Н.Энхбаярыг ирэх сургаар...

2014-08-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Дамдин-Очир

АНУ-ын иргэн, томоохон бизнесмэн, хөрөнгө оруулагч, тэрбумтан Алан Гинсбург гэнэт нисч ирээд “Танай Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр надад сая доллар өгнө гэсэн...” гэж гомдол гаргажээ. Манайхан ч эрхэм америк  эрийн гомдлыг гялс хангаж, экс Ерөнхийлөгчдөө эрүүгийн хэрэг үүсгэчихлээ. Хамгийн хачирхалтай нь ноён А.Гинсбург “Одоогийн МАХН-ын байрыг 500 мянган доллараар нйамаалцахаар тохирсон,  Монголын “Эскон” компани мөнгөө өгсөн. Гэхдээ дараа нь нэг сая доллар өгнө гэж хэлсэн юм. Тэрийг өгөөгүй байгаа” гэсэн утгатай мэдүүлэг өгсөн тухай цагдаагийнхан зарим сонин, сайтаар дамжуулан олон нийтэд мэдээлэв.

Цагдаагийнхан Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэтэл өнөөх америк эр нутаг буцаад сураг алдарчээ. Өдгөө мөрдөн байцаагч нар америк эрийн ганцхан удаагийн хэлсэн үг /мэдүүлэг/-ийг мөрдлөг болгон мөрдөн шалгах ажлаа хийж байгаа гэнэ.

А.Гинсбург өмнө нь хоёр удаа УИХ-ын гишүүдийн баг бүрдүүлэн, Казиногийн хуулийн төслийг УИХ-д өргөн бариулж байсан зайтай эр. 2007 онд Ц.Шаравдорж нар, 2009 онд Д.Загджав нараар лоббидуулан зүтгүүлж үзэж байв. Даанч бүтээгүй. Нөгөөх нисэх, яармаг,  айдсын давааны тэндэх “Морин нуур” цогцолбор гэхээр хүмүүс бараг л мэднэ дээ. Тэрийг байгуулах гээд гүйж явсан хүн нь А.Гинсбург ажээ.

Харин БНСУ-д удтал эмчлүүлээд эх орондоо ирэх гэж байсан экс Ерөнхийлөгчид гэнэтхэн эрүүгийн хэрэг үүсгүүлээд гараад ирсэн тун хачирхалтай байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Бас хуульчид элдэв янзын тайлбар яриад эхэллээ.

Тэднийхээс харвал, А.Гинсбург гэдэг хүний гомдол хэрэг үүсгэх үү, үгүй юу гэдгийг бодох л ёстой асуудал. А.Гинсбург манай цагдаагийнханд “... надад сая доллар өгнө гэж амаар тохирсон...” гэж мэдүүлсэн. Энэ нь шууд нотолох баримт болох эсэх нь эргэлзээтэй. Нотлох баримт боллоо гэхэд эрүүгийн бус иргэний журмаар гомдлыг хангаж болно гэнэ. Учир нь энэ бол “Эскон”,  “Империал гоулд” гэдэг хоёр аж ахуйн нэгжийн хоорондын маргаан. Мөн одоогийн МАХН-ын байрны наймаа Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад буюу 2007 оны сүүлчээр болсон. Н.Энхбаярын биш түүний дүүгийн “Эскон” компани А.Гинсбургийн “Империал гоулд”-тай ярьж хийсэн наймаа байдаг. Тэгэхээр Н.Энхбаярыг хамаатуулах шалтгаангүй.

Тиймээс энэ нь ганцхан зорилготой болж таарах гэнэ. Манайхны ярьдгаар улс төрийн зорилгоор экс Ерөнхийлөгчийг дахиад л оролдоод эхлэв.

Шууд утгаараа энэ бүхний ард улс төрийн маш том ашиг сонирхол нуугдаж байгаа. А.Гинсбург Америкаас нисч ирээд ганхан өгүүлбэртэй гомдол гаргасан нь ч бас хачирхалтай. А.Гинсбург бол бизнесмэн. Тэр Монголд асар их сонирхлоо үлдээчихээд байгаа хүн. Тиймээс тун удахгүй А.Гинсбургийн олон жилийн мөрөөдөл, хүчин зүтгэл биеллээ олохыг ч үгүйсгэх аргагүй. Учир нь Н.Энхбаярыг эх оронд нь ирүүлэх “дургүй” хэн нэгэн байдаг ажээ.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21