Х.Нямбаатар: Хориглолт, хязгаарлалтыг хүлээн зөвшөөрвөл албан тушаалд томилдог болно

2023-01-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.  Түүний байр суурийг хүргэе.
  
-Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар тодруулахгүй юу?
-Манай яамнаас боловсруулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрлийг олголоо.  Та бүхэн мэдэж байгаа сүүлийн жилүүдэд улстөрчид, төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагууд  ЖДҮ-г дэмжих сан, Хөгжлийн банкны зээл, нүүрсний хулгайн хэрэгтэй нэр холбогдож байна.   Энэ ашиг сонирхлын зөрчил нь ард түмний бухимдлыг дээд цэгт нь хүргэлээ. Тэгэхээр эдгээр хэрэгтэй холбоотойгоор цаашид улс төрд нөлөө бүхий этгээд гэдгийг энэ хуулиар шинэчлэн тогтооё. Хоёрдугаарт, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн үйл ажиллагаандаа хориглох үйлдлийг маш тодорхой тусгаж өгөх агуулгаар, Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн хүрээнд энэ хуулийн төслийг боловсруулсан. Цаашид иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх, улс төрийн үйл ажиллагаа эрхэлж, нийтийн албанд ажиллаж буй хүмүүсийн ёс суртахууны хэм хэмжээний дээд, доод хүрээ хязгаарыг тогтооход уг хуулийн төсөл томоохон ач холбогдолтой гэж үзсэн. Мөн сүүлийн үед олон улсад улс төрд нөлөө бүхий этгээдүүдийнхээ үйл ажиллагааг хэрхэн томъёолж ирсэн туршлагыг мөн судалж, тусгаснаар дээрх хуулийн төслийг өргөн барихад бэлэн болоод байна. 


-Хуулийн төсөлд улс төрд нөлөө бүхий этгээдийг хэрхэн тодорхойлж, эрх үүргийн хүрээ хязгаарыг яаж тусгасан бэ?
-Улс төрд нөлөө бүхий зарим этгээд гэдэгт УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд гэсэн хүрээ хязгаарыг тодорхойллоо.  Бусад эрх бүхий албан тушаалтнууд мөн л ёс зүйн дүрмээрээ давхар зохицуулагдаад явах юм. Эдгээр хүмүүсийн гэр бүлийнхэн төрийн албаны удирдах албан тушаал хашихыг хориглоно. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн эрх бүхий албан тушаалд томилогдохыг хориглоно. Улс төрд нөлөө бүхий зарим этгээд, тэдний хамаарал бүхий хүмүүс төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, зээл, сургалтын төрийн санд хамрагдах эрх, тендэр сонгон шалгаруулалтад оролцохыг хориглож байгаа. 


-Тухайн хүний эрхийг зөрчиж байгаа асуудал үүсэхгүй юу.  Үндсэн хуулийн цэц дээр очиж унах магадлал бий юу?
-Хуулийн төслийг боловсруулах явцдаа гадны улс орнуудын туршлагыг судалсан. Ази, Европ, Булангийн орнуудын жишээ байна. Тэдэнд бүгд л дээрх төрлийн хязгаарлалтууд байна.  Бид Үндсэн хуульд тусгасан хүний эрхийн суурь зарчмыг тодорхойлохдоо 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал, 1966 оны хүний эрхийн суурь зарчимд нэгдэж орсон орны хувьд хүний эрхийн суурь зарчмаа тодорхойлсон.  Дээрх туршлага судалсан орнуудын хувьд ч хүний эрхийн суурь зарчимтай.  Түүндээ харшлахгүй хэмээн дээрх хязгаарлалтуудыг хийж өгсөн байна.  Эрхээ хязгаарлуулах эсэх нь тэр хүний сонголт байдлаар хуулийн төсөлд тусгасан учраас  Үндсэн хуультай харшлах зүйлгүй хэмээн үзэж байна.    Үүнийг хүний аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд халдаж байгаа гэж ойлгож болохгүй.  Тухайн хүн аж ахуйтай байж болно.  Тэр нь ямар нэгэн сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй. Гагцхүү өөрөө улс төрд нөлөө бүхий албан тушаалд томилогдохоосоо өмнө энэ сонголтыг хийж, энэ хориглолт хязгаарлалтыг хүлээн зөвшөөрнө гэсэн баталгаа гаргасны үндсэн дээр тэрхүү албан тушаалд томилогдох эрхээ эдэлнэ. 


-Нүүрсний хулгайн хэргийг шалгах явц ямар байгаа вэ?
-Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, тодорхой албан тушаалтнууд тэдний хамаарал бүхий этгээдүүдийг яллагдагчаар татаж, хойшлуулашгүй цагдан хорьж, зарим хүний хорих хугацааг сунгаж байгаа гэсэн ерөнхий мэдээлэлтэй байна. Мөрдөн шалгах ажиллагаа нэлээд өргөн хүрээнд явж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 3 (6988)

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

5 цаг 28 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

5 цаг 31 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

8 цаг 8 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

8 цаг 12 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

13 цаг 42 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

13 цаг 42 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин