Б.Асралт хулгайн нүүрсний “тоо”-г гаргасныхаа “шан”-г л хүртчих шиг боллоо

2022-12-12
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Нийтээрээ ингэж хөдлөөгүй бол нүүрсний хулгайг цэгцэлнэ гэж ёстой худлаа. Яагаад гэхээр нүүрсний хулгайг улс төрд нөлөө бүхий эрхмүүд хийдэг. Тэдний удирдлагааар ажилладаг асар өргөн бүрэлдэхүүнтэй бүхэл бүтэн томоохон сүлжээ ажилладаг байгаа юм. Эхнээсээ нэр ус нь ил болцгоож л байна. Харин Төв талбайд эсэргүүцлээ илэрхийлж байгаа хүмүүс нүүрсний хулгайч нарын нэрсийг шууд зарлахыг шаардаж байгаа юм.Гэвч нүүрсний хэргүүд шүүхээр эцэслэн шийдэгдээгүй учраас улстөрчдийн нэрийг шууд зарлацгааж бас чадахгүй байх шиг байна. Гэхдээ Улсын ерөнхий прокурор зөвшөөрвөл нэрсийг зарлах магадлал бий. Тэдний хувьд “...Засгийн газраас зарласан, бас хууль хяналтынхны барьж авсан хүмүүс нь голдуу гүйцэтгэгчид байна” гэцгээж буй. Энэ үнэний ортой. 

Ер нь бол нүүрсний хулгай бүгд илэрч, улстөрчдийн нэр ил болтлоо их л асуудал болно. Нүүрсний хулгайн хэд хэдэн хэрэг одоо яригдаж байна. Улс төрийн томчууд, том компанийн эзэд гээд хууль хяналтынхан хүрч чадамгүй хүмүүсийн нэр ус яригдаж байна.

Тэгэхээр нүүрсний хулгайг эсэргүүцэж, бодитой ажиллаж буй төр, хууль хяналтынхан ч болгоомжтой байхад илүүдэхгүй нь бололтой.

Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр өнгөрсөн баасан гаригт Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар нэг сонин томилгоо хийгдсэн байгаа юм. Гаалийн дарга Б.Асралтыг чөлөөлжээ. Мань эрийг “...Ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө өгсөн” гэж зарлав. Логик муутай л сонсогдов. Учир нь Б.Асралт саяхан л Гаалийн дотоод хяналтыг ажиллуулж, хулгайгаар гарч одсон нүүрсний “тоо”-г гаргаж өгсөн байдаг.  Өргөдлөө өгсөн гэдэг өдрөө иргэдтэй уулзах үеэрээ тэр талаараа ярьсан байна билээ.

Тэрбээр “...2013 оны үед миний бие гаалийн байгууллагад ажиллаж байгаагүй. Үүний дараа УИХ-ын гишүүн асан Л.Энхболд 380 мянган тонн нүүрс алдагдсан гэдгийг зарлаж байв. Тухайн үед гаалийн байгууллагаас ажлын хэсэг гарч ажилласан. Энэ хүрээнд 379 мянган тонн нүүрс алдагдсан байж болзошгүй гэдэг мэдээллийг 2018 онд хуулийн байгууллагад гаргаж өгсөн.2022 онд мөн ажлын хэсэг гаргаад арван машин нүүрс хулгайгаар гаргасныг тогтоосон.

Сэтгүүлчид “..Б.Асралт эл асуудалд холбоотой учраас ажлын хэсэгт орж болох уу” гэж асууж байна. Шаардлагатай гэж үзвэл миний бие өөрийгөө хуулийн байгууллагаар шалгуулахад бэлэн.

Түүнчлэн машин нь бүртгэлтэй ч бүрдүүлэлт хийгдээгүй. Бүрдүүлэлтээ хийсэн ч машин нь бүртгэлгүй асуудал гарсан учраас гаалийн шинэчлэл хийх шаардлагатай гэж үзсэн.

Гаалийн болон боомтын шинэчлэлийн хүрээнд цахимжуулах ажлыг 2020 онд дуусгахаар төлөвлөсөн. Гэтэл цар тахлаас үүдэн шинэчлэлийн ажил одоо ч дуусаагүй. Мөн одоогийн байдлаар Гаалийн байгууллагаас хоёр хүн шалгагдаж байна. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт боомт дээр нүүрсний тээвэрлэлтийг шалгадаг тоног төхөөрөмж, ажилчдын орон сууц зэрэг дутагдалтай зүйлс бий” гэж ярьсан.

Мөн Хууль зүйн сайд Х.Нямбаатар “...Гаалийн байгууллагаас өнгөрсөн хугацаанд гаалийн хяналт шалгалтыг дөрвөн удаа явуулж  бүртгэлгүй нүүрсний талаарх мэдээллүүдийг илрүүлжээ. Тухайлбал, 2010-2011 оны долдугаар сарын 1-ийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг явуулахад гаалийн бүрдүүлэлт 379 мянган тонн нүүрсэн дээр хийгдээгүй. Өөрөөр хэлбэл, нэг жил гаруйн дотор шүү. Энэ үед "Эрдэнэс Тавантолгой" ХК дөнгөж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан.

2013-2017 оны хооронд 2527 компанийн 17200 орчим машин улсын хилээр Хятад руу хоосон нэвтэрсэн. Энэ шалгалтын хүрээнд 268 мянган тонн нүүрс урагшаа гаалийн хилээр улсад татвар, АМНАТ төлөлгүй гарсан байна.

2022 оны 4-5 сарын хооронд Гашуунсухайт боомтод шалгалт хийхдээ камерын хяналтын бичлэг болон гаалийн мэдүүлэг бөгөлсөн ААН-үүдийн гаалийн мэдүүлэг, улсын хилээр гарсан хүн тээврийн хэрэгслийн бүртгэл зэрэгтэй тулгахад ихээхэн хэмжээний  нүүрс улсын хилээр бүртгэлгүй гарсан байна. Ингэхдээ энэ нүүрс нь гаалийн байгууллагын үндсэн статистик мэдээллээс зөрөхөөс гадна БНХАУ-ын гаалийн мэдүүлэгээс зөрсөн. Зөвхөн Хятадад манай нүүрс шингэдэггүй юм байна. Цаашаа далайн чанадад бусад улс орнууд руу экспортод гардаг. Тэдгээр улсуудын гаалийн байгууллагын мэдээллээс ч мөн зөрсөн.

Улмаар цагдаагийн байгууллагад өмнө нь  хэрэгсэхгүй болгосон гаалийн бүртгэлгүй нүүрстэй холбоотой мэдээллүүдийг эргэн сэргээн шалгаж байна" гэв.

Бас УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Г.Ганболд “...Хянан шалгалтын хүрээнд ГЕГ-аас дотоод шалгалтаар илрүүлсэн шалгалтын дүнг сонслоо. 2013 онд 380 гаруй мянган тонн нүүрс алдагдсаныг тогтоосон талаар мэдээлсэн. 2018 онд 890 орчим мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байх магадлалтай. 2022 оны шалгалтын дүнгээр давхардсан тоогоор 22 600 авто машин гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргасан байх магадлалтай байна. Тиймээс манай түр хорооноос нүүрс хулгайд алдагдсаныг тогтоохоор нотлох баримт цуглуулж, зарим хүнийг эрчээр дуудаж асууж байна” гэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн хулгайн нүүрсний мэдээллийг өмнөд хөршийн гаалийн мэдээлэлтэй тулгах ажил хийгдэж байгаа юм.

Б.Аралтын тухайд Гаалийн даргаар 2016 оны наймдугаар сараас хойш ажилласан. Түүнийг муугүй ажилласан гэдэг. Салбарынхан нь тэгдэг. Гаалийн шинэчлэлийг чиглэл бүр дээр дориухан урагшлуулж чаджээ. Ганц жишээ хэлэхэд тэрбээр гаалийн хяналтын системийг маш сайн хийж чадсан. Спорт заал шиг том өрөөнд байрлуулсан хяналтын төвөөс Монголын өнцөг булан бүрт байдаг боомт, шалган нэвтрүүлэх цэгүүдийг хянадаг болжээ. Гаалийн камерууд царай таних зэрэг үйлдлээрээ цагдаагийн байгууллагын ажилд ч нэмэр болоод байдаг аж. Тиймээс дээхнэ яригддаг байсан “...Вагон өшиглөнө” ч гэдэг бил үү, тийм хууль бус үйлдлүүд үндсэндээ зогссон байна. Тиймээс дотоод хяналт шалгалтын хүрээнд хэд хэдэн жилийн өмнөх хууль бусаар гарсан байж болзошгүй нүүрсний тоо хэмжээг гаргаад ирсэн байгаа юм.

Яахав, Б.Асралтад хувь хүнийх нь тухайд нэг “алдаа” байдаг. Тэр Сү.Батболдын хамаатан юм. Бас хэвлэлийнхэнтэй ойлголцох гэж хичээдэггүй. Тийм болохоор сайн гөвүүлнэ. Угаасаа гаалийн дарга гэхээр хардахаас ч аргагүй. Харин нүүрсний хулгай ид яригдаж, энэ хулгайн эсрэг идэвхтэй ажиллаж байсан түүнийг гэнэт чөлөөлсөн Засгийн газрын шийдвэр л тун сонин санагдаад байгаа юм.  Тэгэхээр “...Б.Асралт хулгайн нүүрсний “тоо”-г гаргасныхаа “шан”-г л хүртчих шиг боллоо” гээд байгаа нь ч ортой байж мэдэх юм. Хэн нэгний нуусан нүүрсний “тоо”-г л ил гаргаад ирж дээ, мань хүн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 240 (6972)

 

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

Уржигдар 16 цаг 04 мин
С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

Уржигдар 15 цаг 44 мин
Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

Уржигдар 15 цаг 36 мин
Зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй

Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) нь орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрт зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэйгээр оролцож байгаа ба Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд олгосон орон сууцны зээлийг Банкнаас худалдан авч, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааг гүйцэтгэдэг. “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 4.2-д заасны дагуу Банк нь зээл хүсэгчид олгох орон сууцны ипотекийн зээлийн шийдвэрийг бие даан гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй юм.

Уржигдар 14 цаг 14 мин
УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

Уржигдар 10 цаг 56 мин
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 их н

Уржигдар 06 цаг 00 мин
Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 3.8 их наяд төгрөгөөр  нэмэгджээ

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байна. Тухайлбал, хөрөнгө

Уржигдар 06 цаг 00 мин
С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

2026-02-05
Хугацаандаа ашиглалтад өгөхгүй бол концессын гэрээг цуцална

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг тоймлон хүргэе.

2026-02-05
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “догол

2026-02-05