Ж.Батбилэг: Сайжруулсан шахмал түлшийг бүтээхэд 10 гаруй жилийг зарцуулсан

2022-12-01
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

Сайжруулсан шахмал түлшийг зохиосон нүүрсний химич, “Тавантолгой” түлш компанийн зөвлөх инженер Ж.Батбилэгтэй ярилцлаа.

 

-Та одоогийн хэрэглэж байгаа утаа багатай сайжруулсан шахмал түлшийг санаачилсан. Тэгвэл энэ санаа хэрхэн төрсөн талаар яриагаа эхэлье?

-Би ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийг Нүүрсний химич мэргэжлээр  төгссөн. Төгссөн цагаасаа эхлэн 30 гаруй жил нүүрстэй холбоотой төрийн байгууллагуудад ажилласан. Агаарын бохирдол манай улсын тулгамдсан асуудал болоод удлаа. Үе үеийн Засгийн газрууд янз бүрийн санал санаачилга, ажлуудыг хийсэн боловч үр дүнд хүрээгүй. Хүн бүр утааны хор уршгийг мэдэж байгаа хэрнээ бодитой ажлыг хийдэггүй. Миний үр хүүхэд, ах дүү гээд олон хүн Улаанбаатар хотод амьдарч байна. Тэднийхээ төлөө утааг бууруулах олон ажлыг хийсээр ирлээ. Түүний нэг нь сайжруулсан шахмал түлш юм. Гэхдээ шахмал түлш гэдэг сая шинээр бий болсон зүйл биш. “Гэрлэж амжаагүй явна” кинонд нүүрсний судлаач шахмал түлш хийж байгаа тухай гардаг шүү дээ. Сайжруулсан шахмал түлшийг бүтээхэд 10 гаруй жилийг зарцуулсан. Тодруулбал, 2013 онд “Энержи Ресурс” компанийн Ухаа худгийн мидлинг гэдэг түүхий эд дээр зохион бүтээж оюуны өмчийн газраар баталгаажуулж авсан байдаг. Угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээс утаа багатай сайжруулсан шахмал түлшийг гаргах технологид үндэслэн бүтээсэн. Ингээд 2018 оны тавдугаар сард долоон хүнтэй компаниа байгуулж сүүлд төрийн өмчит компани болсон.

-Шахмал түлшийг зохиосон хүний хувьд уг түлш үүргээ хэр биелүүлсэн гэж боддог вэ?

-Анх Улаанбаатар хотын утааг 50 хувиар бууруулах зорилт тавьж байсан. Тэгвэл өнөөдөр энэ зорилтдоо хүрэхээс гадна хоёр дахин бууруулсан. Тухайлбал, нэг метр.куб агаарт хортой бодисын агууламж 1200 мг байсан бол үүнийг 300 мг болгож бууруулсан. Энэ нь Япон, Хятад, ОХУ-ын олон улсын магадлан итгэмжлэгдсэн лабораториудаар батлагдсан. Мөн Дэлхийн банк, ДЭМБ-аас гаргасан судалгаагаар утааны хортой чанарыг 50 хувиар бууруулсан нь зулбах, ургийн гажигүүсэх эрсдэлийг хоёр дахин бууруулж жилд 200 гаруй хүүхдийн амийг аварч байна гэсэн судалгаа хүртэл гарсан байдаг. Нийгмийн эрүүл мэнд талдаа үр өгөөжтэй ажил хийсэн гэж боддог.

-Цаашид агаарын бохирдлыг хэдэн хувь хүртэл бууруулах бо­ломж­той вэ. Мөн мидлингээс өөр бодис эсвэл нүүрс ашиглан агаарын бохирдлыг бууруулах боломжтой юу. Манай улсын хувьд мидлингийн нөөц хэр байдаг юм бол?

-Мидлинг бодисыг ашиглан агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах боломжтой. Мидлингийг одоо зөвхөн Тавантолгойн уурхайгаас авдаг. Тиймээс энэ бодисыг өөр нүүрснээс авах боломжтой эсэхийг судлах шаардлагатай. Өөр бусад нүүрс ашиглан утаа багатай түлш гаргах боломжтой эсэх дээр судалгаа хийсэн. Ингэхэд хүрэн нүүрс ашиглан хагас коксын үйлдвэр байгуулж, утаа багатай түлш гаргах боломж бий. Мөн байгалийн утаа багатай нүүрсийг ашиглаж болно. Гэхдээ манай улсад утаа багатай нүүрсний нөөц бага. Энэ жил орон нутагт хоёр үйлдвэр байгуулсан. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Баянтээг сум болон Ховд аймагт Хөшөөтийн уурхайг түшиглэн 30 тоннын хүчин чадалтай үйлдвэр барьсан. Ингэхэд дээрх уурхайн нүүрс нь утаа багатай түлш боловсруулахад тохирч байгаа нь шинжилгээгээр батлагдсан. Энэ жишгээр 21 аймагт утаа багатай түлшний үйлдвэр байгуулах тооцоо судалгааг хийсэн. Хүрэн нүүрсийг боловсруулж хагас кокос буюу утаа багатай түлш гаргах технологиор зүүн гурван аймаг болон Төв аймгийг багтаасан хагас коксын үйлдвэр байгуулах боломжтой. Төвийн бүсийн аймгуудын хувьд Тавантолгой түлшний баяжмал буюу мидлинг дээр түшиглэн 150 мянган тонны хүчин чадалтай үйлдвэр барихад болно. Ингэснээр орон нутагт 3000 ажлын байр шинээр бий болно. Хөвсгөл аймгийн Могойн голын уурхайн нүүрс нь утаагүй түлшинд тохирсон байдаг.

-"Тавантолгой түлш" компанийн дөрөвдүгээр үйлдвэрийн даргаар ажиллаж байгаа. Энэ компани анх байснаасаа өргөжиж байна. Энэ талаар сонирхуулахгүй юу?

-“Тавантолгой түлш” компанийг анх байгуулагдахад ерөнхий инженерээр ажилд орж байсан. Харин одоо бодит үйлдвэр дээр буюу дөрөвдүгээр үйлдвэрийн даргаар ажиллаж байна. Миний хувьд ихэвчлэн нүүрсний гүн боловсруулалт химийн технологийн чиглэлээр ажилладаг. Дөрөвдүгээр үйлдвэрийн хувьд Орос, Монгол компани хамтран 17 тэрбум төгрөгөөр шахмал түлшний үйлдвэр байгуулаад ашиглалтад оруулж чадалгүй орхисон байдаг. Найман жилийн дараа манай компани тус үйлдвэрийг ашиглалтад оруулан ажиллаж байна.

Манай компанийн хүчин чадал анх 2019 оны эхний саруудад 30 тонн түлш үйлдвэрлэдэг байсан бол сүүлийн саруудад 40 мянган тонн түлш үйлдвэрлэж байсан. “Тавантолгой түлш” компанийн хувьд зүүн, баруун, дөрөвдүгээр үйлдвэр гэсэн гурван үйлдвэртэй. Үүний дотор дөрөвдүгээр үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмж 30 тонноос 300 тонн болтлоо нэмсэн. Харин одоо өдөрт 500 орчим тонн жилдээ 600 мянган тонн шахмал түлшийг үйлдвэрлэж байна. Энэ нь Уланбаатар хотыг бүрэн хангадаг. Мөн үндсэн 3600 ажилтантай гэсэн албан ёсны тоо байдаг. Харин нийслэлийн хяналтын ажилтан, борлуулалтын ажилтанг оруулбал 10 гаруй ажилтантай гэсэн тооцоо байдаг. Үйлдвэрүүдэд өргөтгөлийн ажлыг хийсэн. Тодруулбал, өдөрт 250 тонн үйлдвэрлэдэг байсан бол 800 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болгосон. Мөн хоёрдугаар шугамын өргөтгөлийн ажлыг хийж байна. Ингэхээр миний хариуцаж байгаа дөрөвдүгээр үйлдвэрт 200 гаруй хүн ажиллана. Мөн “Тавантолгой түлш” компанийн нийт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний 40-50 хувийг үйлдвэрлэнэ. Зөвхөн шугамын чадлыг нэмээд зогсохгүй чанарыг сайжруулах хэрэгтэй.

-Барьцалдуулагчийн 90 хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа гэсэн?

-Сайжруулсан шахмал түлшний технологийн зохиогчийн хажуугаар гаднаас авдаг хуурай барьцалдуулагч дээр ажилласан. Үүнийг анхандаа бид 100 хувь гаднаас авч байсан бол одоо 90 хувийг нь дотооддоо үйлдвэрлэж байна. Импортоор авч байхад өртөг өндөртэй, хил гаалийн асуудал тулгарч байсан. Тиймээс монгол эко барьцалдуулагч хийе гэж шийдсэн. Ингээд энэ онд барьцалдуулагчаа бүх үйлдвэртээ нэвтрүүлсэн. Тодруулбал, үйлдвэрийн 14 шугам дээр энэ барьцалдуулагчийг хэрэглээд явж байна. Шохойлог долмид бодисыг хэрэглэдэг. Энэ бодис нь манай улсад түгээмэл тархацтай. Мөн хүхрийн агууламжийг дөрөв дахин бууруулсан хурдан хаталттай нь эргэлтийн шугамд тохирч байна. Хүхрийн агууламжийг бууруулах нь дэлхий нийтийн хувьд том асуудал байдаг. Тэгвэл хүхрийн агууламжийг бууруулж чадсан нь том амжилт юм. Өдөрт 160 гаруй тонн барьцалдуулагч хэрэглэдэг. Мөн дунджаар 3.5-4000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Мөн шахмал түлшний бараа материалыг дотоодоосоо хангана. Барьцалдуулагч материалын хувьд дотооддоо 100 хувь үйлдвэрлэх боломжтой. Одоогоор 10 хувийн давирхайлаг материалыг гаднаас авч байна. Ирэх жилээс бид 10 хувиа өөрсдөө хийдэг болох боломжтой.

-Шуудайгаа 100 хувь Хятадаас авдаг гэсэн. Дотооддоо үйлдвэрлэх боломжгүй юу?

-Манай улс үйлдвэрлэгч орон биш учраас шуудайгаа гаднаас авдаг. Нэг тонн шахмал түлшинд 40 шуудай ордог. Нэг удаадаа дөрвөн сая шуудай худалдан авдаг. Гэхдээ бид үндэсний компаниудаасаа худалдаж авъя гээд судалгаа хийсэн боловч энэ хэмжээний шуудай үйлдвэрлэх боломжгүй байсан.

-Шахмал түлшний стандарт, чанар жил бүр сайжирч байна. Энэ онд шахмал түлшний стандарт шинэчлэгдсэн гэсэн үү?

-Сайжруулсан шахмал түлшний стандартын хувьд 2011-2022 он хүртэл дөрвөн удаа шинэчилсэн байна. 2011, 2014, 2019 оны 56:79 стандартыг батлахад би оролцож байсан. Харин 56:79 2022 олон улсын стандартын хувьд чанар, аюулгүй байдлын  хувьд илүү чангарсан. Нэг үгээр хэлбэл, бид өөрсдөдөө тавих шаардлагаа улам сайжруулж, чангаруулсан гэсэн үг. Шахмал түлшний хор хөнөөлийг багасгасан.  Жишээлбэл, ус чийгийн агууламж 2014 оны стандартад 15 хувь байсан бол 2019 онд 10 болсон. 2022 оны стандартаар зургаа болж буурсан. Харин илчлэг өмнө нь 4200 байсан бол 5200 болсон. 

-Шахмал түлш анх гарч байхдаа багагүй хэл амыг дагуулж байсан. Тодруулбал, барьцалдуулагч нь шоргоолжны хүчил гэх бодистой гэж байсан.Таны хувьд ямар эрсдлүүдийг даван туулав?

-Анх өөрийн хоёр өрөө байр, гурван га газар, ахынхаа гурван өрөө байрыг банкны барьцаанд тавьж 505 сая төгрөг зээлж шахмал түлш хийх ажлаа эхэлж байсан. Ингээд зээлээ авч БНХАУ-аас төхөөрөмж худалдан авч өөрийн таван дүүгээ дагуулан хоёр жил зүтгэсний эцэст утаа багатай түлш хийж чадсан гэдгээ нотолж байлаа. Гэхдээ энэ хугацаанд барьцаанд тавьсан бүхнээ алдсан. Энэ үед ахыгаа гэр оронгүй болгочихлоо гэж их харамсаж байсан. Харин тэр зээлээ одоо л төлж дуусаж байна. Үнэ хөлсгүйгээр бүтдэг зүйл гэж байдаггүй гэж боддог. Энэ бүхний эцэст бусдад тустай зүйлийг хийж бүтээсэн юм болов уу гэж боддог. Үүнээс гадна 2018 онд түлшээ гаргаж эхлэхэд 18 хүн угаартаж нас барсан. Үүнээс үүдэж тагнуул цагдаагаас олон удаа дуудаж байцаасан. Мөн шахмал түлшээс болж угаартаж байна гэж ярьж байсан. Энэ үед хүмүүст барьцалдуулагчийг хоргүй гэдгийг батлахаар хэвлэлийн бага хурал дээр би идэж үзүүлсэн. Энэ бүхнийг даваад гарсан. Одоо бодоход бас хүнд үе байжээ. Гэхдээ одоо ажил жигдэрч, утаагүй түлшээ үйлдвэрлэсээр байна даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 233 (6965)

 

yondon
za ingej hudlaa shaaj bgaad shagnal shaah uvchin ene ulsad delgerchee , 10 jil irgedee ugaartuulj alah sudalgaa hiisen ym bish uu?
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

14 цаг 30 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

14 цаг 54 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

22 цаг 13 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

22 цаг 13 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

22 цаг 13 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Уржигдар 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Уржигдар 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Уржигдар 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

2026-08-10