Х.Нямбаатар: Замын-Үүд-Эрээний боомтыг нээхээр боллоо

2022-12-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

БНХАУ-ын хил нээгдэх болсон талаар боомтуудын үйл ажиллагааны талаар  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. 


Тэрбээр "Боомтын сэргэлтийн үндэсний зөвлөл БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын асуудал хариуцсан даргатай цахим уулзалт хийлээ. Хоёр орны боомтын үйл ажиллагаа зэрэг олон асуудлаар санал солилцсон. Тухайлбал, төмөр замын хил холболтын асуудал, тэр дундаа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны нэгдүгээр сард багтаан санхүүжүүлж, гүйцэтгэхээр санал солилцлоо.   ӨМӨЗО-ны боомтын захиргааны баримталж буй боомтод шинжлэх ухаан технологийн ололтыг нэвтрүүлэх, 5G технологийг ашиглаж бараа солилцоог нэмэгдүүлэх саналыг тус улсаас тавилаа. Бид тавьж буй бүх санал хүсэлтийг хүлээн авлаа. Өлзий, Цагаан дэл уулын боомтын асуудлаар тус улсаас санал мөн тавьж байна. Хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээрт чармайлт гаргаж ажиллана. Аюултай ачаа тэсэрч дэлбэрэх бодис нэвтрүүлдэг боомт Замын-Үүд-Эрээний боомт байгаа. Цаашид ӨМӨЗО-ны зүгээс зорчигч ихээр нэвтэрдэг боомтуудаар аюултай ачаа тэсэрч дэлбэрэх бодис нэвтрүүлэх нь зохимжтой биш. Хоёр талын бэлтгэл ажил хангагдсан байдлаас шалтгаалж нэгдүгээр сарын 8-наас эхэлж, зорчигчийн, авто замын боомтуудыг нээх шийдвэр гарсан. Эхний ээлжид бэлтгэл бүрэн хангагдвал Замын-Үүд-Эрээний боомтыг нээхээр болж байна. Бэлтгэл ажил хангагдаагүй тохиолдолд энэ хугацаа сунгагдаад явна.  Дараа нь Шивээхүрэн, Сэхээ, Ханги-Мандал, Бичигт гэх мэт дарааллаар боомтуудыг нээх бэлтгэл ажлыг хийж байгаа талаар ӨМӨЗО-ны төлөөллүүд илэрхийллээ. Агаарын тээврийн боомтуудыг дурдсан хугацаанаас эхэлж нээхээр төлөвлөж байгааг БНХАУ-ын талаас мэдээлсэн" гэлээ.  Түүнчлэн тэрбээр "Замын-Үүд-Эрээний боомтыг нээх тухайд мэргэжлийн яамд санал дүгнэлтээ өгсний үндсэн дээр Засгийн газраас тодорхой шийдвэр гарах байх гэж бодож байна. Бөмбөлөг тээвэр гэдэг бол 2022 оны хувьд манай улсын эдийн засагт тодорхой үр дүнгээ өгсөн.  Цагаан хад орчмын бөмбөлөг тээврийн үйл ажиллагаанд баримтлах журмыг зөөллөх сулруулах байдлаар өөрчлөхөөр төлөвлөж байна. Шинээр нүүрсийг худалдах тохиолдолд хил үнээр зарахаар болж байгаатай холбоотой "Эрдэнэс Тавантолгой" ХХК болон бусад төрийн өмчит компаниуд нүүрсний тээврийн тендер зарлаж байгаа. Үүнтэй уялдаж, Цагаанхад дахь бөмбөлгийн зохион байгуулалт шинээр зохион байгуулагдана" гэлээ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 252, 253 (6984, 6985)

Сэтгүүл зүйн хөтөлбөрийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрнэ

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн хамт оло

9 цаг 50 мин
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүний эрхийн үндэсний комисст ажиллалаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсын Хүний эрхи

10 цаг 36 мин
Систем нэгдэхгүй болд шударга ёс бүрдэхгүй

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амар

11 цаг 13 мин
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар П. Батбаатарыг томилжээ

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар П. Батбаатарыг томилжээ

12 цаг 20 мин
З.Батбаяр: Туул гол хоёр ч газар шургасан тасарсан байдалтай байна

Туул гол 2 ч газар шургасан тасарсан байдалтай байна...

12 цаг 28 мин
“Би өөрийгөө залгих “үр могой” төрүүлэхгүй бол багш гэж явах хэрэг байхгүй”

​​​​​​​Polit.mn сайт “Төрсөн өдөр” буланд Монгол Улсын гавьяат жүжигчин, тайз дэлгэцийн жүжигчин, найруулагч,

19 цаг 55 мин
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг парламент хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхэллээ.   Хуралдааны эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ө

20 цаг 55 мин
О.Цогтгэрэл С.Баярцогтын “сүүдэр”-т яваад орчихлоо

овчхондоо, АН-ын дарга болсноос нь хойш АН ямар ч сонгуульд ялаагүй, бас ялагдаагүй байхад

20 цаг 55 мин
Э.Шинэцэцэг: “Эко сургууль, цэцэрлэг” хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын орчин 30 гаруй хувиар сайжирсан

Дэлхийн нийтийн Тогтвортой хөгжлийн 17 зорилго, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”-ын хэрэг

Уржигдар 15 цаг 33 мин
Туулын хурдны замын ажлыг шөнийн цагаар  хулгайгаар хийж байна гэв

Энэ сарын 6-нд Туулын хурдны замын ажлыг түр зогсоох үүргийг төрийн тэргүүнээс эхлээд ерөнхий сайд Н.Учр

Уржигдар 14 цаг 22 мин