Д.Тогтохсүрэн: Хөрөнгө оруулалтын банкны хуулиар зээлийн хүүг бууруулна

2023-01-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар сэтгүүлчийн асуултад хариуллаа. Д.Тогтохсүрэн “Сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэхийн төлөө манай намын гишүүд санал нэг байгаа. Нэгдүгээр сарын 4-нд эрдэм шинжилгээний хурал, 11-нд Үндэсний зөвшилцлийн чуулга уулзалт зохион байгуулна.Мөн хоёрдугаар сарын дундуур зөвлөлдөх санал асуулга явуулна. Ингэснээр өнөөгийн нийгмийн бухимдал, гарц шийдэл юу байна вэ гэдгийг иргэдээс сонсох боломжтой.Үүний үндсэн дээр парламентын тогтолцоог өөрчлөх эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. Олон түмний л дэмжлэг байвал бид Үндсэн хуулиа өөрчилнө гэдгийг намын дарга ч хэлсэн.

Хөрөнгө оруулалтын банкны хуулийн талаарх зөрүүтэй зарим ойлголтыг өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. Энэ долоо хоногт тус хуулийг УИХ-аар хэлэлцэж, хурдан батлах шаардлагатай гэж үзсэн.Ингэснээр банкны зээлийн хүү буурах, гаднаас олон талын зээлийн эх үүсвэрүүд орж ирэх нөхцөл бүрдэнэ.

 Үнийг тогтворжуулахын тулд тодорхой арга хэмжээ авсан. Тухайлбал, АИ92 шатахууны үнийг одоо 2400 төгрөгт барьж байгаа.Хэрэв энэ арга хэмжээг аваагүй бол бодит үнэ нь 1,100 төгрөгөөр нэмэгдэж, 3,500 болох байсан. Цагаан будаа, ургамлын тос, элсэн чихэр зэрэгт гаалийн татварын үнийг тэглэсэн.Хамгийн түрүүнд БНХАУ-тай хиллэдэг боомтуудаа нээх нь чухал болоод байна. Хоёрдугаар сарын 9-нд БНХАУ агаарын хилээ нээхээр болсон.

Цагаан сарын үеэр зарим боомтыг нээх асуудлыг талууд ярилцаж байна. Ингэснээр импортоос шалтгаалсан үнийн өсөлт буурах боломжтой. Бид улсын төсвийг 2.3-5.4 хувиар алдагдалтай батлаад байгаа. Тиймээс төсвийн алдагдлыг нөхөхийн тулд бага хүүтэй тус зээлийг авахыг дэмжсэн. Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк, Азийн хөгжлийн банкнаас авч байгаа төсвийн зээл харьцангуй бага хүүтэй байдаг” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

5 цаг 28 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

5 цаг 31 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

8 цаг 8 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

8 цаг 12 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

13 цаг 42 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

13 цаг 42 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин