Ардын болон уртын дууг хослуулагч

2023-01-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Алсаас тасарч огторгуйд шингэх мэт хязгааргүй уудам орон зайд хөтөлдөг,  гайхалтай хөг увидасыг шингээсэн монгол түмний  үнэт өвийн нэг бол уртын дуу  билээ. Тиймээс  “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Урлаг” буландаа “Соёмбо” чуулгын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Э.Болормааг урилаа. Тэрбээр ирэх сарын 12-нд анхны бие даасан  "Энх мэндийн баяр" тоглолтоорорр  үзэгчтэйгээ уулзах гэж буй.  Тоглолтод урилгаар  Гавьяат жүжигчин, уртын дуучин Б.Мөнхбаатар, Г.Энхбаатар,  Соёлын тэргүүнйи ажилтан  ЦДБЭЧ-ын  дуучин Б.Намнандорж,  "Uvertura"  хамтлаг,  үндэсний хөгжмийн чонон хамтлаг, ШШГЕГ-ын "Соёмбо" чуулгын хөгжимчид, бүжигчид оролцох аж.

 

ДЭЛХИЙД УРТЫН ДУУНЫХАА ХӨГ ЭГШГИЙГ ТҮГЭЭЖ ЯВАА НЭГЭН

 

Тэрбээр 2010 онд Хөгжим бүжгийн сургуулийг Ардын жүжигчин Д.Түвшинжаргал багшийн  удирдлага дор төгсчээ. Сургуулиа төгссөнөөс хойш  уртын дуу, ардын дуугаар 12 жил тасралтгүй уран бүтээлээ туурвиж буй нэгэн.  Энэ хугацаанд “Домог” чуулгын хамт дэлхийн язгуур урлагийн их наадамд оролцож тэргүүн байр  эзэлсэн юм. Мөн “Хөсөгтөн”, “Арга билэг”, “Морин хуурын чуулга” зэрэг үндэсний урлагийн хамтлагтай хоршин дэлхийд уртын дууныхаа хөг эгшгийг   түгээж явна.  Тэрбээр энэ тухайгаа “Уртын дуугаа бусад улс оронд дуулахад тэнд ажиллаж, амьдарч байгаа монголчууд илүү шимтэн сонсдог. Магадгүй монгол гэсэн сэтгэлгээ цусанд нь булгилж, эх орон, аав, ээжээ санасан сэтгэлийг нь уртыг илүү хөглөдөг болов уу. Дуугаа дуулаад тайзан дээрээс буусны дараа над дээр ирээд “Эх орондоо байхдаа уртын дууг ийм сайхан гэдгийг нь мэддэггүй байжээ” гэж хэлдэг” гэв. Харин бусад орны хүмүүс уртын дуу дуулахаар “Яаж ингэж дуулаад байна”,  цохилгыг нь яаж ийм  уран тансаг хийгээд байна”  гэж гайхан асуудаг  аж.

 


“УРЛАГ ХҮНД ЭЕРЭГ НӨЛӨӨЛӨЛ ҮЗҮҮЛЖ, ӨӨРЧИЛЖ  ЧАДДАГ ГАЙХАЛТАЙ УВИДАСТАЙ”  

 

Янагийн сайхан харц шиг 
Яргуй нүүдэллэн мишээсэн
Ханшийн ногоо  ярайсан
Хаврын тал минь  нялхарна............. гэсэн сонсох бүрийд хөдөөгийн тал нутаг, ой шугуй, гол горхи, амар тайвныг мэдрүүлэх “Дөрвөн цагийн тал”  дууг тэрбээр  тун ч гайхалтай дуулсан юм. Үүнээс гадна  монгол хүмүүний аманд аялагдаж, сэтгэлд хоногшсон “Уйдашгүй эх орон”  “Малчдын баяр”, “Бүсгүй хүний заяа”,  “Үлэмжийн чанар” “Уяхан замбуу тивийн наран” зэрэг олон сайхан ардын болоод уртын дуугаар үзэгчдийн сонорыг  мялааж явна.  Тэрбээр “Би уртын дуу, ардын дуу чиглэл рүү түлхүү уран бүтээлээ туурвихыг эрмэлздэг. Уртын дуу айзам,  бэсрэг,  уртавтар гэсэн  төрөлтэй. Аль ч төрлөөр нь уртын дуучид дуулж чадна. Мэргэжлийн сургуульд сурах явцдаа болон  уран бүтээлээ туурвих хугацаандаа өөрийгөө олдог. Миний хоолойд уртын дуу  илүү тохирсон юм шиг санагддаг. Дуулалтын хувьд уртын дуу техник, амьсгаа,  дасгал сургуулилт шаарддаг онцлогтой.  Тухайн үеийн тайзан дээрх мэдрэмжээс шалтгаалж уртын дууны хэмжээ, дуулалт ялгаатай байдаг” гэсэн юм. 


Тайзан дээр дуулах, үзэгчид шимтэн сонсох, баяр хүргэж алга таших бол уран бүтээлч хүний  хамгийн  сайхан мэдрэмж гэдгийг тэрбээр онцоллоо. Тэрбээр “Соёмбо” чуулгад  ажилладаг учраас  хорих байгууллагын хүмүүжиж байгаа  хүмүүст  урлагийн  үзүүлбэр үзүүлдэг. Урлаг соёлоо түгээгээд уран бүтээлээ хүргээд явж байхад энэ хүмүүс  илүү шимтэн үздэг. Энэ мөчид  урлаг хүнд эерэг нөлөөлөл үзүүлж, өөрчилж  чаддаг гайхалтай увидастай  зүйл гэдгийг ойлгодог” гэсэн юм.
 Э.Болормаа уул ус, ургамал ногоо, жигдэрсэн Архангай аймгийн Хангай сумын уугуул. Энэ л сайхан нутгаас уртын  дууг түгээх  ховорхон  авьяасыг  олж, тасарч эгшиглэсэн авьяас юм.  Хүн байгаль хоёр хүйн холбоотой гэдэг.  Тухайн хүний төрж өссөн газар нутгийн онцлогоос шалтгаалж,  авьяас билэгт нь нөлөөлдөг  байх.  Надад уртын дуу дотроо бэсрэг,  цохилго ихтэй, дуу дуулахад илүү тохирдог гэдгийг дуучин Э.Болормаа онцолж байлаа. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 18, 19 (7003, 7004)

Odbaysgalan
Aguu duuchin duudee bayr hurgij amjilt husiy
Mundag hodolmorch egchdee amjilt hvsey
Nzdaa amjilt husey
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

4 цаг 31 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

7 цаг 51 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

13 цаг 3 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

13 цаг 3 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

13 цаг 3 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

23 цаг 32 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

23 цаг 51 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин