Засаг Х.Баттулгын хүмүүсээс салж эхэллээ

2014-08-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.Хэрлэн 

АН болоод, Засгийн газарт  “Женко” Х.Баттулгаас зайгаа барих, түүний гар хөлийг зайлуулах их аяныг  шат шатандаа    хүчтэй өрнүүлж байна.

Зам тээврийн яамнаас гэхэд л саяхан  Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг гэнэт ажлаа нь халсан. Ямар үндэслэлээр халсан талаарх учрыг асуухад, хариуцлага алдсан гэсэн хоёр үгээр амыг нь тагласан гэж байгаа. Начир дээрээ бол түүнийг “Баттулгын хүн учраас Баттулгыгаа л бараадна биз” хэмээн ажлаас нь халсан гэх сураг дуулдсан. Үнэндээ Б.Батзаяагийн хувьд Х.Баттулгын бие хамгаалагчаар ажиллаж байгаад түүнийг  Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайд байхад нь “Монголын төмөр зам”-ын захирал болж дэвшсэн нэгэн.  Харин дараа нь А.Гансүхийн үед Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон юм. Тэгэхээр хариуцлага алдсан нь ч чухал биш, Б.Батзаяа гэдэг хувь хүнд ч асуудал үгүй, гагцхүү тэр Х.Баттулгад зүтгэж явсан нь ийнхүү халагдах шалтгаан болжээ. Үүгээр ерөнхийдөө Зам тээврийн яаман дахь “Женко”-гийн хүмүүсийг “цэвэрлэх” их ажлын дөнгөж эхлэл тавигдаж байна гэж болох юм. Түүнчлэн  Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд ч ийм давалгаа үүсэх нь тодорхой гэдгийг улс төрийн хүрээнийхэн сүүлийн үед жиг жуг гэлцэх боллоо. Учир нь Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үедээ мөн л өөртөө үнэнчээр  зүтгэж ирсэн олон хүнийг ажилтай болгосон. Газар, хэлтсийн даргаас эхлээд түүний томилуулсан хүн ч олон бий. Тэгвэл одоо тэднийг ч мөн адил Б.Батзаяагийн араас явуулах нь гарцаагүй. Зах зухаас нь мэдэгдээд эхэлсэн гэх сураг ч дуулдаж байгаа юм. Ийнхүү АН, засаг хоёрт Х.Баттулгаас салах бодлого хуурай өвсний түймэр шиг тун хурдан  хэрэгжиж байна.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21