminal”) гээд маш амжилттай кинонуудын дараа карьертаа нэлээд урт хугацааны завсарлага авсан. Нөхрийн тань өвчнөөс болсон уу?

-Тийм ээ, 2010 онд Майклд хорт хавдар илэрсэн. Түүнд миний халамж, тус дэм хэрэгтэй байлаа. Хүнд дүрүүд, амжилт, нэр алдраас энэ л хамгийн чухал шүү дээ. Ханийн минь бие сайжравч, өвчин дахиад л сэдэрч хүндэрдэг байв. Бидний хувьд маш хүн, амаргүй үе бол тэр л байсан даа.

-Та Их Британиа үгүйлэн санадаг уу?

-Би Вэйлсээ л ихэд санадаг. Их Британид ирэх боломж гарахад би Лондонд не секунд ч саатахгүйг хичээн Свенси руу хөлгийн жолоо залдаг юм. Тэнд миний найз нар намайг Кэт гэж дуудсан хэвээрээ. Тэдний хувьд би яг өмнөх шигээ л хэвээрээ үлдсэн. Ямар ч кино од, Холливудын дээдсийн хүрээлэнгийн төлөөлөл биш. Зүгээр л Кэт. Би тэднийхээ сонин хачин, хов живийг сонсох дуртай. Надад чухал учраас. Тэнд л миний төрөлх нутаг шүү дээ. Тэр холбоо харилцаагаа тасалбал би өөрөө ч байхгүй болно.

-Гэхдээ л та Холливудын жинхэнэ од. Тэгэхээр кинонд тоглох санал бүрийг шүрэн авдаггүй нь лав. Та кино зохиолыг сонгохдоо ямар шалгуур баримталдаг вэ?

-“Секси, хөөрхөн, гайхамшигтай” гэх тодорхойлолттой дүр бүхий кино зохиолыг уншихаа ч больжээ. Нас ч явж байна. Би драмын, жинхэнэ сэтгэл хөдлөлөөр дүүрэн дүрийг сонирхдог болсон. Өөр нэг шалгуур бий. Өөрсдийгөө дөвийлгөдөг хэрнээ чадвар муу хүмүүстэй дахиж ажиллахыг ер хүсэхгүй. Зураг авалтын талбай дээр үнэхээр сайн хүмүүсээр хүрээлүүлэхийг л хүсч байна.

Эх сурвалж: www.polit.mn

goy shuu
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Өчигдөр 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Өчигдөр 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Өчигдөр 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Өчигдөр 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Өчигдөр 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин