Чацуутнууд: Д.Ганцэцэг & Зои Салдана

2022-12-22
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа “алаг нүдэн” хэмээн олонд танигдсан гавьяат жүжигчин Д.Ганцэцэг болон “Аватар” киноны Нейтиригийн дүрээр шуугиан тарьсан АНУ-ын жүжигчин Зои Салдана нарыг онцоллоо. Тэд өдгөө 44 настай ид гялалзаж яваа эмэгтэй жүжигчид билээ.

 

Аавын “Алаг нүдэн” охин

Нөхөр, охин хоёроо орхиод эмчлүүлэхээр яваад иртэл гэр нь шатчихсан хоосон нурам л угтдаг эмгэнэлт түүхийг өгүүлдэг “Жинжиймаа” хэмээх кино өдгөө хүртэл хүн  бүрийн зүрхэнд хайр, энэрэл, харууслыг мэдрүүлэн оршсоор буй. “Хэд ч давтаж үзсэн дандаа уйлах юм” хэмээн тус киноны үзэгчид ярьдаг. Энэ киноны Хонгорзул хэмээх охины дүрд тоглож “Ай хөөрхий Жинжиймаа, Алаг нүдэн Жинжиймаа” хэмээн тайзан дээрээс дуулж, үзэгчдийг уйлуулсан жүжигчин бол Монгол Улсын шинэхэн гавьяат Доржготовын Ганцэцэг билээ. Энэ цагаас хойш тэрбээр УДЭТ-ын тайзнаа “Нууц амраг чинь болъё”, “Цахлай”, “Хар санаа, хайр сэтгэл”, “Эр хүн болгож өгөөч", “Атга нөж”, “Надаар тоглосон хайр” зэрэг жүжгүүдэд тоглож, ямар их чадварлаг, “ясны” жүжигчин гэдгээ “дархлаад” амжсан юм. Ийн жүжигчин А.Ганчимэгтэй хамтран “Аримун” продакшныг байгуулж, “Халуун зүрх” УСК-ны найруулагчаар ажилласан бөгөөд тус кино нь олон улсын кино наадамд амжилттай оролцсон билээ. Отгонтэнгэр их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, “Надтай бүжиглээч” шоунд оролцож уян налархай, бүжиглэх авьяастай гэдгээ олонд харуулсан жүжигчин Д.Ганцэцэг бол Монголын кино урлагийн үзэсгэлэнт, олны хайрыг татсан эмэгтэйчүүдийн нэг.  Гавьяатын цолоо авсныхаа дараа тэрбээр драмын урлагийн шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг "Гэгээн муза-16" олон улсын театрын наадмаас “Гэм зэм" жүжгийн Алена Ивановнагийн дүрээр Шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал авсан билээ. Алена Ивановнагийн дүрийг олон хүн магтаж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, яахын аргагүй гавьяат жүжигчин гэдгээ тэрбээр дахин нотолсон юм.
Тэрбээр  “Хийсэн уран бүтээл, ажил, хөдөлмөрийг минь үнэлж, төрийн дээд одон, медалиар шагнаж буйд сэтгэл их хөдөлж байна. Түмэн олныхоо хайр, итгэлийг дааж, ажил, хөдөлмөрөөрөө манлайлан, илүү хичээх болно” хэмээн гавьяатын шагналаа аваад ярьж байв. Монголчууд түүнийг аавын “алаг нүдэн” хэмээх дүрээр нь илүүтэй хайрлаж, нандигнадаг билээ.

 

 

 

Харь гарагийн “Нейтири”

Бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кино жагсаалтыг 2009 онд нээлтээ хийсэн “Avatar”  хоёр тэрбум 900 гаруй сая ам.доллароор тэргүүлж байна. Найруулагч Жэймс Камероны бүтээл, шинжлэх ухааны уран зөгнөлт “Аватар” киноны хоёрдугаар анги “Avatar:The Way of water” нэртэйгээр энэ сарын 16-нд нээлтээ хийлээ. Усан дотор зураг авалт хийсэн гэдгээсээ эхлээд олны анхаарлыг татаж буй тус киноны Нейтиригийн дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Зои Салданаг онцоллоо.
Зои Салдана “Аватар”-аас гадна “Avengers:Infinity War”,  “Avengers:Endgame” гэсэн хамгийн их ашиг орлого олсон гурван кинонд нь тоглож дэлхий дахинаа алдаршсан билээ. Тодруулбал, түүний тоглосон энэ гурван кино 11 тэрбум ам.долларын ашиг олж, Салдана 2019 оны хамгийн их орлого олсон жүжигчдийн жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн юм.
Мэргэжлийн бүжигчин байсан Салдана жүжигчний карьерээ “Хууль ба дэг журам” /Law & Order/ хэмээх телевизийн цуврал киногоор 1999 онд эхлүүлж байв. Үүнийхээ дараагаар залуу балетчин охидын тухай “Төв тайз” /Center Stage/ хэмээх кинонд балетын бүжигчний дүрд 2000 онд тоглосон юм. Харин 2009 оноос шинжлэх ухааны зөгнөлт, адал явдалтай кинонуудад тоглож эхэлсэн байдаг.
Түүний хүүхэд нас Нью Йорк хотод өнгөрсөн бөгөөд Англи, Испани гэсэн хос хэлтэй өсжээ. Бага байхдаа бүжиглэх дуртай байсан тэрбээр балетчин болох хүсэл мөрөөдөлтэй байжээ. Энэ мөрөөдлөө биелүүлээгүй ч жүжигчин болох эхлэлээ тавихад нь балетчин байсан нь тусалсан билээ.


Зои Салдана “Аватар” киноны гол дүрд тоглох урилгыг авсан талаараа “Аватар”-ын гол дүр бол миний өмнө нь бүтээж байсан дүрүүдээс хамгийн хэцүү нь. Долоон сарын турш жингээ барих, гормоноо нэмэгдүүлэхгүй байх гэсэн олон нарийн дэглэм баримталсан.Энэ кинонд би өөр улсын биш, өөр гаригийн хүнд хувирсан учраас юм бүхэн шинэ содон байлаа. Энэ бүхний эцэст бүтээл маань үзэгчдэд таалагдсанд маш их баярласан. Одоо би маш их аз жаргалтай хүн болж хувираад байна” хэмээн ярьсан байдаг.
“Аватар”-ын шинэ ангид дөрвөн хүүхдийн ээжийн дүрд тоглосон тэрбээр бодит амьдрал дээр гурван хүүтэй. Түүний нөхөр нь Италийн уран бүтээлч Марко Перего юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 248 (6980)

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

9 цаг 6 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15