“Щелкунчик ба гайхамшгийн орон” медиа арт балет Монголд анх удаа

2022-12-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Шинэ жилийг гацуур, өвлийн өвгөн, цасан охидоос гадна өөр нэг зүйлгүйгээр төсөөлөхөд тун бэрх. Тэрхүү “шидэт” зүйл нь “Цөмөөхэй ба гайхамшгийн орон” бүжгэн жүжиг билээ. Дэлхийн сонгодог урлагийн түүхэнд томоохон байр суурийг эзэлдэг тус балетыг медиа арттай хослуулсан хэлбэрээр “Степпе Ареана” мөсөн өргөөд тоглож үзэгчдэдээ шинэ жилийн бэлэг барихаар болжээ. Энэ шинэчилсэн найруулгаар “Элит балет” компани өнгөрсөн онд “Щелкунчик ба гайхамшгийн орон” нэртэйгээр Солонгост тоглож, медиа арт урлагийг балеттай хослуулсан олон улсын анхдагч болохын сацуу тус улсын үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Харин энэ удаа Монголд тоглохоор болжээ.


Энэ талаар тус балетын ерөнхий найруулагч Ц.Цолмонбуд “Щелкунчик ба гайхамшгийн орон” медиа арт бүжгэн жүжгээ Солонгост тоглож байснаас илүү их шинэлэг техник технологи ашиглаж, сайжруулсан хэлбэрээр үзэгчдэдээ толилуулахад бэлэн боллоо.200 гаруй жилийн өмнө анх үзэгчдэд хүрч байсан уламжлалт балетын хэлбэрээ хадгалсан ч  виртуал, 3D технологиуд ашиглахаараа онцлог юм. Мөсөн өргөөтэй болсныг анх сонсоод шинэ жилийн уур амьсгал бүрдүүлэх, хүссэн тайзаа засах боломжтой технологийн шийдэлтэй газар нь юм байна гэж бодоод энэ балетаа тоглохоор шийдсэн. Мөсөн өргөө дотор  маш том тайз засаж байгаа учир орчин үеийн олон төрлийн дэвшилтэт технологитой, их ур ухаан шингэсэн тоглолт болно гэдэгт итгэлтэй байна. Монголын балетын түүхэнд бичигдэх өндөр төсөв, олон хүнтэй хамтарсан дэлхийд анхдагч бүтээлийг эх орондоо толилуулах боломжоор хангасан Степпе Ареанагийн хамт олонд маш их талархлаа” гэв. Найруулагч Ц.Цолмонбуд нь Солонгос, Япон улсад гоцлол бүжигчнээр ажиллаж байсан туршлагатай, чадварлаг балетчин юм.


Клара охины зүүдэнд тохиолдох Хулганы орон, Цасны орон, Гайхамшгийн орон зэрэг шидэт ертөнцийг бодит мэт төсөөлөгдөхүйцээр бүтээн Projection mapping, hologram, 3D background, video effects бүхий шинэлэг шийдэл, сүүлийн үеийн технологийг ашиглан Монголд өмнө нь тоглож байгаагүй ид шидийн мэт гайхалтай уран бүтээлийг үзэгчдэд хүргэхээр болжээ. Энэ талаар туслах найруулагч, бүжиг дэглээч Б.Мөнхнаран “Медиа арт урлаг Солонгос улсад маш сайн хөгжсөн. Гэхдээ энэ удаагийн тоглолт балетыг медиа арттай хослуулсан дэлхийд анхдагч тохиолдол гэдгээрээ өвөрмөц.Ид шидийн зүйлсийг шинэлэг технологи ашиглан илүү бодитоор, “амьд”-аар харуулахаар зорьж байна” гэв.


Солонгос улсын бүжигчидтэй хамтарч байгаа тус медиа арт балетад 300 орчим уран бүтээлч оролцож байгаа юм. Бүжигчид, бүжиг дэглээчээс эхлээд багийн бүх бүрэлдэхүүний ур чадвар дэлхийд ч үнэлэгдэхүйц юм.Энэ талаар найруулагч, бүжиг дэглээч Чон Хэ Юун “Монголын бүжигчидтэй хамтарч ажиллахад таатай байдаг. Өдөр бүр шинэ санаа төрдөг. Багаасаа авьяасаа шалгуулж сонгодог урлагаар хичээллэж эхэлдэг учир ур чадвар өндөр байдаг” гэв.
Медиа артыг балеттай хослуулсан шинэлэг, өвөрмөц бүжгэн жүжгийн хувцасны дизайнерээр бидний сайн мэдэх, хамгийн шилдэг загвар зохион бүтээгчдийн нэг Кадр ажилласан нь тус балетыг заавал үзэх нэгэн шалтгаан болжээ. Өөрийн бага насны төсөөллийн үлгэрийн орныг бодит мэт болгох хувцас зохион бүтээхдээ зүүдэлж өнжсөн тухайгаа ч тэрбээр ярьсан юм.


Дэлхийн анхдагч медиа арт балетыг шинэлэг технологийн тусламжтайгаар тоглох боломжтой цор ганц газар нь Мөсөн өргөө юм. Үргэлж шинэ стандарт жишгийг тогтоон ажиллахыг зорьдог Степпе Холдингын хувьд энэ удаад олон улсад анх удаа медиа арттай хослуулан шинэчилсэн найруулгатайгаар бүтээгдсэн дэлхийн үзэгчдийн хайртай бүтээлийг эх орондоо тоглох ховорхон боломжийг олгожээ.Тоглолт арванхоёрдугаар сарын 31 болон нэгдүгээр сарын 1, 2-нд Степпе Ареана Мөсөн өргөөд болно. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 251 (6983)

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

43 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

47 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

7 цаг 39 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

7 цаг 44 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

7 цаг 44 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

23 цаг 12 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин