Хууль зүйн байнгын хорооны даргад Б.Энхбаярыг дэвшүүллээ

2023-01-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Бүлгийн хуралдаанаар нэгдүгээрт, МАН-ын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, М.Оюунчимэг нарыг томилжээ. Хоёрдугаарт, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар УИХ-ын дэд дарга болсонтой холбоотойгоор байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Энхбаярын нэрийг дэвшүүлэхийг дэмжсэн байна.  Түүнчлэн нууцад хамаарсан гэрээгээр баригдсан төмөр замуудын үйл ажиллагааны үр дүн, цаашид анхаарах асуудал зэргийг хэлэлцжээ.   МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын бүлгийн дэд даргаар Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар ажиллаж байсан ч Засгийн газрын сайд нар болсон учраас тэдний оронд бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг сонгосон. Мөн бүлгийн гишүүд нууцад хамаарах гэрээний санхүүжилт, үйл ажиллагаа, санхүүжилтийн талаар Зам тээврийн сайд С.Бямбацогтын мэдээллийг сонссон. Зүүнбаянгийн төмөр зам, Гашуунсухайт, Богдхан төмөр зам гээд төмөр замууд баригдаж байгаа. Эдгээрийн явц, үр дүн, цаашид анхаарах асуудлыг харгалзаж гурван үндсэн чиглэлийг өгсөн. Тухайлбал, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд олон улсын аудит оруулах. Мөн төмөр замуудын холболтуудыг яаралтай дуусгах чиглэл өгсөн. Үүнээс гадна Богдхан төмөр замын үнэ өндөр байгаа учраас үйл ажиллагааг түр зогсоож үнийг бууруулах чиглэлийн арга хэмжээ авахыг Засгийн газар болон Зам тээврийн сайдад чиглэл болголоо” гэлээ. 

 

АН: НАМЫН  ДАРГАД НЭР ДЭВШИХ ЖУРМЫГ БАТАЛНА

 

АН-ын бүлгийн хуралдаанаар намын эв нэгдлийн ажил хэсгийн үйл ажиллагааны талаар хэлэлцжээ.  Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд өөр үзэл санаатай намын бүлгийг нэгтгэх дөрвөн удаагийн хурал зохион байгууллаа.  Улмаар ирэх баасан гарагт ҮБХ хуралдах шийдвэр гарсан. Хуралдаанд ҮБХ-ны 300 гаруй гишүүн оролцох төлөвтэй байна. Тус хуралдаанаар АН-ын даргад нэр дэвших журмыг батална. Ингэснээр цаашид ямар нэгэн маргаан гаргахгүйгээр даргаа сонгож, намынхаа үзэл бодол, байр суурийг нээлттэй ярилцах боломж бүрдэж байгаа. Намын их эвлэрлийн ажлын хэсэгт С.Эрдэнийн болон  Ерөнхийлөгч асан  Х.Баттулгын талын төлөөлөгчид багтсан. АН-ын анхан болон дунд шатны гишүүдийн дунд хагарал байдаггүй. АН-ын бүлэг манлайлал үзүүлж, үүсээд буй асуудлыг хуучин хэвд нь оруулан Улсын Дээд шүүхийн цонхон дээр намаа төлөөлөх хүнээ ойрын хугацаанд сонгож чадна” гэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 6 (6991)

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

5 цаг 25 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

5 цаг 28 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

8 цаг 5 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

8 цаг 9 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

13 цаг 39 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

13 цаг 39 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин