Тэрбумтан Марк Цукерберг

2024-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

“Фэйсбүүк”-ийг үндэслэгч, тэрбумтан Марк Цукерберг 1984 оны энэ өдөр буюу тавдугаар сарын 14-нд шүдний эмч Эдвин, физикч Карен нарын отгон хүү болон төрсөн. Түүний эцэг эх еврей үндэстэн бөгөөд ёс журмыг баримталсан гэр бүл ажээ.

Тэрээр багадаа компютерын дайны сэдэвт бүх төрлийн тоглоомоор тоглох дуртай, тоглоомтой холбоотой карт комикс цуглуулдаг байсан гэдэг. Андалины ахлах сургуульд суралцаж байхдаа 1997 онд Филлипс Экстерийн академи руу шилжин суралцсан. Марк бүх хичээлдээ сайн суралцаж байсан бөгөөд Латин, Грек, хятад хэлтэй. Анхныхаа программыг 13 настай байхдаа “Atari Basic Programming” нэртэйгээр зохиож байсан гэнэ. Түүний  аав нь хүүгийнхээ авьяасыг олж харан программ хөгжүүлэгч Давид Ньюменд танилцуулжээ. Бяцхан хүүгийн гоц авьяасыг олж харсан тэрбээр Маркийн багш болсон аж. Ахлах сургуульд орсон жилдээ Цукерберг “Zucknet” нэртэй программ зохиосон. Уг программыг аав нь шүдний эмнэлэгтээ ашиглаж ажлаа хийдэг байсан аж.

Марк Цукерберг худалдаанд “Synapse Media Player” анхны программаа гаргаж байсан бөгөөд энэ программ нь өөрийн хүсэл сонирхолд нийцсэн дуугаа ямар нэгэн нэмэлт үйлдэл хийхгүйгээр шууд сонсож болдог программ байжээ. Тус программ нь “Magazine” компаниас дөрвөн од үнэлгээ авч байсан. Үүний дараа “Microsoft” компаниас хамтран ажиллах санал ирсэн ч Харвардад элсэн суралцах урилгын улмаас энэ саналаас татгалзсан.

Марк Харвардад сурч байхдаа “Course Match” программаа зохиосон. Уг программаа улам сайжруулж, баяжуулан “Face Mash” нэртэй болгож зөвхөн найз нөхдийнхөө мэдээллийг л хамруулдаг байв. Долоохон хоногийн дараа Харвардын бүх сүлжээнд суулгасан бөгөөд тус сургуулийн оюутнуудын орох дуртай программын нэг болсон. Марк орой болгон программ дээрээ ажилладаг байв. Өрөөний найз Ари Хасит нь түүнд программынхаа нэрийг өөрчилж Facebook нэртэй болго гэж ятгадаг байжээ. Ийн 2004 арван хоёрдугаар сарын 4-ны өглөө "Facebook" нэр өгснөөр дэлхий даяар хамгийн олон хэрэглэгчтэй “Фэйсбүүк” сошиал сүлжээ анх бий болжээ. “Фэйсбүүк”-ийг үндэслэгч, тэрбумтан Марк Цукерберг танд төрсөн өдрийн мэнд хүргэе. 

Эх сурвалж:www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

12 цаг 48 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

13 цаг 6 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

16 цаг 57 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

17 цаг 8 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

17 цаг 14 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13