Ерөнхий хяналтын сонсгол: 1072 хувьцаа “амь орлоо”

2023-01-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Парламент Нийтийн сонсголын тухай хууль болон Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулдаг.  2019 онд Хар тамхины хяналт болон Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар сонсгол зохион байгуулж байсан бол 2022 онд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн талаар болон Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол болсон.  Хяналтын хурал зохион байгуулаад үр дүнд хүрдэггүй хэмээн шүүмжлэх хүмүүс бий.   Тэгвэл сүүлд зохион байгуулсан Хөгжлийн банк болон нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол эхнээсээ үр дүнд хүрч байна.  Тухайлбал, Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголтой холбогдуулж УИХ-ын  тогтоолын төсөл боловсруулан  хэлэлцэж эхлэв.  

 

ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛД ОРОЛЦОГЧДЫН САНАЛ

 

Засгийн газраас байгуулсан Нүүрсний хэргийг хянах ажлын хэсэгт ард түмний төлөөллийг оролцуулах, нүүрсний хулгайтай холбогдогч этгээдүүдийг зарлах, Тавантолгойн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийг шалгах, шаардлагатай бол УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах саналтай байгаагаа илэрхийлэв.  Мөн  төмөр замтай холбоотой үүсээд байгаа авлига, хахуулийн гэмт хэргийг шалган тогтоох, оффтэйк гэрээнүүдийг ил болгоод зогсохгүйгээр ажил гүйцэтгэх, туслан гүйцэтгэх гэрээнүүдийг ил болгох, 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах, байгалийн баялгийг олон нийтийн хяналтад оруулах, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлэн шинэчлэх зэрэг асуудлаар Ерөнхий хяналтын сонсголын үеэр саналаа хүргүүлсэн байдаг. 

 

САНАЛУУДЫГ ТУСГАН УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ

 

Тэгвэл Ерөнхий хяналтын сонсголын үеэр гарсан санал санаачлага дээр тулгуурлан УИХ-ын тогтоолын төслийг өргөн бариад байна.  Тогтоолын төслөөр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах чиглэлийг Засгийн газарт өгчээ. Мөн "Эрдэнэс Тавантолгой" компанид дахин үнэлгээ хийх, ногдол ашгийг шинээр тогтоох, 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн иргэддээ хувьцааг шинээр эзэмшүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх, саналаа 2023 оны нэгдүгээр улиралд УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлэх чиглэл өгөхөөр заасан. 2020-2022 оны ногдол ашгийг нөхөн олгох асуудлыг ч тогтоолд тусгаад байна. 

 

“ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН ДАРАА ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН БАРЬСАН НЬ АНХНЫХ”

 

Парламент өнгөрсөн долоо хоногт дээрх тогтоолын төслийг хэлэлцэв.  Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 
-Энэ тогтоолд оффтейк гэрээг байгуулахгүй байя, олон улсын хэмжээний гэрээ, хэлцэл байгуулах бол УИХ-аар хэлэлцдэг байя гэсэн саналуудыг тусгасан. Мөн  "Эрдэнэс Тавантолгой" компани 2019 оны ногдол ашгаа өгсөн. 2020-2022 оны ногдол ашгаа олгоогүй. Бүрэн эрхэт төлөөлөгч нарыг дээрх онуудад ногдол ашиг хэд болсныг УИХ-д тайлангаар тавиасай гэж хүсч байна. Ногдол ашгаар дулааны станц барьж, төмөр зам байгуулна гэсэн ч станц нь баригдаагүй, төмөр зам нь ямар байдалтай байгааг бид мэдэж байгаа. Энэ заалтыг тусгаад ногдол ашиг өгөх талаар "Эрдэнэс Тавантолгойд" чиглэл өгөх ёстой.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
-Тогтоол дээр "Эрдэнэс Таван­толгой" компанийн ногдол ашгийг олгох талаар заасан. Гэхдээ цаашид ногдол ашгийг нь иргэдэд бэлнээр бус хадгаламжид байршуулж, орон сууцны урьдчилгаа, зээ­лийн төлбөртэй нь уялдуулж, хариуц­лагажуулах ёстой гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Ерөнхий хяналтын сонсголыг өмнө нь гурван удаа зохион байгуулаад УИХ-аас шийдвэр гаргаж байгаагүй. Харин нүүрсний хулгайтай холбоотой сонсголын араас УИХ-ын тогтоол гарч байгаа нь анхных. Төрийн өмчит компаниуд дээр хулгай, луйвар байгаа нь тодорхой байна. Тиймээс бид эрс шинэчлэлт хийх шаардлагатай байгааг онцолж, Засгийн газарт үүрэг чиглэл өгч байгаа юм гэлээ. 
Ийнхүү парламентаас зохион байгуулсан энэ удаагийн Ерөнхий хяналтын сонсголын хүрээнд УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан хэлэлцэж эхлээд байна.   Энэхүү төсөл батлагдвал 1072 хувьцаа “амь орж” ногдол ашгийг нөхөн олгоно.  Мөн хувьцаагүй иргэд хувьцаагаа бүртгэлжүүлнэ.  Бас нэг чухал зүйл нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталж, нүүрсээ цахим биржээр дамжуулан худалдаж эхлээд байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 11 (6996)

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

5 цаг 30 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

5 цаг 33 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

8 цаг 10 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

8 цаг 13 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

13 цаг 43 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

13 цаг 43 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин