Хулгайч л хулчийх хууль шүү дээ, дарга нар аа?!

2022-12-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.Дамдин-Очир

 

Эрүүгийн хуульд өөрчлөлт орлоо. Авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн хүмүүст хүлээлгэх хуулийн хариуцлагыг чангатгав. Өмнө нь хууль хяналтын байгууллагууд дээр хөөн хэлэлцэх хугацаагаар “барьдаг” байв. Тэгсээр хугацаа нь дуусахаар хэрэгсэхгүй болгодог. Гарцаагүй баригдвал хялбаршуулсан журам хэмээх ял наймаалцах зарчмаар 40 саяар торгуулаад өнгөрдөг байлаа. Бас тэрбумын хохирол учруулсан албан тушаалтны ялын хэмжээ халаасны хулгайчаас ч “хямд” байв. Ийм цоорхойнууд Эрүүгийн хууль, бусад хуульд байсан. Эдгээрийг засав. Угтаа энэ нь нийгмийн захиалга байв. УИХ-ын баталсан хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдээд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж төрөөс хулгай хийсэн, авлига авсан хүмүүст чанга тусна. 
Сургаар нь албан тушаалтнууд “...Пүү паа, одоо яана аа” гээд сүйд болж байна гэнэ. Гэнэ ч гэж дээ, тэгж байна. Уг нь ингэж дуу алдаад байх хуулийн өөрчлөлт биш. Угаасаа байх ёстой л хариуцлагын тогтолцоо юм. Урд хөршид л гэхэд төрд гурван сая юаниас дээш хохирол учруулах юм уу, авлига авбал шууд цаазын ялтай. Улс орнууд авлига, албан тушаалын хэрэгт ингэж хатуу ханддаг. Гэтэл манайд бүх хариуцлагаас мултрах боломжийг хуулиар олгож ирсэн. Үүнээс болоод л төрийн хөрөнгөөр “Эрдэнэт”-ийг худалдаж авсан. Оюу толгойтой холбоотой олон хэрэг гарсан. ЖДҮХС-г тоносон. Хөгжлийн банкийг цөлмөсөн. Одоо шуугиж буй нүүрсний хулгай ч гарч байгаа юм. Ингэж л нэлээд олон жилийн туршид нийтийн эрх ашгийг хулгайлсан. 


Ер нь бол ёс суртахууны хил хязгаарыг давбал хуулийн хазаар хэрэглэдэг номтой гэдэг. Энэ талаар агуу философичид олон зууны тэртээ тодорхойлчихсон. Манай нэртэй хуульч С.Нарангэрэл гуай ч монгол ёс суртахуун хийгээд хуулийн “харилцан үйлчлэл”-ийг олон жил судалсан. Сонин дүгнэлтүүд хийсэн байна лээ. Япон л гэхэд“...Албан тушаалыг ёс суртахуунтай хүнд л өг” гэсэн үндсэн зарчимтай. 
Тэдгээрээс харахад өнгөрсөн жилүүдэд манай эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын энэ “галзуурал” бол төрийн хүн, тэр бүү хэл монгол хүний ёс суртахуун гэдэг зүйл “тэг” заачихсаныг л илэрхийлж байгаа юм. Улстөрчид, албан тушаалтнууд ёс суртахуунаа гээчихсэн жишээг өнгөрсөн хугацаанд бид зөндөө л сонслоо. Нүдээ таглаж, чихээ бөглөмөөр үйлдлүүд байдаг. Одоо ч түшээд маань цахим сүлжээний “амны зугаа” болсоор байна. Хамгийн гол нь ингэж олны нүдэн дээр ёс суртахуунаа “нүцгэлүүлчихээд” хариуцлагын талаар огт ярьдаггүй. Боддог ч үгүй биз ээ. Аюул нь энэ. 


Тийм учраас ийм хүмүүст зориулж Эрүүгийн хууль, бусад хуульд “хазаар” хийж байгаа хэрэг.   Тэгэхээр “...Хулгай хийхгүй” л гэвэл айж хулчийх хэрэггүй. Ямар ч падлийгүй. Тийм л  хууль шүү дээ, дарга нар минь?!

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 248 (6980)

Баяр
Яг үнэн, төрд үүрлэсэн хулгайч нарт л хүнд хэцүү бгаа байх
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

6 цаг 24 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

6 цаг 27 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

9 цаг 4 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

9 цаг 8 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

14 цаг 38 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

14 цаг 38 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин