Гүрийгээд байгаа гишүүд “...Үзүүрт нь үхэр байсныг мэдсэнгүй” гээд гараад ирэх вий?!

2022-12-15
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Малын хулгайч баригджээ. Тэгээд “...Би үхэр хулгайлаагүй ээ. Хээрээс олс олсон. Тэгээд гэртээ аваачсан. Үзүүрт нь үхэр байсныг мэдсэнгүй” гэжээ. Энэ уг нь болсон явдал гэдэг юм. Гэхдээ одоо онигоо шиг яригддаг болсон. 
Тэгвэл уржигдар оройхноос хойш иймэрхүү үйл явдал хэд хэд давтагдлаа. Учир нь АТГ-аас өдөр нь нүүрсний хулгайтай холбоотой гэх 17 хүний нэрийг зарласан. Тэгж зарлуулсан хүмүүс ээлж дараагаар, зарим нь таваараа нийлж тайлбар хийв. Тэрийг нь харах нээ, хөх инээд хүрч байх юм. 


Бүгдээрээ л “...Би гэмгүй” гэв. Зарим нь итгэтэл ярьж өгч байна. Нэг нь “...Зүгээр байхад зүү шидвэл, зөрүүлээд тэвнэ шинэ” гэсэн гэнэ. Нөгөө нь “...Тавантолгой хаана байдгийг ч мэдэхгүй” гэжээ. Бас нэг нь “...Долдугаар ангиасаа хойш нүүрс үзээгүй” гэсэн байна. Ерөөсөө л бүгдээрээ “...АТГ-ынхан нүүрсний хулгайтай холбоотой гэсэн нь гүтгэлэг” гэцгээв.  Эрхэм гишүүд маань биднийгээ тэртээх он жилүүдийнх шигээ “...Цагаан цаас шиг хэвээрээ гэнэхэн амьтад хэвээрээ” гэж бодсоор явдаг юм байна. Үгүй шүү дээ. Хуссан нүүрс шиг нь “хар” санаатай болчихсон. Ийм болоод уг нь удаж байна.


Тэд ингэж ярьсан ч хууль хяналтынхан мань гишүүдийн “асуудал”-уудаас нь атгаад авчээ. АТГ, ЦЕГ, ТЕГ, тэгээд прокурорын байгууллага гээд хууль хяналтынхан нүүрсний хулгай дээр хүч хаяж ажиллаж байгаа юм. Тиймээс арга ч үгүй аж. Тэгэхээр өчигдөр, өнөөдөр гүрийгээд байгаа энэ гишүүд маань удахгүй “...Үзүүрт нь үхэр байсныг мэдсэнгүй” гээд гараад ирж мэдэх л юм. “...Яагаад” гэдгийг зах зухаас нь дуулгая. 
Хошууч генерал Ц.Сэргэлэн 2020 онд УИХ-ын гишүүн болсон. Тэрбээр 2006-2009 онд ХХЕГ-ын дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, 2009-2013 онд ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, 2013-2016 онд “Импайргаз Монголиа” ХХК-ийн захирал, 2016-2020 онд ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагчаар ажилласан. Сайхан генерал л даа. Гэвч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбайгаас алга болсон нүүрсэн мөргөцгийн асуудал дээр мань эрийн нэр гарч ирсэн байна. Бүртгэлгүй баахан нүүрсний хэрэг мандсан даа. Түүнд тэр оролцжээ. Ц.Сэргэлэнгээс гадна өчигдөрхөн хэлсэн үгийг нь эшлэж суусан Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн нэр ч дуулдаж байна. Цаашилбал, шүүх, прокурор гээд хууль хяналтын байгууллагын нэлээд занхар хэд хэдэн хүн нүүрсний хулгайн хэрэг дээр гарч ирнэ. Бас хил, гааль, мэргэжлийн хяналт, Өмнөговийн удирдлагууд холбогдох юм байна. 


Дашрамд дурдахад, Ц.Сэргэлэн генерал АТГ-аас нэр зарласан орой М.Энх-Амгалантай яаран сандран уулзжээ. “...Эд нар бид нар руу орлоо шүү. Яах талаар бодохгүй бол болохгүй” гэсэн агуулгатай зүйл ярилцсан нь “гэрэл цохиулсан” бололтой. Ийм мэдээлэл яригдаж байна.
Ш.Раднаасэд гишүүн ихэд ууртай байна. “...Тэгж ярих юм бол тэр захирал чинь тэр гишүүний хүн шүү” гэж баахан бухимдсан. Тэгж яривал, тэр өөрөө өмнөх захиралтай нь холбоотой байжээ. Хамаарал, хамтраад хийсэн үйлдлүүд нь тодорхой болсон байна. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболдын араас гарч иржээ. Д.Ариунболдыг бас нэг гишүүний хүн гэдэг. Гэхдээ Ш.Раднаасэдийн үлдээсэн “мөр” тов тодорхой дурайж байгааг хуулийнхан олж авсан байна.


“..Тавантолгой хаана байдгийг ч мэдэхгүй” гэж олныг инээлгээд байгаа Б.Баттөмөр гишүүн бас л баараггүй асуудлаар байцаагдах бололтой. Тэрбээр хамааралтай компаниараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-д түлш шахсан асуудал нь хууль бус байж болзошгүй байгаа аж.
Ц.Анандбазар гишүүн бол “...Унтаж байгаа баавгайг сэрээлээ” хэмээн бухимдсан. Мань гишүүний холбогдсон асуудал ноцтой. Тэрбээр “Страто” компанитай холбогддог байгаа юм. Шууд “..З.Энхболдтой” гээд уншчихад болно. Тэд Өмнөговиос коксжсон нүүрсийг мидлинг буюу утаагүй түлшний түүхий эд гээд авдаг. Чойр хавьд авчраад тэндээсээ вагоноор урагш нь гаргана. Хилээр гаргахдаа “...Эрчим хүчний нүүрс экспортолно” гэж бүртгүүлдэг. Гаргаж зараад, дундаас нь “арвин их зоос” олно. Эх сурвалжийн мэдээллээр Ц.Анандбазарын Бага тэнгэр дэх хотхонд З.Энхболдын 2-3 хаус байдаг. Гэхдээ нүүрсний хулгайн дуулиан дэгдэж, АТГ-аас нэр зарлагдахтай зэрэгцээд Бага тэнгэрээс нүүсэн байна. 


Өмнөговийн Н.Наранбаатар их сонин хамааралтай байжээ. “...Байжээ” гэсний учир нь нүүрсний хулгайг шалгаж байх үед намынх нь харьяалал ч эргэлзээтэй болоод ирсэн байгаа юм. Шулуухан хэлэхэд, “Ажнай”-тай маш ойр. Тиймээс жижиг Тавантолгойд машин хүртэл явуулдаг. 
Н.Наранбаатарын тухайд энэ “холбоос”-оос гадна Өмнөговийн удирдлагуудын нүүрсний хулгайтай холбогддог сувагт бас л холбоотой. Ер нь бол нүүрсний хэрэгт зөвхөн улстөрчид биш ийм байдлаар орон нутгийн удирдлагууд “баг”-аараа оролцсон нь бараг тогтоогдчихож байгаа аж.
Гэхдээ эд нараас илүүтэй хууль хяналтын байгууллагынхан холбогдож буй нь нүүрсний хулгайн хэргийн “хувь заяа”-нд санаа зовох шалтгаан болоод эхэлжээ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 243 (6975)

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Уржигдар 20 цаг 04 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

Уржигдар 06 цаг 00 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

2025-08-14
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

2025-08-14
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

2025-08-14
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

2025-08-13
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

2025-08-13
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-13
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12