Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд Монгол, Казахстан чухал үүрэгтэй

2022-12-23
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

Үнэт зүйлс, түүх соёлын нийтлэг уламжлал ихтэй Төв Азийн улс орнууд хэвлэл мэдээллийн салбарт харилцан бие биеэ дэмжих, хамтдаа нэгдсэн медиа платформ бий болгох шинэ гарцыг хайсан хэвлэл мэдээллийн анхдугаар форум Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо хоёр өдөр болж өндөрлөлөө. 
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж дэлхий нийтэд олон сорилт, бэрхшээл тулгарах болсон нь хэвлэл мэдээллийн салбарыг ч тойроогүй. Гэвч асуудал гэж харахаас илүү  шийдлийг хайх, бэрхшээлийг боломж болгон ашиглах Төв Азийн бүс нутгийн хэвлэл мэдээллийнхэн хамтран ажиллах эхний алхмыг хийснээрээ энэхүү форум онцлог, ач холбогдолтой байлаа.


Форумын үеэр хэвлэл мэдээллийн салбарт тулгарч байгаа асуудал бэрхшээлүүдээс гадна шинэ тутамд яригдах болсон хиймэл оюун ухааны эрин үеийн мэдээллийн аюулгүй байдал, үнэний дараах эрин үе, баримтад тулгуурласан сэтгүүл зүйн ирээдүй, телевизийн контентийн хувьсал, технологид суурилсан хэвлэл мэдээллийн хөгжил, орчин үеийн нийгмийн сүлжээ хэвлэл мэдээлэлд хэрхэн нөлөөлж байгаа зэрэг салбарын хувьд шинэлэг сэдвүүдийг ч хөндсөн байлаа. 
Монгол, Казахстан, Турк, Киргизстан, Узбекстан, Азербайжан улс орнуудын улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, хэвлэл мэдээлэл, урлагийн салбарын 100 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн энэхүү форумыг “Олон улсын Түрэг судлалын академи”-аас санаачлан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулсан нь энэ. Зохион байгуулагч Казахстан улсын Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд Даркхан Кидираль, Турк улсын 11 дэх Ерөнхийлөгч Абдула Гул, Бүгд Найрамдах Киргыз Улсын Төрийн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Суюунбек Касмамбетов нар ч тэргүүн эгнээнд  тухалсан байлаа. 


БНКУ-ын хувьд яах аргагүй бидний холын бус ойрын хөрш юм. Тиймээс ч бүс нутгийн хэмжээнд зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүндэт зочноор уригдан үг хэлсэн юм. 


Тэрээр сүүлийн үед сэтгүүл зүйн салбарт ихээхэн яригдах болсон “Үнэний дараах эрин үе” сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан. 
Форумд оролцогчдын хувьд зөвхөн Төв Азийн “харьяалал”-аар хязгаарлагдсангүй. “Бүргэдчин охин” Н.Айшолпан, түүний сэтгэл хөдөлгөм түүхийг ном болгон хэвлүүлж дэлхий нийтийн хүртээл болгоод буй “Нью-Йорк таймс” сонины сэтгүүлч Лиз Велч, казах төдийгүй дэлхийн залуу үеийн дунд трэнд болсон К.Димаш, Афганистаны дайныг зогсооход чухал нөлөө үзүүлсэн Их Британийн уран бүтээлч, “Энх тайван-нэг өдөр” олон улсын байгууллагын санаачлагч Ж.Жереми нарын алдартай уран бүтээлчид ч хүрэлцэн ирсэн байлаа. Тэд боловсрол, эмэгтэйчүүдийн эрх, тогтвортой хөгжил, энх тайвны талаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн үгээ хэлсэн юм. 


Төв Азийн орнуудын хэвлэл мэдээллийн түншлэлийг шинэ шатанд гаргах анхдугаар форумд оролцогчдын сэтгэгдлээс уншигчдадаа хүргэе.

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:

-“Зүрх худал хэлдэггүй” гэсэн үг байдаг. “Үнэний дараах эрин үе” гэдгийг 2016 онд Оксфордоос оны үг болгон зарлаж байсан түүхтэй. Үнэний дараах эрин үе нь нэг талаар мэдрэмжийн тухай, нөгөө талаар мэдээ мэдээллийн үнэн бодитой байх гэсэн хоёр асуудлыг аль алиныг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, эерэг болон сөрөг утга, агуулгыг зэрэг багтаасан өвөрмөц онцлогтой. Жишээ нь, орчин үед мэдээ гэдэг хүний сэтгэл хөдлөл рүү чиглэсэн мэдэгдэл болон хувирсан. Гэтэл нөгөө талд хүн болгон зүрх сэтгэлтэй, сэтгэл хөдлөлийг мэдэрдэг, үүнийг үгүйсгэх аргагүй учир буруутгаж бас болохгүй. Үнэний дараах эрин үед бид бүгдээрээ юу хийх ёстой вэ гэсэн асуулт хүн бүрт сонирхолтой байдаг. Тиймээс чанартай боловсрол, эрүүл саруул ухаан нь бид бүгдэд үнэний дараах үеийн сөрөг талыг даван туулахад туслах боломжтой. Төв Азийн орнууд, түрэг хэлтэн орнуудын хувьд харилцан идэвхтэй хамтран ажиллаж байж илүү амжилтад хүрнэ. Монгол Улс сүүлийн жилүүдэд Зүүн хойд Азийн орнуудын бүлгийн нэлээд идэвхтэй гишүүн болсон. Гэхдээ өнөө үед өөр өөр бүс нутагт харьяалагддаг улс орнуудын хамтын ажиллагаа өргөжих нь асар их ирээдүйтэй юм. Тиймээс Төв болон Зүүн хойд Азийн орнуудын олон талт хамтын ажиллагааг шат дараатай хөгжүүлэхийн төлөө форум зохион байгуулж байгаад маш их талархалтай байна. Энэ бүс нутагт харьяалагддаг улс орнуудын хооронд түүхийн нягт харилцаа холбоо, хэл, соёл нь нийтлэг байдаг. Тиймээс бүс нутагт олон талт хамтын ажиллагааг бодитоор эхлүүлэхэд Монгол болон Казахстан Улс санаачлагыг гартаа авах ёстой юм.

 

Кайрат Сарибай:
Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын гүйцэтгэх захирал 

-Төв Ази бол Еврази, Ази, Ойрхи Дорнод гээд дэлхийн чухал бүс нутгийн гол төв юм. Тиймээс зөвхөн эдийн засаг, худалдаа, тээврээр зогсохгүй соёл, уламжлал, харилцааны бүхий л хэлбэрт нөлөө үзүүлдэг учраас Казахстан улс энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа нь чухал үйл явдал болж байна гэж харж байна. Монгол Улс манай байгууллагын гишүүн төдийгүй Азид хамтын ажиллагаа, итгэлцэлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр, хүчин чармайлт гаргаж ажилладаг. Монгол Улстай хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчныг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтын ажиллагааг эхлүүлнэ. 

 

Динмухаммед Аметбек:
Олон улсын Түрэг академийн судлаач, доктор 

-Монгол бол Түрэгийн үеийн түүхэн олдворууд маш ихээр олддог чухал бүс нутаг юм. Манай академийн зүгээс Монгол Улсын ШУА болон Монголын судлаач нартай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажилладаг. Бидний хамтын ажиллагааны хүрээнд энэ жил гэхэд Архангай аймгийн нутгаас архелогийн түүхэн олдвор олдсон. Дээр хэлсэнчлэн Монгол бол Түрэгийн соёлын олдвор маш ихээр олддог түүхэн газар учраас бид Монгол ахан дүүстэйгээ үргэлж ойр хамтран ажилладаг. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 249 (6981)

DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

1 цаг 58 мин
“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт ор

6 цаг 25 мин
ХҮН намыг Засгийн газраас гаргаж, МАН-аас Боловсролын сайд томилох уу?!

УИХ-аар Ерөнхий сайд Г.Занданшатарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын б

6 цаг 25 мин
АН-ынхан рейтингээрээ МАН-ын дээр гарч, дотоод эв нэгдлээ ярьж эхэллээ

Улс төр яг л ёворцог юм. Ёворцог гэдэг нь биллиард л даа. Монгол хэлний тольд тайлсанчлан “.

6 цаг 25 мин
Уул уурхайн сайд болсон Г.Дамдинням “Ухаа худаг”-аас уяатай, “Онтре”-гоос оосортой юм биш үү?

Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын сайд нар томилогдоод ажилдаа орлоо. Шинэ сайд нарт олон нийт янз бүрийн л үнэлэлт, дүгнэлт өгч байна.

6 цаг 25 мин
Гар утас авч орсон долоон хүүхдийн оноог тэглэжээ

Гар утас авч орсон долоон хүүхдийн оноог тэглэжээ

21 цаг 18 мин
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх есдүгээр сард хийхээр тооцоолж байна

Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх есдүгээр сард хийхээр тооцоолж байна

21 цаг 26 мин
МАН: Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаар томиллоо

МАН: Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаар томиллоо

21 цаг 49 мин
АН: УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын санаачилсан НДШ-ийг бууруулах хуулийн төслийг дэмжжээ

АН: УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын санаачилсан НДШ-ийг бууруулах хуулийн төслийг дэмжжээ

23 цаг 1 мин
Г.Гантуяа: Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг, шалгалтын даалгавар задраагүй

Г.Гантуяа: Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг, шалгалтын даалгавар задраагүй

23 цаг 16 мин