Хөрөнгийн биржийн нэгж хувьцааг 100 төгрөгөөр арилжиж эхэллээ

2022-12-27
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

Монголын хөрөнгийн бирж 1991 онд байгуулагджээ. Нэг үгээр хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжил 30 гаруй жилийн өмнө төрийн өмчийн хувьчлалаар эхэлж төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжиж байсан түүхтэй. Тэгвэл өнөөдрөөс хөрөнгийн зах зээлийн дараагийн үе эхэлж байна. Тодруулбал, энэ онд УИХ-аас “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах чиглэлийг өгсөн. Энэ хүрээнд төрийн өмчит компаниудын хувьчлалын үйл ажиллагааг “Монголын хөрөнгийн бирж” эхлүүлж хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгож нийт 11.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Ингэснээр төр, хувийн хэвшлийн зохистой харьцааг хадгалах замаар төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг олон нийтийн хяналтад орохоос гадна эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, санхүүгийн сахилга батыг сайжруулна гэж үзэж байгаа аж.  


Мөн энэ онд манай улсын хөрөнгийн зах зээл нийт 6.7 их наяд төгрөгт хүрсэн нь түүхэн дээд түвшин юм. Энэ нь хөрөнгийн зах зээл ихээхэн идэвхэжсэнийг харуулна. Мөн төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэг этгээд болон түүний хамаарал бүхий этгээдүүд төрийн өмчит компанийн таваас дээш хувийг эзэмших нь хориотой. Улс төрийн нөлөө бүхий этгээд, түүний  харилцан хамаарал бүхий этгээдүүд энэ арилжаанд оролцохыг хориглосон байна. Тэгэхээр Хөрөнгийн биржийн арилжаанд стратегийн хөрөнгө оруулагчид болон иргэд оролцох боломжтой. 


Монголын “Хөрөнгийн бирж”-ийн хувьцааны нэгж үнэ 100 төгрөгөөр гарав. Арилжааны захиалгыг энэ сарын 30-ны 16:00 цаг хүртэл “Инвескор капитал” компани хүлээн авах юм. Гэхдээ 83 хүнд IPO-ний 70 хувийг хуваарилахаар шийдвэрлэсэн. Энэ нь иргэдийн дунд шүүмжлэл дагуулаад байгаа юм. 
Тэгвэл “Инвескор капитал” ҮЦХ-ийн ТУЗ-ийн дарга Г.Уянгахишиг энэ талаар “Хөрөнгийн биржийн хувьцааг нийтэд нээлттэй арилжаалах анхдагч арилжааны цан цохих ёслолоор эхэллээ. Одоогоор 1700 гаруй захиалга орж ирсэн байна. Энэ захиалга өгсөн бүх хүмүүс хувьцаа эзэмшигч болох боломжтой. Тодруулбал, захиалга өгсөн бүх хүмүүсийн 500 ширхэг хувьцаа буюу 5000 төгрөгийн захиалга 100 хувь биелэх нөхцөлтэй байгаа. Стартегийн хөрөнгө оруулагч гэдэг нь 100 саяас дээш хөрөнгө оруулах, хоёрдогч арилжаанд хувьцаагаа оруулахгүйгээр зургаан сарын хугацаанд хувьцаагаа түгжих үүрэгтэй хөрөнгө оруулагч байдаг. Энэ нь жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалах үүднээс хоёрдогч арилжааны үед үнийн савалгаа үүсэхгүй үүднээс орж байгаа хөрөнгө оруулагч юм. Өмнөх IPO-үүдийн хувьд ч стратегийн хөрөнгө оруулагчдын хувь хэмжээ өндөр байсан. Үнэт цаас гаргагч компаниудын хувьд захиалга биелэх нь хамгийн чухал байдаг. Дөнгөж хувьцаа зах зээлд гарч байхад хамгийн жижиг хувьцаа эзэмшигчээс илүү мэргэжлийн хөрнгө оруулагчид эрсдлээ хүлээж ордог. Ийм тогтолцоотой. Тиймээс санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авахдаа 90 хүртэл хувиар авсан. Энэ нь жижиг хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалт өндөр байгаа тохиолдолд страгтегийн хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалт буурах боломжтой. 70 хувьд нь  страгтегийн хөрөнгө оруулагчдыг оруулахаар бүртгэж байна. Нэг сая болон 100 сая төгрөгөөр орсон ялгаагүй хувьцаа эзэмшигч болно. Бүгдээрээ хяналтын багцыг эзэмшиж төр дангаараа шийдвэр гаргах боломжгүй болж байгаа нь чухал. Олон нийтийн компани болгох  чухал байна” гэв. 

Үүнтэй холбоотойгоор эдийн засагч Д.Ангар Монголын Хөрөнгийн Биржийн IPO нь олон нийтийн оролцох боломжийг хумьж, өрсөлдөөнийг боомилж, 83 хүнд давуу эрх бий болгож байна хэмээн ШӨХТГ-т гомдол гаргасан байна.
Тэрбээр хэлэхдээ "УИХ-аас Монголын Хөрөнгийн Биржийн 34 хувийг хувьчлах шийдвэр гаргасан. Энэ бол маш зөв шийдвэр гэж харж байгаа. Би өөрөө хөрөнгийн зах зээлийн шинжээч хүн. Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн дараагийн 30 жилийн ирээдүйг маш өөдрөгөөр буюу огцом өсөлттэй байна гэж харж байгаа. Тиймд би иргэд олон нийтийг өөрийнхөө боломжит хэмжээгээрээ Монголын Хөрөнгийн Биржийн хувьчлалд оролцоорой гэж зөвлөсөн. Сая төгрөгтэй хүн бол сая төгрөгөөрөө, 500 мянгатай хүн 500 мянгаараа хувьцаа авах хэрэгтэй. 


Харамсалтай нь Монголын Хөрөнгийн Бирж УИХ-аас давсан нэмэлт зохицуулалт гаргасан байна. Тодруулбал, 100 сая төгрөг болон түүнээс дээш мөнгөтэй эхний 83 хүнд өгнө гэжээ. Жирийн иргэдэд 50 мянган төгрөгт өгнө гэх шударга бус олон нийтийн оролцоог хаасан арилжаа байж болохгүй. 
Монголын Хөрөнгийн Бирж өөрт олгогдоогүй эрхээ эдэлж, хууль бусаар нэмэлт журам гаргаж, өрсөлдөөнийг боомилж, IPO-д олон нийт оролцох боломжийг хааж, 83 хүнд боломж олгох байна гэх үндэслэлээр Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөөх газарт гомдол гаргасан. Гомдлыг хүлээж авлаа гэсэн хариу ирсэн. Өөр хариу одоогоор ирээгүй байгаа. Хуулиас давсан нэмэлт зохицуулалт, нугалаа гаргадаг байж болохгүй. Ер нь үүнийг цуцлах ёстой" гэв. 
Харин Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай “Бид 119 сая ширхэг хувьцааг арилжина. Арилжаанд аль болох олон хүнийг хамруулахын тулд нэгж хувьцааны үнээ 100 төгрөг буюу маш доогуур тогтоосон. 60-70 мянган хүн хувьцаа худалдан авах боломжтой” гэв. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 251 (6983)

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

19 цаг 54 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

20 цаг 37 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

20 цаг 39 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

20 цаг 41 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

20 цаг 42 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин