Хүүхдийн төлөө газрыг агентлаг болгоно

2014-08-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын санаачилсан Гэр бүлийн тухай хуулийн төсөл дөрвөн жилийн нүүрийг үзлээ. Өөрийнх нь нам олонхи байхад л санаачилсан төсөл. Гэвч намынхан нь төслийг дэмжиж хэлэлцээгүй. АН олонхи байгаа УИХ-ын төвшинд ч төслийг  хэлэлцсэнгүй. Харин саяхан Д.Оюунхорол гишүүний дөрвөн жилийн туршид барьж гүйж яваа Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас санаачлан УИХ-д өргөн барьжээ. Д.Оюунхорол гишүүний санаачлагыг үл тоож “мэндэлж” буй энэ төслийн онцлогийг дурдахад ийм байна.

Хуулийн гол онцлог нь эцэг, эх байх журамт үүргээ биелүүлэхгүй байгаа хүнд хариуцлага тооцох тухай заажээ. Тухайлбал, Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлд “Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулж, хуульд заасан үндсэн болон журамт үүргээ биелүүлэхгүй байгаа эцэг, эхэд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох, гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх, үрчлэгдсэн хүүхдэд хяналт тавихтай холбогдсон харилцааг хуульчлан зохицуулах”-аар заажээ. Тэр дундаа гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хоёрын гэр бүлийн холбоо сайн дурынх байх ёстой учраас санаачилсан төсөл нь энэ чиглэлд түлхүү анхаарсан юм байх. Түүнээс гадна гэрлэгчид тэгш эрхтэй байх, гэр бүлийн дотоод асуудлыг гэр бүлийн гишүүд харилцан тохиролцож шийдвэрлэх, хүүхдийг гэр бүлд нь хүмүүжүүлэхийг эрхэмлэх ёстойг хуулиар хатуу сануулахаар тусгажээ. Мэдээж төрөөс гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, хүүхдийн дээд ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах талаар оруулсан байна. Шинэчилсэн найруулгыг дагаад Иргэний тухай хуулиас эхлэн нийт арван хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Төслийн өөр нэг онцлог нь Хүүхдийн төлөө үндэсний газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн агентлаг болгох гэнэ. Ингэхдээ нийслэл, аймаг, орон нутагт Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан бүтэцтэй байхаар тусгасан ч улсын төсөвт ачаалал өгнө хэмээн зарим гишүүн дэмжихгүй байгаа сурагтай. Иймээс одоо ажиллаж буй хөгжлийн нийгмийн ажилтныг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнаар шилжүүлэн ажиллуулахаар санал оруулж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар манайд  333 сум, 11 тосгон, 152 хороонд тухайн сум, хорооны Засаг даргын Тамгын газраас цалинждаг 259 хөгжлийн нийгмийн ажилтан бий.  Эдгээр ажилтнуудын 152 нь нийслэлийн есөн дүүрэгт ажилладаг бөгөөд цаашид 201 хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтанг авч ажиллуулахаар зэхжээ. Энэ бүх ажилтны цалин хөлс, ажлын байрны урсгал зардалд жилд 2.1 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо ч мөн гарсан байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21