Д.Тогтохсүрэн: Казино болон Бооцоот тоглоомын хуулийг оноос өмнө батална

2022-11-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

УИХ дахь МАН-ын бүлэг  /2023.11.28/ хуралдаж, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх гэж буй юм. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газраас ойрын гурван жилийг “Монголд зочлох жил болгон зарлаж байгаатай холбогдуулан Аялал жуулчлалын тухай хууль болон түүнийг дагасан 10 гаруй хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Иргэний нисэхийн тухай хууль гэх мэт аялал жуулчлалтай холбоотой хуулиудын нэмэлт, өөрчлөлтийг өргөн барьж байна. Үүнтэй хамт Казиногийн тухай хууль, Бооцоот тоглоомын тухай хуулийг ч мөн өөрчлөх юм. Эдгээр хуулийн төслүүдийг  өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд, дэмжих нь зүйтэй гэдэгт гишүүдийн олонх санал нэгдлээ.

Нэгэнт ирэх жилийн Монголд зочлох жил болгон зарлаж буйтай холбоотойгоор энэ ондоо багтаан шийдвэрлэж, хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлэх ёстой гэдэгт мөн гишүүдийн олонх санал нэгдсэн юм ” гэв.

Энэ үеэр хуулийн төслийг санаачлагч,  УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Монгол улс Ковидоос өмнөх жилүүдэд 580 мянга орчим жуулчдыг хүлээж авч, тухайн салбараас 610 сая гаруй ам.долларын орлого олдог байсан талаар статистик тоо баримт бий. Энэ дүн мэдээнээс үзвэл аялал жуулчлалын салбараас ДНБ-ий зургаа орчим хувийг бүрдүүлж байсан гэж хэлж болно. Засгийн газраас үүнийг цаашид нэмэгдүүлж,30 хувьд хүргэх томоохон  зорилтыг дэвшүүлснээр  2023 оныг Монголд айлчлах жил болгон зарласан юм. Тиймээс Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлж, ирэх сард багтаан батлуулах хүсэлтэй байгаа юм. Ингэснээр 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Монголд зочлох жуулчдад хэд хэдэн  мессэжүүдийг өгөх зорилгыг агуулж байгаа юм.

Нийт 33 зүйл, таван бүлэгтэй, түүнийг дагасан 10 гаруй хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Үүнээс гадна Казиногийн тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөр тааварт тоглоомын тухай зэрэг гурван хуулийг нэмээд Аялал жуулчлалын багц хууль хэмээн томьёолж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна.

Хуулийн  төслийн гол концепцийн хувьд визийн сайн нөхцөлтэй улс орон болсон гэдгийг олон улсад зарлах, мөн Монгол улсад ирэх агаарын тээврийн зардлыг хамгийн бага үнээр тогтоосон гэдгийг жуулчдад мэдүүлэхэд анхаарч, хуулийн өөрчлөлтүүдэд тусгаж байгаа юм ” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

зочин
МАН казиноогийн хуулийг яаравчлаад байгаагийн цаад шалтгаан бол мань Тогтохсүрэн төсөвийн мөнгөөр казиноодож хамаг мөнгөө тавиад туучихгаад яаараад байгаа юм
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

7 цаг 21 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

7 цаг 24 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

10 цаг 1 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

10 цаг 5 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

15 цаг 35 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

15 цаг 35 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин