Казиногийн хуулийг найман жилийн дараа дахин хэлэлцэж эхлэв

2023-01-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Засгийн газраас өнгөрсөн арванхоёрдугаар сард өргөн мэдүүлсэн Казиногийн тухай хуулийн төслийг парламент хэлэлцэж эхэллээ. Казино байгуулах тухай асуудлыг манай улс олон жил ярьж байгаа. Хамгийн сүүлд 2015 онд УИХ Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн ч эцэслэн батлаагүй юм. Харин энэ удаад Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Хөшигийн хөндийд казино байгуулахаар хуулийн төслийг оруулж ирсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр Казиногийн хуулийн төсөл болон дагалдан орж ирсэн Бооцоот морин уралдааны тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг парламентад танилцуулав.  Найман жилийн дараа дахин орж ирж буй Казиногийн хуулийн талаар хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна. 

 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: 
-Казинод монгол иргэнээ оруулахгүй гэсэн. Монгол Улсын хууль үйлчилж байгаа газарт Үндсэн хуулийн дагуу монгол хүн ямар гадуурхагдах ёсгүй. Би Монгол Улсын иргэнийг заавал тийш нь оруулах гээд байгаа юм биш. Энэ улсад үйлчилж байгаа хууль иргэнийг гадуурхаж болохгүй. Тэр тусмаа өөрийнхөө улсын иргэнийг өөрийнхөө улсын газар нутаг дээр гадаадын иргэний ард, хоёрдугаарт тавьж болохгүй. Үндсэн хууль ноцтой зөрчинө. 


Хууль санаачлагч, ХЗДХ-ийн  сайд Х.Нямбаатар: 
-Орчин цагийн Монголын хууль цаазын түүхэнд батлагдаад огт хэрэгжилгүй байсаар, хүчингүй болсон ганцхан тохиолдол байдаг. Энэ нь 1998 онд батлагдсан Казиногийн тухай хууль. Тухайн үед Казиногийн хууль тойрсон авлигын асуудлаас болоод монголчууд нийтээрээ казиногийн тухай бараг ярьж чадахаа больсон. Өнөөдөр гаднаас ирж байгаа хүмүүсийг урин дуудах хамгийн том бүтээгдэхүүн бол казино. Казиногийн хоёр дахь том давалгаа буюу олон түмнийг жигшээсэн зэвүүцүүлсэн зүйл бол 2005-2006 онд болсон үйл явдал. Энэ нь Хууль зүйн яамнаас Бооцоот, төлбөрт таавар тоглоомын журмаар казиногийн зөвшөөрөл олгосон явдал. Тухайн үед Улаанбаатар хотод казинонууд байгуулагдсан. Үүнээс болоод олон залуу мөрийтэй тоглоомонд донтож амьдрал ахуйгаа үрсэн. Тиймээс Үндсэн хуулийн хязгаарлалт гэдгийг харьцангуй утгаар ойлгох ёстой. Аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгохын тулд хязгаарлалттай казиног эхний ээлжинд нээх нь донтохоос сэргийлнэ.   


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Энэ хуулийг сүүлийн 10 гаруй жил ярьсан. Хэл амнаас айж ирсэн. Ямар ч байсан хууль эрх зүйн хүрээнд өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулалт татах нь чухал байгаа. Дэмжиж байна. Монгол иргэдэд бус ирж байгаа жуулчдыг тавтай аялаад буцах нөхцлийг бүрдүүлж байна гэж харж байна. Казино ажлын байр нэмдэг гэдэг. 


УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: 
-Казиногийн хуулийг эдийн засгийн үр ашигтай, аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн гэдэг утгаар нь дэмжиж байна. Гэхдээ сөрөг үр дагаврыг нь ч тооцох учиртай. Бооцоот морин уралдаан маань манай уламжлалт морин уралдаантай ямар нэгэн байдлаар зөрчилдөх вий. 


УИХ-ын гишүүн Г.Ганболд:
-Аялал жуулчлалыг дэмжих хууль орж ирж байгаа юм.  Гэхдээ хяналтын тогтолцоог маш ойлгомжтой оруулж ирээрэй. Мөн яагаад Хөшигийн хөндийд байгуулахаар болов.  Хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүст газраа сонгох эрхийг нь олгох талаас нь хуульд тусгавал зүгээр байна. 


Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол: 
-Онгоцны буудлаа түшиглэн казино байгуулах нь зөв гэж үзсэн. Ер нь казино гэдгээс айх зүйл байхгүй гэдгийг олон улсын судалгаа нотолж харуулсан.  Казино байгуулагдсанаар тухайн бүс нутагт үйлчилгээний аялал жуулчлалын томоохон цогцолбор, олон мянган ажлын байр бий болно. Эдийн засгийн өгөөжийн хувьд 15 мянга орчим ажлын байр шинээр бий болох боломжтой. Түүнчлэн худалдаа үйлчилгээний төвүүд байгуулагдана. Соёлын бүтээлч үйлдвэрлэл, эрүүл мэндийн ухаалаг хотхон, мэдээлэл технологийн болон олон улсын санхүүгийн төв байгуулагдах ёстой. Дэлхийн олон улс орнууд казиногийн орлогын татваруудыг тодорхой зүйлд зарцуулдаг. Тухайлбал, БНСУ аялал жуулчлалыг хөгжүүлэх сандаа 10 хувийн татвар авдаг. Мөн боловсролын салбартаа зориулж дөрвөн хувийн онцгой албан татвар авч байна. Ийм туршлагууд бий. Дэлхийд байгаа хамгийн сайн загварын туршлагыг бид судалсан гэлээ. 


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
 -Монгол хүн казино тоглох нь өнгөрсөн хугацаанд энэ төрлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэхгүй байх шалтгаан нь байсан.  Хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ монгол хүн казинод орохыг хориглох ёстой. Казино байгуулснаар аялал жуулчлалын кластер бий болгох ач холбогдолтой.  Харин Засгийн газраас нэг зөвшөөрөл олгох нь өрсөлдөөнгүй болгож байна. Өрсөлдөөн нь энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжил, амжилт, үр өгөөжийг нэмэгдүүлнэ.  Тэгэхээр хуулийн төсөлд үүнийг анхаарах хэрэгтэй. 


УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Хуулийн  төслийг дэмжиж байна. Гэхдээ бусад оронд 18-22 хувийн татвартай байдаг атал төсөлд татварыг 40 хувь гэсэн нь хэт өндөр байна.  Мөн Хөшигийн хөндийгөөс гадна бусад чөлөөт бүсэд байгуулах бүтээн байгуулалтыг нээлттэй болгох нь зүйтэй гэлээ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 15 (7000)

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

11 цаг 33 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

11 цаг 36 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

11 цаг 39 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

11 цаг 41 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

18 цаг 29 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

18 цаг 34 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

18 цаг 34 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин