Монголын театрт ирэх “Инээмтгий хүн”

2023-01-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА 

 

УДЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн онд Бертольт Брехтийн “Счуаний сайн хүн” туульсын жүжгээр урын сангаа баяжуулсан билээ. Тэгвэл энэ онд тус театрынхан дахин шинэ уран бүтээлээр бэлэг барихаар бэлтгэл ажилдаа оржээ. Тодруулбал, Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” зохиол манай театрын тайзнаа жүжиг болж ирэх нь ээ. 

 

ВИКТОР ХЮГОГ БИД ТАНИНА 

 

Францын зохиолч Виктор Хюгог бид бичсэн зохиол, тайзны жүжгүүдээр нь хэдийнэ таньдаг болсон. Учир нь түүний сонгодог бүтээлийн нэг болох “Парисын дарь эхийн сүм” жүжиг 2015 онд УДЭТ-ын тайзнаа тавигдсан юм. Тухайн үед найруулагчаар нь Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажиллаж байв. Харин гал цогтой цыган бүсгүйн дүрийг жүжигчин Г.Отгонцэцэг амьдруулсан байдаг. Үүнээс ч өмнө найруулагч Н.Наранбаатар зохиолчийн “Инээмтгий хүн” зохиолыг жүжиг хэлбэрээр тайзнаа тавих хүсэлтэй гэдгээ хэвлэлд онцолж байсан удаатай. Тэгвэл энэ хүслээ биелүүлэх мөч нь энэ цаг үе ажээ. 

 

ГЕНЕРАЛЫН ЗУРААЧ ХҮҮ 

 

Виктор Хюго 1802 онд Францын зүүн хэсгийн Безансон хотод армийн генералын гэр бүлд төржээ. Багадаа эцэгээ дагаж Европын орнуудаар их аялажээ. Гэтэл 10 настайд нь эцэг эх нь салж, Хюго эхийнхээ гар дээр хүмүүжсэн байна. Тэрбээр хутагт Людовикийн лицей сургуульд сурч байхдаа шүлэг бичиж эхэлсэн гэдэг. Ингээд “Магтаал ба бусад шүлгүүд” хэмээх анхны номоо 1822 онд хэвлүүлжээ. Хюго олон роман, жүжиг, эсээ бичсэнээс гадна авьяаслаг зураач байв. Тэрбээр дүрслэх урлагийн 4000 орчим бүтээлийг туурвисан байдаг.  Алдарт зураач Ван Гог ч түүний зургуудыг  магтаж байсан тухай тэмдэглэл бий. Харин түүний зохиол бүтээлээс монгол хэлнээ “Шоовдор хүмүүс”, “Инээмтгий хүн”, “Зоригт далайчид”, “Парисын дарь эхийн сүм”, “Толгойлогч Жаргаль” зэрэг зохиол нь орчуулагдсан байдаг.  

 

ЕВРОПОД АЛДАРТАЙ ЗОХИОЛ 

 

 “Инээмтгий хүн” зохиол Европод илүү алдартай ажээ. Нууцлаг үйл явдал, санаанд оромгүй эргэлтүүд нь уншигчдыг соронзон мэт татсаар ирсэн. Зохиол хадан цохиогоор нууцлагдсан далайн буланд хэдэн хүн харуй бүрийтэй уралдан усан онгоцонд бараа зөөж буйгаар үйл явдлаар эхэлдэг. Тэдний дунд 10 орчим настай нэгэн хүү байв.  Тэрбээр чадлынхаа хэрээр хөдөлмөрлөж, хүн бүхэнд туслахыг хүснэ. Гэвч хэн ч түүнд санаа тавихгүй ажээ. Хүү өнчин ажээ. Үйл явдал цааш хэрхэн үргэлжлэх бол. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 7 (6992)

Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

7 цаг 32 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

8 цаг 16 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

8 цаг 18 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

8 цаг 20 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

8 цаг 20 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

22 цаг 25 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

22 цаг 25 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

22 цаг 25 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин