Залуу жүдочид хүч түрж, жүдогийн домог зодог тайлсан улсын аварга

2023-01-17
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Д.ДАРАМБАЗАР 

 

Монголын үндэсний бөхийн өргөө гурван өдрийн турш үзэгчдээр дүүрэн байлаа.Танхим руу ороход үзэгчдийн уухайн дуу цуурайтаж,  Учир нь энэ өдрүүдэд жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 46, эмэгтэйчүүдийн 31 дэх, холимог багийн ес дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн найман жинд амжилттай болж, аваргуудаа шалгаруулсан юм. Тэмцээнд хот, хөдөөгийн 34, сургалтын төвийн 280 гаруй тамирчид оролцлоо. Энэ удаагийн УАШТ-ий тухай гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох “Олимп болоход нэг жил дутуу байна. Энэ жилийн улсын аварга олимпын наадмын эрхийн өмнөх буюу олон улсын тэмцээнүүдэд хэн оролцох вэ гэдгээ шалгаруулах хариуцлагатай тэмцээн. Тиймээс барилдаан бүр өрсөлдөөнтэй болж байна. Тамирчдын хувьд ихэвчлэн залуу жүдочид өрсөлдлөө” гэсэн юм. Тэмцээнийг жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлсэн бол тэмцээний ивээн тэтгэгч “Монретранс” группын зөвлөх, Андрей Черних “Манай групп энэхүү тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоотой хамтран зохиож байгаадаа баяртай байна. Монголчууд жүдо бөхдөө ямар хайртай болохыг энд цугласан та бүхнээс харж байна. Шинэ оны анхны тэмцээн дараагийн тэмцээний суурь болдог. Бид жүдогийн спортыг илүү өндөрт мандуулахын төлөө хичээж ажиллах болно” гэж хэлснээр энэ удаагийн тэмцээн албан ёсоор нээсэн юм. 

 

М.ИЧИНХОРЛОО АВАРГАА ХАМГААЛЖ, БУСАД НЬ ЧАДСАНГҮЙ

 

Энэ удаагийн улсын аваргын  тэмцээний ерөнхий шүүгчээр 2020 оны олимпын наадмыг дэнсэлсэн Т.Энхцэцэг ажиллав. Түүний хувьд өнгөрсөн онд болсон “Улаанбаатар их дуулга-2022” болон Гранд сламын медалийн төлөөх барилдаануудыг шүүсэн. Харин түүнээс гадна дэвжээн дээр 12 шүүгч ажилласан юм. Эхний өдрийн барилдаанд эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрвөн жингийн барилдаан болж аваргуудаа тодруулсан бол хоёр дахь өдрийн барилдаан хөнгөн жингийн тамирчдын хооронд өрнөсөн юм. Тус барилдаан зургаан жингийн хооронд болж улсын аваргууд тодров. Тэмцээний эхний өдрийн барилдаанд 73 кг-д Б.Эрдэнэбаяр, 90 кг-д Пунцагцэрэн, 100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар түрүүлсэн бол 57 кг-д М.Ичинхорлоо юм. Харин 70 кг-д Б.Баасанжаргал, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д Д.Номинзул нар анх удаа түрүүлсэн билээ. Энэ өдрийн онцлох барилдаан Ө.Дүүрэнбаяр болон О.Цэцэнцэнгэл нарын хооронд болсон. Ө.Дүүрэнбаярын хувьд Токио-2020 наадмын тугчаар оролцож, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол О.Цэцэнцэнгэл Парисын Гранд сламын аварга болж байв. Хүчтэй хоёр жүдоч гал гарсан, чамгүй өрсөлдөөнийг үзүүлж Ө.Дүүрэнбаярын ялалтаар өндөрлөлаа. Энэ өдрийн барилдаануудыг дүгнэхэд өмнөх жилийн аваргуудаас М.Ичинхорлоо л улсын аваргаа хамгаалж, алтан медаль хүртжээ. Харин бусад жинд залуу жүдочид тэргүүлсэн, онцлогтой өдөр болж өндөрлөв.  

 

Х.ЦАГААНБААТАР 22 ЖИЛИЙН СПОРТЫН ЗАМНАЛДАА ЦЭГ ТАВИВ  

 

Энэ жилийн улсын аваргын тэмцээний сэтгэл догдлуулж, жүдо сонирхогчдыг огшуулсан нэгэн үйл явдап нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга  Х.Цагаанбаатар зодог тайлсан явлал байв. Түүний хувьд 90 кг-ийн  хүрэл медалийн төлөө барилдах үеэрээ дэвжээндээ хүндэтгэл үзүүлж, зодог тайлах болсноо зарласан юм. Тэрбээр “22 жилийн золтой өдрүүдийн хором бүрт хамт байж, дээлийн минь захыг мушгиж уухайлсан дэндүү өгөөмөр ард түмэн та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр албан ёсоор дэвжээндээ хүндэтгэл үзүүлж санаа амарлаа. Миний хувьд 2002 онд анх энэ өргөөний дэвжээн дээр барилдаж эхэлсэн. Энэ жил сүүлийн удаа дэвжээнд гарч тоогоо тэгшлэн өөрийн барилдаанаа дуусгая гэж бодсон. Одоо шавь нараа бэлтгэх ажил эхэллээ. Өөрөө гаргаагүй амжилтаа шавь нараараа гаргуулахыг хүсэж байна” гэв. Өдгөө 38 настай түүний хувьд 2004 оны Афины олимпоос мөнгө, 2009 оны Роттердамын дэлхийн аваргаас алтан медаль хүртэж байсан билээ. Х.Цагаанбаатар Монголын жүдо бөхийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд  олонтоо дуурсгаж явсан энэ цаг үеийн шилдэг жүдоч билээ. 

 

“ЭНЭ ЖИЛ  БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТ САЙН БАЙСАН УЧИР ДУТУУГАА ГҮЙЦЭЭЛЭЭ”

 

Сүүлийн дөрвөн жил улсын аваргын тэмцээнийг орон нутагт зохион байгууулсан билээ. Харин энэ удаад Улаанбаатар хотод зохион байгуулсан нь бас нэгэн онцлог байсан юм. Тэмцээнд өрсөлдөхөөр ирсэн тамирчид дэвжээний хойно хувийн бэлтгэлээ хийж, сэтгэл зүйгээ бэлдэж байсан юм. Жүдоч бүр барилдахаар дэвжээ рүү гарахдаа багшаараа нуруун дээрээ алгадуулж байсан нь сонирхолтой санагдав. Тэд хэдийгээр өрсөлдөгчид боловч хоорондоо барилааны тухай ярилцаж, ялсан нэгэндээ баяр хүргэж байлаа. Харин ялагдсан нэгэндээ урам өгч дахиад тэмцээнд оролцоно шүү дээ гэж сэтгэлийг нь засахыг хичээнэ. Энэ тэмцээнээс медаль хүртсэн тамирчдын сэтгэгдлийг хүргэе. 
-57 кг-д алтан медаль хүртсэн ОУХМ М.Ичинхорлоо “Өөрийн жингийн хүчтэй өрсөлдөгчидтэй таарч барилдаад хошой алтан медаль хүртлээ. Өрсөлдөгчид  бүгд бэлтгэл сайтай байсан. Тиймээс энэ удаагийн алтан медаль хүч хөдөлмөр, хөлс шавхсан, амархан ялалт байсангүй. Олимпын цикл эхэлсэн учир миний хувьд оноогоо нэмж, ДАШТ-д өндөр амжилт үзүүлэхийг хүсэж байна” гэв. 
Харин -73 кг-д алтан медаль хүртсэн Хангарьд клубын тамирчин н.Эрдэнэбаяр “Миний хувьд анх удаа улсын аварга болж байна. Алтан медалийн төлөөх барилдаан есөн минут үргэлжилсэн. Өмнөх хоёр жилийн улсын аваргад хошой хүрэл медаль хүртэж байсан. Харин энэ жил  бэлтгэл сургуулилт сайн байсан учир дутуугаа гүйцээлээ. Цаашид илүү амжилт гаргаж, Монгол улсынхаа нэрийг илүү дэлхийн тавцанд дуудуулахыг хүсэж байна” гэсэн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 12 (6997)

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

Уржигдар 17 цаг 33 мин
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

Уржигдар 12 цаг 27 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

Уржигдар 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

Уржигдар 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-19
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

2026-11-19
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

2026-11-19
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

2026-11-19
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

2026-11-19