Ж.Ганбат: "Эрдэнэс Тавантолгой" компани 152 сая долларын өр барагдуулж, экспортыг хоёр дахин нэмэгдүүлсэн

2022-12-02
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УЯНГА

 

 "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат компанийн мэдээллийн ил тод байдал, нүүрсний асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Тус компани Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш 341.5 сая ам.долларын үнийн дүн бүхий 3.7 сая тонн нүүрс борлуулжээ. Үүнээс зөвхөн арваннэгдүгээр сард 205.5 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 2.3 сая тонн нүүрс борлуулаад байна. Компанийн санхүүгийн үзүүлэлтийг сайжруулж, худалдан авагчдад төлөх өр төлбөрийг 152 сая ам. доллароор бууруулсан Засгийн газрын бүрэн эрх төлөөлөгч Ж.Ганбат онцоллоо. 2022 оны аравдугаар сарын 05-ны өдрийн байдлаар 603 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл байсныг бууруулж 451 сая ам.доллар болгосон байна.

Түүнчлэн нүүрс тээврийн үйл ажиллагааг идэвхжүүлж, экспортыг нэмэгдүүлэх хүрээнд Тавантолгой-Цагаанхад чиглэлд өдөрт 202 тээврийн хэрэгслээр19.8 мянган тонн нүүрс тээвэрлэж байсныг өдөрт дунджаар 700 машин 74.2 мянган тонн болгон нэмэгдүүлсэн. Хамгийн өндөр түвшиндээ өдөрт 1028 тээврийн хэрэгсэл 100.8 мянган тон нүүрсийг ачуулсан гэдэг мэдээлэл өгөв. Нүүрсний борлуулалтыг нээлттэй дуудлага худалдааны зарчмаар зохион байгуулах хүрээнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагатай хамтран “Цахим арилжааны журам”-ыг боловсруулан ажиллаж байгаа аж.Нүүрс тээвэрлэлт, худалдан борлуулалт, олборлолттой холбоотой бүх мэдээллийг компанийн албан ёсны www.ett.mn цахим хуудсанд нээлттэй байршуулсан бөгөөд хүссэн хүн бүхэн танилцах боломжтой гэдгийг энэ үеэр мөн тэмдэглэж, уурхайн үйл ажиллагааг цаашид технологийн дэвшилд суурилсан ил тод, цахим болгох ажил үргэлжлэн явагдана гэдгийг тэрбээр онцоллоо.

 

ДУНДЖААР 500 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ НЭМЭГДҮҮЛСЭН НЬ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОЖ, ОРЛОГО НЭМЭГДҮҮЛСЭН

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ “Миний бие Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод 35 хоног болж байна. Эрдэнэс Тавантолгой компани нийт 341.5 сая ам долларын 3.7 сая тонн нүүрс борлуулснаас 1.5 саяыг нь Гашуун сухайт боомтоор экспортолж борлуулсан. Бидний бүх үйл ажиллагаа ил тод нээлттэй, камержуулагдсан байдаг.

Санхүүгийн үзүүлэлтийг сайжруулж, худалдан авагчдад төлөх өр төлбөрийг бууруулсан. Өөрөөр хэлбэл, энэ оны аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 603 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг 152 сая ам.доллараар бууруулж, 451 сая ам.доллар болгож ажиллалаа. Богинын тээврийн үйл ажиллагааг идэвхжүүлж, нүүрсний экспортыг нэмэгдүүллээ. Өнөөдрийн байдлаар экспортыг өдөрт 110.9 мянган тонн сарын өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдүүлсэн. Мөн уурхайгаас Цагаан хад хүртэлх тээврийг 3-4 дахин нэмэгдүүлсэн. Дунджаар 500 тээврийн хэрэгслийг нэмэгдүүлсэн нь уртын тээвэрт ажлын байр бий болгож, орлого нэмэгдүүлэн ажиллаж байна.

Тавантолгой-Цагаанхад чиглэлд өдөрт 202 тээврийн хэрэгслээр 19.8 мянган тонн нүүрс тээвэрлэж байсан бол өдрийн дундаж ачилт 700 машин 74.2 мянган тонн болж нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, 500 машинаар нэмэгдүүлж, энэ хэмжээгээр тээвэрчдийн 500 ажлын байр бий болгосон. Хамгийн өндөр түвшиндээ өдөрт 1028 тээврийн хэрэгслээр 100.8 мянган тонн нүүрсийг ачуулсан байдаг. Уул уурхайн биржид Эрдэнэс Тавантолгой компани голлон ажиллаж цахим арилжааны журмаар ил тод нээлттэй ажиллаж байна. Уурхайн үйл ажиллагааг цаашид технологийн дэвшилд суурилсан ил тод, цахим болгох ажил үргэлжлэн явагдана. Ирэх оноос төмөр зам, авто тээврээр гээд "Эрдэнэс Тавантолгой" ХК өөрсдөө нүүрсээ хил рүү тээвэрлэхээр төлөвлөж байна. Ингэснээр  сонгон шалгаруулалт, гэрээ хийгээд бүгд нээлттэй болно” гэлээ.

 

“ЦАГААНХАД ДАХЬ ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСИЙН ТАЛБАЙН ОВООЛГООС НҮҮРС ДУТСАН НЬ ҮНЭН”

Тавантолгой-Цагаанхад чиглэлийн өдрийн дундаж ачилтыг 700 машин буюу 74.2 мян.тонн-д хүргэсэн ба хамгийн өндөр түвшиндээ өдөрт 1028 тээврийн хэрэгсэлд 100.8 мян.тонн нүүрсийг ачуулсан байна.

Харин сүүлийн үед олон нийтийг бухимдуулаад байгаад нүүрсний хулгайтай холбоотой  асуудлаар тайлбар өгөхдөө “Засгийн газраас өгсөн дараагийн үүрэг бол ил тод байдлыг хангах үүднээс нүүрс борлуулалтын 142 гэрээг нээлттэй болгосон нь "Эрдэнэс Тавантолгой" компанийн вэбсайтад  бий. Олборлолтын гэрээг дүгнэх ажлууд хийгдэж байна. Нүүрсний хулгайтай холбоотой хоёр асуудал байна. Нэгдүгээрт, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Цагаанхад дахь гаалийн хяналтын бүсийн талбайд байрлах нүүрсний овоолгоос нүүрс дутсан асуудал гарсан бөгөөд энэ нь үнэн.Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтийг миний бие арваннэгдүгээр сарын 22-нд Эрүүгийн цагдаагийн газарт тавьсан. Учир нь өмнөх удирдлагуудтай холбоотой энэ асуудлуудыг шалгуулж, асуудлыг эцэслэх нь зүйтэй гэж үзсэн. Хоёрдугаарт, 2018 онд нүүрс дутсан, зөрүүний асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шалгаж байгаа. "Эрдэнэс Тавантолгой" компанитай холбоотой асуудал байна. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ашиглалтын талбайгаас 268.3 мянган тонн нүүрс олборлосныг “Тавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамтарсан ажлын хэсгийн тайлангаар баталгаажуулсан боловч нягтлан бодох бүртгэлийн тайлан балансад тусгаж бүртгээгүй. Гэм буруутай этгээдийг тогтоож, хохирлыг барагдуулаагүй юм байна. Энэ нь одоог хүртэл эцэслэгдээгүй яваа. Энэ асуудал одоо цагдаагийн байгууллага, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа. Уурхайгаас ачигдсан нүүрс Цагаан хаданд буулгаж, түүнийг нь дахин тээвэрлэж хилээр гаргаж байгаа юм.

Өдгөө нүүрсийг зөвхөн худалдан авагч тал хийдэг. Аман нөхцөлөөр худалдан авагч тал хариуцаж байгаа юм. Тэгэхээр хэний, аль компанийн, ямар автомашин тээвэрлэж байгааг бид огт мэдэхгүй. Ирэх оноос төмөр зам, авто тээврээр гээд "ЭТТ" ХК өөрсдөө нүүрсээ хил рүү тээвэрлэхээр төлөвлөж байна. Ингэснээр  сонгон шалгаруулалт, гэрээ хийгээд бүгд нээлттэй болно. Үүнийг зөвхөн монгол тээвэрчид хийх ба үүнд маш нарийн зохион байгуулалттайгаар ажиллах шаардлага байна. Одоо тээвэрлэлтэд маш их хүндрэл үүссэн. Учир нь өмнө нь 200 автомашин тээвэр явж байсан бол одоо 700-800 машинаар тээвэрлэхэд нарийн зохион байгуулалт хэрэгтэй болсон. Хэвлэл мэдээллээр гараад байгаа 40 их наяд гэдэг мэдээлэл байхгүй. Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод гол зорьсон зүйл маань "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүх юмыг ил тод нээлттэй болгох” гэв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 234 (6966)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21