Э.Анхзаяа: Зүсэм талх, балга усны үнэ цэнийг мэдрүүлдэг спортдоо хайртай

2022-12-23
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Өөр зочин” буландаа бодибилдинг фитнессийн тамирчин, Азийн хошой аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Анхзаяаг онцолж байна. Түүний хувьд фитнессийн спортоор Хонгор нутгийнхаа нэрийг дуурсгаж яваа тамирчдын нэг юм. 

 

-Та ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Тэмцээнийхээ сонин сайхнаас хуваалцахгүй юу?


-Тамирчин хүний хувьд дэлхийн аваргын тэмцээн бол маш өндөр   хариуцлагатай тэмцээн байдаг. Олон сар, жилийн бэлтгэлийн  үр дүн  энд л харагдана. Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд 44 орны 400 гаруй тамирчин оролцсон. Үүнийгээ дагаад чансаа өндөр, өрсөлдөөнтэй тэмцээн боллоо. Б спорт модель 165 ангилалд амжилттай оролцоод ирлээ. 

 

-“Спорт модель” ангилал маш сонирхолтой санагддаг? 


-Тийм шүү. Биеийн онцлог, булчингийн хөгжил, бие бялдрын ерөнхий хөгжлөөс хамааран үзүүлбэр бүр өөр. Спорт модель ангилал маань төгс галбир харахаас гадна бага зэргийн булчинлаг байх шаардлагатай.  Мөн булчингийн нимгэрсэн байдлыг голчлон хардаг.  Тайзны спорт учраас тухайн тамирчны бүхий л зүйл нь амжилтад нөлөөлдөг. Тухайлбал, өмссөн бикини, зүүсэн гоёл, нүүрний будаг, тайзны соёл зэргийг хардаг учраас бүх зүйл дээр маш сайн анхаарах шаардлагатай.


-Хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл та ямар улсын тамирчинг нэрлэх вэ?


-Мэдээж чансаа өндөр тэмцээн учраас орон орныг төлөөлөөд хамгийн шилдгүүд нь ирсэн. Бүх тамирчдын бэлтгэл нь жигдэрсэн сайн байгаа нь ажиглагдаж байлаа. 

-ДАШТ-д манай улсаас нэлээд өргөн бүрэлдэхүүн явсан гэсэн үү? 
-Жил бүрийн ДАШТ тухайн үе, нөхцөл байдлаасаа хамаараад тодорхой онцлогтой байдаг. Энэ жилийн тэмцээнд манай улсаас олон тамирчин явсан. Нийт 28 тамирчин оролцсон. Бид багийн дүнгээрээ дэд байр эзэлсэн амжилт үзүүлсэн. 


-Амжилт гаргахад өөрийн хичээл зүтгэлээс гадна дасгалжуулагч, багш нарын оролцоо чухал байх? 


-Дэлхийн хэмжээний тэмцээнд зөвлөх багшаар Д.Чойжилсүрэн багш маань ажилласан. Харин бэлтгэл сургуулилт хийхдээ туршлагатай сайн тамирчнаас заавар зөвөлгөө аваад гэр бүлийн хүнтэйгээ хамтарч бэлтгэлээ хийдэг.   Мөн “Мандал” болон “NB” фитнессийн хамт олон,  багшдаа, тусалж дэмждэг хүмүүстээ баярлаж явдаг.


-Та фитнессээр хичээллээд зургаан жил болж байгаа. Тус спортыг анх хэрхэн  сонгож байв?


-Анх өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн  хичээллэсэн. Харин 2018 оноос эхлэж фитнесс бодибилдингийн спортод татагдаж тэмцээнд орж эхэлсэн. Анхны тэмцээндээ ороод шууд амжилт гаргаагүй. Тэмцээнээс тэмцээний хооронд туршлагажиж, сайжирч байлаа. 


-Өнгөрсөн хугацаанд ямар амжилтууд гаргасан бэ? 


-2018 онд “Баянхонгор Кап” аймгийн аварга шалгаруулах тэмцээнд бикини модель ангилалд гутгаар байр эзэлсэн. Мөн “Power cup-2018” тэмцээнд шагналт байр.  Үүний дараа 2019 онд “Ирээдүйн мистер” хотын аваргын тэмцээнд шагналт байр эзэлсэн. Харин энэхүү тэмцээндээ 2020 онд мөн шагналт байр эзэлсэн. 2021 онд “Монголын мистер” тэмцээнд спорт модель ангилалд алтан медаль хүртэж байлаа. 2022 ондоо алтан медаль. 54 дэх удаагийн бодибилдинг фитнессийн аварга шалгаруулах тэмцээнд спорт модель 165 см хүртлэх ангилал болон 30-40 насны спорт модель ангилалд түрүүлсэн юм.  


-Орон нутагтаа ажиллаж амьдарч, чансаа өндөр тэмцээнүүдэд амжилт гаргасан нь бахархмаар санагдлаа? 


-Би Баянхонгор аймагт ажиллаж, амьдардаг. Хот, аймаг хоёрын ялгаа байлгүй яахав. Орон нутаг бэлтгэл хийх нь сайхан санагддаг шүү. Түгжрэл стресс байхгүй болохоор бэлтгэлээ яг цагтаа чанартай хийдэг. 


-Фитнессийн бэлтгэл амаргүй.  Үүнээс гадна тэвчээр, тогтсон хоолны дэглэм хэрэгтэй байх даа? 


-Тэсвэр тэвчээр, сахилга бат их шаарддаг.  Спорт бүхэн амаргүй. Тиймээс би бүх төрлийн тамирчдыг хүндэлдэг. Энгийн үед жингээ барих хэрэгтэй. Харин тэмцээнээс гурван сарын өмнөөс хоолны дэглэм барьж эхэлдэг. Тэмцээн болохоос 48-72 цагийн өмнөөс хоол болон усаа хасна. Энэ үед тэвчээр их шаарддаг. Зүсэм талх, балга усны үнэ цэнийг мэдрүүлдэг спорт гэж онцолмоор байна. Гэхдээ би сонгосон спортдоо  хайртай. 


-Сэтгэлээр унах үедээ өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ? 


-Эхний тэмцээнд оролцоод сэтгэлээр унаад тайзнаас бууж байлаа. Тэр үед хань минь хажууд намайг хурцалдаг. “Хайраа чи минь үнэхээр сайжирсан байна. Дараагийн тэмцээнд заавал ороорой. Амжилт ойрхон байна” гэж хэлдэг. Бусад урмын үгнүүд нь надад хичээх нэгэн шалтгаан болдог. Өдий болтол намайг хамгийн их дэмжиж, тэтгэж дэлгэрүүлдэг хань минь миний амжилттай салшгүй холбоотой. Мөн ээж байх жаргалыг мэдрүүлдэг хоёр үрдээ, халамжит ханьдаа баярлалаа. 


-Тамирчны замналыг сонгосноор хувь хүн талдаа ямар өөрчлөлтүүд  гарсан бэ? 


-Тоочоод барамгүй их өөрчлөлт гарсан. Бие махбодь, эрүүл мэнд, сэтгэл зүй, амьдралын хэвшилд эерэг нөлөөтэй. Спортоор хичээллэдэггүй би, одоогийн миний байгаа байдал нь хоорондоо асар ялгаатай.


-Фитнесс, бодибилдингийн залуу тамирчдад зөвөлгөө өгнө үү? 


-Манай спорт тууштай хичээллэсэн хүнийг төгс болгодог. Би үе үеийн тамирчдаас үлгэр дуурайлал авч суралцаж, хүндэлдэг. Спорт нь тодорхой хэмжээний золиос шаардана. Үүнийг давж гарах сэтгэл зүй хэрэгтэй. Харин фитнессээр хичээллэснээр эрүүл зөв амьдралын хэв маяг тогтоно. Хөдөлгөөний дутагдлаас сэргийлдэг. Хүн бүр тамирчин байх албагүй. Хичээвэл эрүүл бие, гоо үзэсгэлэнтэй биетэй байх боломжтой. Тиймээс дасгал хөдөлгөөн хийхийг уриалмаар байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 249 (6981)

Тэвчээр хатуужил шаардсан спортоор уйгагүй хичээллэж амжилтанд хүрсэн дайчин охинд баяр хүргэе
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

5 цаг 40 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29