Дарга нарыг "хазаарлах" хуулийг МАН-ын бүлгийнхэн хэдэн цаг хэрэлдэж байж "тэнцүүлжээ"

2023-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.Дамдин-Очир

 

Том дарга нарын эхнэр хүүхэд дарга болохгүй. Том дарга нарын компани төрийн тендерт орохгүй. Том дарга гэдэг нь УИХ-ын гишүүд, сайд, дэд сайд нар юм. Ийм агуулга бүхий хуулиудын өөрчлөлтийг боловсруулж, УИХ-д өргөн барих шийдвэрийг Засгийн газраас 2022 оны сүүлийн долоо хоногт гаргасан. Уг ажлыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хариуцуулсан байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "...УИХ-ын гишүүн, сайд, дэд сайдаар ажиллаж байгаа хүний хамаарал бүхий этгээд нь төрийн удирдах албан тушаал хашихгүй. УИХ-ын гишүүн, сайд, дэд сайдаар ажиллаж байхдаа өөрийн болон хамаарал бүхий этгээдийнх нь компани тендер, төрийн худалдан авалтад оролцохгүй байх хуулийн өөрчлөлт хийхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгосон. Үүнтэй холбоотойгоор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Мөн Төрийн албаны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар эдгээр шаардлагыг хэрэгжүүлнэ" гэж мэдээлсэн. 


Тэгвэл энэ хуулийн өөрчлөлтийн зарчмыг УИХ дахь МАН-ын бүлгийн уржигдарын хуралдаанаар хэлэлцжээ. Хаалттай хуралдсан байна. 
Гишүүд уг хуулийн өөрчлөлтийг таатай хүлээж аваагүй байна. Тиймээс хэрэлдэж, хэлэлцэх байдалтай 5-6 цаг хуралджээ. Гэхдээ эцэст нь санал хураахад бүлгийн гишүүдийн олонх нь "...Дэмжсэн" санал өгчээ.


Ер нь бол, уг хуулийн төслийн агуулгыг өнгөцхөн харахад том дарга нар, тэдний ойрын хамаарал бүхий этгээдүүдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхүүдийг хязгаарлаж байгаа мэт үзэгдэнэ. Тэгж ч эсэргүүцэх хандлага байна. Гэхдээ том дарга нар маань өөрсдөө Монгол Улсын бүх иргэдээс илүү тусгай эрх эдэлдэг. Тэр утгаараа энэ нь "...Эх эцэхгүй, тугал турахгүй" хууль болно. Нөгөөтэйгүүр уг хуулийг "Сүүлийн үед иргэдийн шаардаад байгаа шударга ёсонд нийцсэн" гэх тайлбарыг албаныхан өгч байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 2 (6987)

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

5 цаг 25 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

5 цаг 28 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

8 цаг 5 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

8 цаг 9 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

13 цаг 39 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

13 цаг 39 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин