Нүүрсний хэрэг: Иргэд найм дахь өдрөө жагсаж, засгийн газар есөн гэрээг ил болгов

2022-12-12
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

Нүүрсний  хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал өчигдөр найм дахь өдрөө үргэлжиллээ. Жагсагчдын зүгээс нүүрсний хэрэгтэй холбоотой хүмүүсийн нэрсийг ил болгож, хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байгаа билээ.   Улмаар өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад хамааруулсан байсан есөн гэрээг нууцаас гаргах шийдвэрийг гаргалаа.

 

Нууцаас гаргасан гэрээнүүд

 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын шийдвэрээр нууцаас гаргасан гэрээнүүдийг танилцуулсан.  Ил болгосон гэрээнд 

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2019 оны аравдугаар сарын 29-ний өдөр байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт

2. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2019 оны арвандүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Нүүрс нийлүүлэх гэрээ, түүний нэмэлт, өөрчлөлт

3. "Монголын төмөр зам" ТӨХК, ЗХЖШ-ын хооронд 2019 оны зургадугаар сарын 12-ны өдөр байгуулсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ

4. "Монголын төмөр зам" ТӨХК, УБТЗ ХНН-ийн хооронд 2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр байгуулсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр, хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх гэрээ

5. “Эрдэнэс Тавантолгой ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хооронд 2022 оны зургадугаар сарын 28-ны өдөр байгуулсан Богдхан төмөр замын төслийн суурь, бүтцийн барилгын угсралтын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн гэрээ

6. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөрзам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК- хооронд 2022 оны зургадугаар сарын 27-ны өдөр байгуулсан Богдхан төмөр зам төслийн туннел болон эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээ

7. “Эрдэнэс Тавантолгой ХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2022 оны зургадугаар сарын 27-ны өдөр байгуулсан Нүүрс нийлүүлэх гэрээ

8. “Эрдэнэс Тавантолгой ХК “Набсан” ХХК, “Тэргүүн инвест” ХХК “Эс энд Эй трэйд” ХХК, “Бридж констракшн” ХХК, “ЧММ” ХХК, “Сан” ХХК-ийн хооронд 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Загийн усны хоолойн гүний усны ордоос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх усны хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлын гэрээ

9. “Эрдэнэс Тавантолгой ХК, “Элгэн” ХХК, “Литопро” ХХК, “Инженер геодези” ХХК, “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн хооронд 2022 оны аравдугаар сарын 25-ны өдөр байгуулсан Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх гэрээ зэрэг есөн гэрээ багтжээ.   Тус гэрээнүүдийг АТГ болон УИХ-д байгуулагдсан түр хороонд шилжүүлсэн байна.   Цаашид Засгийн газраас бүтээн байгуулалтын төслүүдийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад авдаг байдлыг таслан зогсооно гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

 

Нүүрсний хулгайчдын нэрийг зарлах хүртэл жагсана гэв

 

Төв талбайд иргэдийн жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчдын зүгээс өчигдөр  эмч, багш, сэхээтнүүдийг жагсаалд идэвхтэй оролцохыг уриалав.  Мөн жагсагчид НЗДТГ-т болон СБД-ийн Засаг даргад Төв талбайд гэр барих хүсэлтийг хүргүүлжээ. Гэвч холбогдох байгууллагууд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэжээ. Тодруулбал, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 8 дахь заалтад тусгаснаар "Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулахдаа гэр , майхан, бусад түр оргонох байр барих болон хоноглохгүй байх..." гэж заасны дагуу хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлжээ.  Гэсэн ч  иргэд нүүрсний гэх хулгай хийсэн нэрийг зарлах хүртэл жагсаалаа үргэлжлүүлнэ гэв. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 240 (6972)

 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

6 цаг 26 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

6 цаг 29 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

9 цаг 5 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

9 цаг 9 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

14 цаг 39 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

14 цаг 39 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин