Х.Болороо: Тод өнгөөр тоглох нь миний зохиомжийн онцлог

2022-12-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАН

 

“Гобелен арт” гэсэн сонирхолтой төрлөөр уран бүтээлээ толилуулж буй зураач Б.Болороог  “Урлан” буландаа урилаа. “She” үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн зургууд эмэгтэй хүний гоо сайхан, онцгой байдлыг өнгөний дүрслэлээр буулгажээ. Зурагт бүрт агуулагдаж буй утга санаа, өгүүлэмжид уран бүтээлчийн давтагдашгүй мэдрэмж шингэсэн нь гайхалтай.

 

-Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийн дотоод  мөн чанарт юу оршиж байгаа вэ?
-Үзэсгэлэнд дөрвөн бүтээл дэлгэсэн. Цаг хугацааны хувьд ажиллагаатай техник арга ажиллагаагаар хийдэг учраас цөөхөн бүтээл тавьсан. Хүн бүхэн хоорондоо адилгүй. Тэр тусмаа эмэгтэй хүн бол дахин давтагдашгүй байгалийн бүтээл байдаг. Түүнийг илтгэж байгаа зүйл нь эмэгтэй хүний дотор орших хүн гэж боддог. Эмэгтэй хүний дотор нэг бус хэд хэдэн хүн оршдог мэт бид бүхий л зүйлийг өөр өөрөөр хүлээн авдаг. Үүнийг  бүтээлээрээ илэрхийлэхийг зорьсон.


-“Гобелен арт” төрлийн онцлог, ялгаатай талыг нэрлэхгүй юу?
-“Гобелен арт” төрөл хийж буй материалаараа ялгаатай. Уран зурганд өнгө, эскизээ шууд гаргаад хийдэг бол гобелен нь утасны өнгөндөө захирагдах нь элбэг байдаг. Зарим нэг деталь хэсгийг гаргахад амаргүй. Мөн засвар хийхэд бэрхшээлийг учир аль болох алдахгүй сайн тооцоолон хийх хэрэгтэй болдог.


 -Утаснуудыг хооронд нь уусган өнгө гаргана гэдэг их ухаан, ур дүй шаардсан ажил болов уу?
-Эхэндээ тэгэж санагддаг байсан.  Харин хэсэг хугацаа өнгөрсний дараа утаснуудыг сүлэлдүүлж өнгө үүсгэх нь гайхалтай санагддаг болсон. Мөн өнгө хиртэх асуудал гардаггүй.

 


-Өөрийн бүтээлүүдээс харахад тод өнгөөр утга санаа агуулгаа илэрхийлдэг юм шиг харагдлаа?
- Тийм ээ. Тод өнгө их гайхалтай.  Нууцлаг биш, шулуун шударга байдлыг илэрхийлдэг санагддаг. Завсарын өнгөн дээр тод өнгөөр тоглох нь миний зохиомжийн онцлог.


 -Хүүхэд байхаасаа зураг зурах сонирхолтой байсан гэсэн. Энэ салбарын юу нь татагдсан юм бэ?  
-Өөрийгөө, өөрийн дотоод ертөнцийг хэнээс ч ичиж санаа зовохгүйгээр илэрхийлэх нь сайхан.
-Бүтээлээ хийж буй агшин өөрт нь ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ. Өөрийгөө сонсох, шинийг илэрхийлэх цаг хугацаа ч байдаг байж болох юм?
-Урлаг бол тэр чигтээ л баясалгал гэж боддог. Утас ороох, бэлтгэх нь бодлоо цэгцлэхэд тохиромжтой санагддаг. Бүтээл хийж буй агшин бол өөртөө зориулах хамгийн үнэтэй цаг хугацаа. Шинэ бүтээлийн санаа гаргахдаа мэдрэмжиндээ  тулгуурладаг даа.

 


-Та олон улсын хэд хэдэн үзэсгэлэнд оролцож байсан. Бусад орны уран зураг сонирхогчид хэрхэн хүлээж авдаг вэ?
-Монгол хүний сэтгэлгээ бусад орны уран бүтээлчдээс ялгардаг юм шиг санагддаг. Яг Монгол гэж хэлэхгүй ч хаанаас нь ч харсан нүүдэлчин Монгол хүний онцлог шинж харагддаг байх.


-“Сити” их сургуульд багшилдаг гэсэн. Ямар арга зүйгээр хичээлээ заадаг вэ?
-Аргачлал арга зүй гэхээс илүү хувь хүн талаас нь харьцдаг. Ер нь их ярилцахыг хичээдэг. Мэргэжлийн хичээл заахаас гадна хувь хүн талаас нь ч зөв хүн болгохыг зорьдог доо.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 242 (6974)

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

7 цаг 38 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

7 цаг 41 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

7 цаг 44 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

7 цаг 46 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

14 цаг 34 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

14 цаг 39 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

14 цаг 39 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин