Д.Сумъяабазар: Нүүрсний машинтай гэдэг гүтгэлгийг эцэслэхийн тулд шалгуулах хүсэлтээ цагдаад өгсөн

2022-12-15
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ОД

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд тантай холбоотой мэдээллүүд гарлаа. Тухайлбал, иргэн Г.Ган-Очир, жүжигчин У.Цогтбаяр нарын лайв хийхдээ таныг их хэмжээний мөнгө амласан гэж ярьсан. Энэ талаар тайлбар өгөөч?


-Нийгэм бухимдалтай, эдийн засаг хүнд ийм үед элдэв ташаа мэдээлэл, харлуулж гүтгэх үйлдлүүд гарч байна. 2017 оноос хойш буюу Уул уурхайн сайд байх үеэс л би ийм гүтгэлэг, оролдлогуудтай тулгарч байгаа. 
Иргэн Г.Ган-Очирын ярьсан зүйлийн тухайд мэдээлэл нь үндэслэлгүй, логикгүй, бас хэлж байгаа тоо нь байх боломжгүй, зүгээр л аманд нь орсон зүйл. Тэр хүнийг би танихгүй, уулзаж байгаагүй. Манай намын төлөөний хүмүүстэй уулзаад сонгуулийн хар машин хакердах санал өөрөө тавьсныг нь холбогдох байгууллага нь шалгаад тогтоосон. Түүнээс өөрөөр би мэдэхгүй. 
70 машинтай холбоотой бас нэг мэдээлэл гарлаа. 300 машин, 50 машин гээд холбогдох эзэнгүй, шалгаад тогтоох боломжгүй зүйлийг надад хамаатуулж яриад байгаа. Энэ мэдээллийг шалгуулж, үнэнийг нь тогтоох хүсэлтийг би цагдаагийн байгууллагад гаргалаа. Тэгэхээр улс төрийн зорилготой, гүжирдсэн ийм зүйлд итгэж болохгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлэх байна. 


-Өөр нэгэн бичлэгийн талаар тодруулж асуумаар байна. Таны зөвлөх Цогтоо гэдэг хүний ярьсан, 250 сая төгрөгийн мөнгөн дүн дурдагдсан бичлэг цацагдсан байсан? 


-Уул уурхайн сайд гэдэг хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үндсэндээ салбарын сайд бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангадаг. Үүнийхээ дагуу төрийн өмчийн байгууллага, бусад яам, тамгын газрын удирдах албаны хүмүүс, төрийн нарийн бичгийн дарга нараас ТУЗ-өө бүрдүүлээд бодлогоо гаргаад явдаг. Хуулийн хүрээнд олгосон эрх мэдлийн хэмжээ нь энэ. Түүнээс аль нэгэн компанийн дотоод ажил руу оролцоод, гэрээ хэлэлцээрт нь хутгалдаад, тэр тусмаа мөнгө өгч, авалцах ямар ч боломжгүй, тийм үндэслэл байхгүй. 
Уул уурхайн сайдын хувиар бодлого боловсруулах хүрээнд би тэр хүнтэй хамтарч ажилласан. Бичлэг дээр дурдагдсан гэх албан тоот, бичиг баримтуудыг тухайн компани дээр нь очоод шалгаад үзэж болно шүү дээ. Тэнд бүх зүйл нь бүртгэлтэй, тооцоотой, тоо баримттайгаа байгаа. 


-“Эрдэнэс Тавантолгой” компанийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргахын тулд та ажиллаж байсан гэж ярьсан. Энэ талаар тодруулахгүй юу? 


-Энэ ажил өөрөө олон шат дамжаад явсан. Тухайн үед бид гурван хувилбарыг авч үзэж байсан. Эхнийх нь өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаад үйлдвэрлэлээ явуулах, хоёрдугаарт нь стратегийн түншлэл тогтоогоод ажлаа урагшлуулах, гурав дахь нь олон улсын хөрөнгийн бирж дээр гарах. 
Сүүлийн хувилбарт бид илүү ач холбогдол өгсөн. Яагаад гэвэл, ард түмний 1072 хувьцааг эргэлтэд оруулах, зах зээлийн бодит үнэлгээ тогтоох боломж нь энэ байсан. Тийм ч учраас маш том бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн, бодлогын баримт бичиг боловсруулсан. 
Гэтэл энэ бүх ажил улс төрийн шалтгаанаар зогсчихсон шүү дээ. Дотоод улс төрийн асуудлыг давж чадаагүй. Хэрэв энэ ажлын тухайн үед хийсэн бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд ч, бусад олон компанийн хувьд ч том боломж нээх байсан гэж боддог. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийг дагаад бусад нь ч IPO гаргах боломж, нөхцөл бүрдэх байсан. 


-Ингэсэн бол ямар давуу тал үүсэх байсан бэ? 


-Олон улсын хөрөнгийн зах зээлд гарна гэдэг компанийн хяналт, засаглал сайжирна гэсэн үг. Тухайн үед IPO гаргаж чадсан бол одоо хөндөгдөөд байгаа нүүрсний хулгайг хэдэн жилийн өмнө таслан зогсоох боломж байсан. Нүүрсний асуудал яг одоогийнх шиг ингэж боссон бол, ард түмний дэмжлэг байсан бол “Эрдэнэс Тавантолгой” олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарчихсан байх байлаа. Нөгөө талаараа, эдийн засаг талаасаа өндөр ач холбогдолтой байсан. Эдийн засаг 4-5 дахин тэлэх, үүнийг дагаад ажлын байр бий болох байв. 


-Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар та хоёрыг 10 сая долларыг хувааж авсан гэх мэдээлэл бий. Энэ талаар мэдээлэл өгөөч? 


-За би дахиад хэлье. Уул уурхайн салбарын сайд бодлого боловсруулж, хэрэгжилтийг нь хангаж ажилладаг. Би бодлогын асуудлаа хариуцаж ажилласан, тэгэх ч ёстой. Харин тодорхой нэг гэрээ, компанийн үйл ажиллагаа руу оролцоод, хошуу дүрээд байх боломжгүй.10 сая ам.доллар авсан гэдэг өгсөн, авсан гэдэг яриа огт үндэслэлгүй, цэвэр гүтгэлэг.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 243 (6975)

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

6 цаг 25 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

6 цаг 28 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

9 цаг 5 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

9 цаг 8 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

14 цаг 38 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

14 цаг 38 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин