Б.Одонтунгалаг: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дэмжих сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байна

2023-01-09
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээндМонголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай ярилцлаа. 

 

-Монголбанк “Олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд ямар чиглэлийн ажлууд хийж байгаа вэ? Хүртээмжийг нь нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ? 


-Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бид хүүхэд, залуус, орон нутгийн иргэдэд зориулан тусгайлсан хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж, аль болох тэдний насны онцлог, амьдралын хэв маягт нь тохирсон мэдлэг мэдээлэл олгохыг чухалчилдаг. Харин иргэд олон нийтийн тухайд гэвэл томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулахаас гадна цахим орчныг түлхүү ашиглаж,олон талт хэлбэрээр санхүүгийн мэдлэгийг олгож байна. Гэвч хүртээмжийг нь нэмэгдүүлэх, цар хүрээг нь өргөтгөх шаардлага жил ирэх бүрдулам л нэмэгдэж байна. Энэ нь нэг талдаа нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас хамаарч байгаа бол нөгөө талдаа Ковидын болон олон улсын геополитикийн хүчин зүйлээс хамааралтай эдийн засагт үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллүүдтэй холбоотой байна. Тиймээс бид бүхэн албан болон албан бус хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд нэмэгдэж байгаа энэ цаг үед иргэдорлого, зарлагаа хэрхэн оновчтой хуваарилах ёстойг, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг яаж зөв сонгож, эрсдэлд орохгүй байхыг, мөн хэрхэн яаж хуримтлуулж сурах вэ зэрэг чиглэлээр мэдлэг мэдээллийг тогтмол олгож байна. Учир нь иргэд, олон нийтийн санхүүгийн зөв шийдвэр гаргалт нь санхүүгийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтөд чухал үр нөлөөтэй байдаг. Тийм ч учраас бид өнгөрөгч оны 09-р сараасМонгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хувийн болон бизнесийн санхүүгээ зөв удирдах хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөө”-г Монголбанкны Ерөнхийлөгч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар батлуулан амжилттай хэрэгжүүлж байна. Энэ төлөвлөгөөний дагуу олон төрлийн сургалтууд ч хийгдэж байна. 

 


-Яагаад заавал энэ бүлгийг сонгож, тусгайлан төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа юм бэ? 


-Бичил, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид бол эдийн засагт оролцогчдын  томоохон төлөөлөл. Энэ утгаараа бизнесээ амжилттай авч явахад хувь хүний санхүүгийн мэдлэг, боловсрол чухал нөлөөтэй. Тийм учраас төрөөс хэрэгжүүлж буй бичил, жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих бодлого, стратегийг бид мөн дэмжиж хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, төрөөс зөвхөн хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлж өгөх замаар үйл ажиллагааг нь дэмжихээс гадна мэдлэг боловсролыг нь ч давхар дэмжихэд анхаарч байгаа нь бизнесийн тогтвортой байдлыг нь бэхжүүлэх чухал ач холбогдолтой гэж харж байна. Уг дунд хугацааны төлөвлөгөөний дагуу бид улсын хэмжээнд хүрэлцэхүйц тооны сургагч багшийг бэлдэх, тэднээр дамжуулан орон нутгийн нэгж бүрд хүрч, зорилтод бүлэгтээ санхүүгийн мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулна. Өнгөрсөн жилийн тухайд бид төлөвлөгөөнийхөө дагуу Нийслэлийн есөн дүүрэг, зарим аймгуудын бичил, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг хамруулан сургалтуудыг амжилттай зохион байгуулсан. Тоогоор илэрхийлбэл,60 гаруй сургагч багшийг бэлдэж, 400 гаруй бизнес эрхлэгчдийг сургалтад хамруулан чадавхжуулаад байна. Энэ жил мөн нийт аймгуудыг хамарсан сургалтыг зайнаас болон танхимаар хийхээр төлөвлөөд байна. 

 

-Сургалтууд чухам ямар сэдэв, агуулгын хүрээнд явагддаг талаар сонирхуулж болох уу? 


-Юуны өмнө сургалтын ач холбогдлыг товч дурдах нь зүйтэй болов уу. Бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэг дээшилснээр бизнесийн болоод санхүүгийн шийдвэр гаргалт нь сайжирна. Үүнийгээ дагаад бизнесийн тогтвортой байдал ч бүрдэж, цаашид тасралтгүй хөгжих боломж нь нэмэгдэнэ гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, өөрийн үйл ажиллагаандаа нийцсэн үр дүнтэй санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг зөв сонгохоос эхлээд олон талын өгөөжийг өгдөг. Сургалтын сэдэв, агуулгын тухайд батлагдсан хөтөлбөрийн дагуу юуны өмнө эдийн засгийн талаарх мэдлэг, ойлголтыг нь нэмэгдүүлэх зорилгоор гадаадын болон дотоодынэдийн засгийн нөхцөл байдлыг тайлбарласан мэдээллийг өгч байна, хувь хүний санхүүгийн төлөвлөлт, орлого зарлагаахэрхэн тооцож, яаж хуримтлал үүсгэх аргачлалыг зааж байна, зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн оновчтой зөв сонгох, зээлийн хөнгөлөлт, түүнтэй холбоотой төрөөс үзүүлдэг боломжуудын талаар мөн мэдээлэл өгч байна. Түүнчлэн эрсдэлээ бодитойгоор тодорхойлж байхыг, даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний ач холбогдлын талаар, финтек, криптовалютын тухай, зах зээлд бүтээгдэхүүнээ хэрхэн амжилттай борлуулах, түүний тулд маркетинг яаж хийх, олон нийттэй хэрхэн харилцах зэрэг олон сэдэв агуулгын хүрээнд 6-8 цагийн хичээлийг хамтрагч байгууллагуудаас бэлтгэгдсэн сургагч багш нараар заалгаж байна. Ер нь хэрэгцээ шаардлагаа харж байгаад хичээлийнхээ сэдэв агуулгыг өргөтгөх бүрэн боломжтой. Тухайлбал, цахим орчин хөгжиж, үүнийг сөргөөр ашиглаж буй цахимаар залилах гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаатай холбогдуулж, санхүүгийн цахим луйврын гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдлэгийг банкнууд болон цагдаагийн байгууллагатай хамтран өгөхөөр төлөвлөж байна. 


Дашрамд дурдахад, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төслийг боловсруулж, хэрэгжүүлэхээр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн баримт бичгийн тогтоолд тусгуулаад байна. Энэ нь тус бодлогын хүртээмжийг үндэсний хэмжээнд илүүтэй өргөжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлээд байна гэсэн үг юм. 

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 5 (6990)

ЕХ-ны уулзалт тасрах аюултай болсон

ЕХ-ны Брюсселийн дээд хэмжээний уулзалт 2028-2034 оны олон жилийн т

14 цаг 1 мин
Унгар ЕХ-ны төсөвт Украинд зориулсан 100 тэрбум евро-г хүлээн зөвшөөрөхгүй гэв

Унгарын Ерөнхий сайд Петер Мадьяр Европын Холбооны 2028-2034 оны төсвийн тө

14 цаг 2 мин
Монголын сэтгүүлчдийн “Цэвэр агаарын төлөөс” төсөл Пулитцер төвийн тэтгэлэгт шалгарлаа

Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төв

14 цаг 16 мин
Фото: 16 настнууд Монгол Улсын иргэний андгай өргөлөө

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунха

14 цаг 39 мин
Эхийн сэтгэлээр ”Итгэл найдвар түгээе!” аяны хүрээнд хүнсний тусламж үзүүллээ

Дэлхийн өнцөг булан бүрд халуун дулаан сэтгэл, хайр түгээж ирсэн Бурханы сүм дэлхийн

16 цаг 35 мин
Эзэдтэйгээ танилц, Эргэлт сэтгүүл хэвлэгдэн гарлаа

“Мак”-ийн Б.Нямтайшир, “Апу” П.Батсайхан, “МСS” Ж.Оджаргал, “Сахал”

16 цаг 57 мин
Фото: Тээврийн цагдаагийн албаны 90 жил-Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн амь нас, эрүүл мэ

17 цаг 16 мин
Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдын бүртгэл эхэллээ

Хууль зүйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 12 дугаар

17 цаг 28 мин
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны

17 цаг 30 мин
Улсын заан Д.Алтанцоож түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойд

17 цаг 33 мин