Э.Дөлгөөн: Урьдчилсан шатны тоглолтод шигшээ багтайгаа тогловол бүхнээ дайчилна

2023-01-24
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Д.ДАРАМБАЗАР

 

Манай улс багийн спортоор ойрын жилдээ амжилт гаргахгүй гэсэн яриаг үгүйсгэсэн нь сагсан бөмбөгийн 3х3 төрөл. Энэ төрлөөр манай багийн тамирчид хичээллэн олон сайхан амжилтыг гаргаж тив, дэлхийд нэрээ дуурсгаж явна. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ багийн тоглогч, “Завхан бродерс” багийн довтлогч, спортын мастер Э.Дөлгөөнийг урилаа. 

 

-Сагсан бөмбөгийн холбоод нэгдсэнээр тамирчид гадаадын тэмцээн уралдаанд оролцох болсон. Үүний нэг нь өнгөрсөн онд болсон Азийн урьдчилсан шатны тоглолт байлаа. Та энэ тоглолтод бэртлийн улмаас оролцоогүй. Харин энэ удаа шигшээ багтаа дуудагдах болов уу?
-Сагсан бөмбөгийн холбоод нэгдсэнээр манай тамирчид тэмцээнд оролцох боломжтой боллоо. Гараа гэмтээсэн учраас өнгөрсөн онд тэмцээнд оролцоогүй. Хэрэв бэртэлгүй байсан бол талбай дээр гарч өөрийн чадах бүхнээ дайчлах байсан. Тэмцээний дундуур шигшээ багийн гол тоглогч Сэргэлэн мөн бэртсэн. Үүнээс болж манай баг бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоогүй ч сайн систем, багийн уур амьсгалаас хамаарч хожлуудыг авч дараагийн шатанд шалгарсан. Миний хувьд бэртлээсээ эргэж ирээд дээд лигийн дөрөв дэх тоглолтод оролцоод байна. Бэлтгэл сургуулилтыг өдөр бүр хийж байгаа ч дээд лигийн тоглолт бэлтгэлийг маань эрчимжүүлж байгаа. Гэхдээ өмнөх үе шигээ сайн тоглолтыг үзүүлж чадахгүй байна. Шидэлтүүдээ их алдаж байна. Хэрэв энэ удаагийн урьдчилсан шатны тоглолтод шигшээ баг дуудвал бүхнээ дайчилж тоглоно. Мөн багтаа том тус хүргэхийн төлөө илүү оноо авахыг зорино. Өөрийн сайн чаддаг хамгаалалтуудаа хийж, эсрэг багт бага оноо алдахыг хичээнэ. 


-Дээд лигийн тоглолтод лигонер тамирчдыг багийнхнаасаа түлхүү хамгаалж байгаа ажиглагдлаа. Энэ нь урьдчилсан шатны тэмцээний тоглолттой хамаатай юу? 
-Сагсан бөмбөгийн 3х3 төрөл ямар ч хүнийг хамгаалах үүрэгтэй болгодог. Энэ утгаараа талбай дээр таарсан том тоглогчдыг амлаж хамгаалах нь тийм ч хэцүү биш. Мөн урьдчилсан шатны тоглолтод оролцвол эсрэг багийн хамгийн сайн тоглогчийг хамгаалахыг оролдоно. Бид өөрсдөөсөө өндөр, хүчтэй тоглогчдыг яаж хамгаалахыг мэддэг. Тиймээс дээд лигийн тоглолтуудад хамгийн сайн оноо авч байгаа эсрэг багийн тоглогчийг хамгаалж байна.


-“Завхан бродерс” баг улирлыг тун тааруу эхлүүлсэн. Гэхдээ хожигдож болохгүй гэсэн тоглолтууддаа хожил авч байна. Энэ нь бэлтгэл дээр зурсан хувилбарууд сайн хэрэгжиж байгаагийн илрэл үү?
-Манай баг эхний тоглолтууддаа олон хожигдол хүлээсэн болохоор цаашдаа хичээж плей-офын шатанд дээгүүр шалгарахыг хүсэж байгаа. Тиймээс өмнөх тоглолтууд дээрээ дүгнэлт хийж, жигд тоглон олон хожил авахыг зорьж байна. Легонир тамирчин Стөүн байхад манай баг гурван өндөртэй болж байгаа. Гурван өндөртэй болохоор алдааны асуудалд орох талтай. Тамирчин хүн бүрт тоглолт нь орсон өдөр гэж байдаг. Тиймээс хэн талбай дээр ашигтай байна түүнийг тоглуулж, хожил авахыг хүсдэг.  


-Сагсан бөмбөг багийн спорт. Хувь хүний спортоос ялгарах олон зүйл байдаг уу?
-Хувь хүний спортод нэг хүн нэг хүнтэйгээ өрсөлдөж ялалт, ялагдлаа хүлээдэг. Харин багийн спортын амжилт хэзээ ч нэг хүнээс шалтгаалдаггүй. Багийн бүх тоглогч бие биеэ сайн мэдэрч байж л тоглодог. Ялагдал эсрэг багт биш баг хамт олны ойлголцлоос шалтгаалдаг. Олон хүн нэг хүн шиг сэтгэж, нэг багц болж тухайн спортын талбай дээр амжилттай байна гэдгээрээ л өөр гэсэн үг.

 


-Танд шантрах үе тохиолддог байх. Энэ үед өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ?
-Шантрах үе гардаг. Наад зах нь тэмцээн уралдаан дөхсөн үед өдрийн гурван удаа бэлтгэл хийнэ гэдэг хүнд шүү дээ. Энэ үед хүн болгон л шантардаг байх. Өглөө босоод цайгаа уучихаад уул руу гүйлтэд гарна. Хүрч ирээд нэг цаг амраад өдөр, оройн бэлтгэл. Бидний яриагаар амиа хорлох гэж ярьдаг шугам сүлжиж явах дасгал, 24 секундэд бүтэн талбайг тойрч гүйх гэсэн нарийвчилсан бэлтгэлийг хийдэг. Бэлтгэлийн дундах амралтын үеэр дэрэн дээр толгойгоо тавиад нүдээ аних үед олон зүйл бодогддог. Үнэхээр их ядарч байгаагаа мэдэрч болимоор санагдах үе гарна. Энэ үед “Бусад хүн надтай адил ядарч байгаа. Тиймээс хичээх хэрэгтэй. Дуртай спортдоо амжилт үзүүлж, баг хамт олныхоо хичээл зүтгэлийн нэгээхэн хэсэг болж яваа надад шантрах эрх байхгүй. Чи хичээх ёстой” гээд л өөртэйгөө ярина. Ер нь тамирчин хүн өөртэйгөө их ярьдаг.


-Энэ их хичээл зүтгэлийн үр дүнг талбай дээр амжилттай гаргах чухал биз?
-Маш өндөр бэлтгэлийг даагаад гарчихсан хүн талбай дээр өөр тоглолтыг үзүүлдэг. Сэтгэл зүй ч их сайн бэлтгэгдсэн байдаг. Өөртөө итгэлтэй, арга техник, ур чадвартай болдог.


-Тоглолтын үед ямар зүйл хамгийн сайхан санагддаг вэ?
-Шидээд оруулах, амжилттай хамгаалах, төвд сайн тоглох гээд амжилттай болсон тохиолдолд хожих итгэл нэмэгдэж, багийнхаа болон өөрийн тоглолтыг мэдэрч эхлэх нь сайхан санагддаг. Гол нь ямар тоглолтоос, яаж үйлдэгдэж байгаагаас шалтгаалдаг. 


-Сагсан бөмбөгийн 5х5 болон 3х3 төрлийн ялгааг та тайлбарлаж өгөөч?
-Сагсан бөмбөгийн 3х3 төрөл нь тал талбай дээр тоглодог. Хамгийн их ачаалалтай тоглолт болж өнгөрдөг. Хамгаалсан бол буцаад хурдтай довтолгоондоо орох шаардлагатай болдог. Довтолгооны 12 секундтэй, самбараас аваад гурваас заавал тоглолтоо эхлүүлнэ. 3х3 нь хүнээс олон чадвар шаарддаг. Харин 5х5 төрөлд холбогч бол холбогчоо, хамгаалагч бол хамгаалагчаа л хийдэг. Харин 3х3-т холбогч, хамгаалагч, төв гээд бүх л байрлал дээр тоглодог.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 17 (7002)

Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

1 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

6 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

6 цаг 54 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

6 цаг 59 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

6 цаг 59 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

22 цаг 26 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин