А.Оюунчимэг: ИТХ-ын зөвлөл долоон хүний бүрэлдэхүүнтэйгээс хоёр нь эмэгтэй

2022-12-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Р.ОЮУН

 

“Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал” буланг нээж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр нийтлэлийн  бодлого тодорхойлон ажиллаж байна. Энэ удаа Төв аймгийн Лүн сумын ИТХ-ын төлөөлөгч А.Оюунчимэгтэй ярилцлаа.

 

-Төв аймагт шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байна вэ?

-Манай орны хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Өрх гэр бүлд аливаа том асуудлыг гэр бүлийн хүмүүс харилцан ярилцаж зөвшилцөн арга билгийн ухаанаар шийдвэрлэдэг бол нийгмийн хувьд өрөөсгөл байна. Хэдийгээр төрийн алба хашиж байгаа хүйсийн харьцаа 40:60 гэсэн статистикийн судалгаа байдаг ч шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байдаг. Энэ нь зөвхөн эмэгтэйчүүдийн дарга болохын тухай ярьж байгаа асуудал биш. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн наслалтын зөрүү, эрсдэлт олон өвчлөл буурахгүй байгаа шалтгаан, Зам тээврийн аюулгүй байдалтай холбоотой осол, гэмтлүүд, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, боловсрол, эрүүл мэнд, боловсон хүчний чанар, дутагдал гээд тулгамдаж буй асуудалд төрийн зөв, цогц,  уян хатан зохистой, тэнцвэртэй бодлого гаргахад эмэгтэйчүүд бидний оролцоо, шийдвэр, дуу хоолой нэн чухал. Нэг талыг барьсан бодлого өрөөсгөл учир дутагдалтай байдаг. Тиймээс бид шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч, олон улсын түвшинд хүрдэггүй ч хууль, дүрэм журамдаа заасан эмэгтэйчүүдийн 30 хувийн квотдоо бүрэн дүүрэн сонгож гаргах нь чухал гэдгийг хаа хаанаа ойлгох нь зүйтэй юм шиг санагддаг. 2020 оны найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр Төв аймгий ИТХ-д 41 төлөөлөгч сонгогдсоноос 31 нь эрэгтэй, 10 нь эмэгтэй төлөөлөгч. 18-35 насны дөрөв, 36 дээш насны 37 төлөөлөгч байгаа. ИТХ-ын зөвлөл долоон хүний бүрэлдхүүнтэй ажиллаж байгаагаас хоёр нь эмэгтэй. 10 эмэгтэй төлөөлөгчөөс аймгийн Засаг даргын орлогчоор нэг, сумын ИТХ-ын даргаар нэг, сумын Засаг даргаар гурав нь ажиллаж байна. Аймгийн нийт төлөөлөгчийн 24.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

-Танай аймагт эмэгтэйчүүдээ хэр дэмжиж ажилладаг вэ?

-2020 оны сонгуулиар намаас гурван эмэгтэй УИХ-д нэр дэвшсэн боловч нэг нь ч гарч чадаагүй. Сонгогдсон аймгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид бүгд сум, орон нутгаас сонгогдсон байгаагаас үзвэл хөдөө орон нутагт эмэгтэйчүүдээ зохих шатанд үнэлж дэмждэг нь харагдаж байна. Зарим талаар хууль, эрх зүйн орчин хангалтгүй, бодлого тодорхойлох түвшинд сонгох, томилох олон нийтийн итгэл найдвэр сул, энэ эмэгтэй учир чадахгүй гэдэг ч юм уу нийгмийн тогтсон хандлага нөлөөлдөг юм шиг санагддаг. Гэтэл эмэгтэйчүүд хийх гэж зорьсон ажлаа гүйцэтгэл сайтай шийдвэрлэж чаддаг. Манай аймгийн хувьд эмэгтэй удирдах даргатай сумдуудаа бусад сумын адил дэмжиж ажилладаг гэж боддог. Гэхдээ эмэгтэйчүүдийн талаарх энэ хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөхөд цаг хугацаа шаардах хэдий ч соён гэгээрүүлэх ажлыг тасралтгүй хийх нь чухал.

-Ирэх жил эмэгтэйчүүдээ яаж дэмжиж ажиллах вэ?

-Ирэх сонгуульд улс төрд гарч ирэхээр манлайлагч эмэгтэйчүүдээ миний хувьд дэмжинэ гэж бодож байгаа.

-Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллахад ямар бэрхшээл байна?

-Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллахын тулд юуны өмнө өөрийгөө хөгжүүлэх, туршлага хуримтлуулах, чадавхжуулах, мэдлэг чадвараа дайчлах, нийгмийн тогтсон хандлагыг өөрчлөх чадамж суух, зоригтой дайчин байх хэрэгтэй. Бэрхшээл гэвэл нийгмийн тогтсон хандлага, хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт хийх. Улс төрийн намуудын шат шатны сонгуульд дэвших эмэгтэйчүүдийн санхүүгийн асуудал, эдийн засгийн чадавхаас шалтгаалдаг гэж бодож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 233 (6965)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05