Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

2022-11-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Р.ОЮУН

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 километр  төмөр зам өнөөдөр ашиглалтад орлоо. 
Энэ  оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг төмөр замыг богино хугацаанд  ашиглалтад оруулах үүрэг өгч байсан юм. Бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр  найман сарын дотор бүрэн ашиглалтад оруулж төмөр замын тээврийг эхлүүлэхэд бэлэн боллоо. Төмөр замын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. 

Тэрбээр “Улсын орны экспортын гол гарц Гашуунсухайт чиглэлийн 267 км  төмөр зам 16 жил гацсаны эцэст өнгөрсөн есдүгээр сард дууслаа. Гэтэл бараг адилхан урттай Ханги-Мандлын 226.9 км төмөр зам найман сар буюу бүтээн байгуулалт өрнөсөн зун, намрын хоёрхон улиралд дуусаж болдгийг өнөөдөр хамтдаа харлаа. Хэрэв экспортын төмөр замуудын бүтээн байгуулалт өнөөдрийн хурдаар явсан  бол өнөөдөр Монгол Улс гадаад өрийн дарамтгүй, эдийн засгийн багтаамж 100 орчим их наяд төгрөгт хүрчихсэн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10.000 ам доллар давж, иргэдийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гарчихсан байх байсан. Үүнийг л алдагдсан боломжийн өртөг гэдэг. Ийм харамсалтай алдааг бид дахин хэзээ ч давтах ёсгүй” гэдгийг онцоллоо.

Мөн Ерөнхий сайд өнөөдөр монголчууд бид ажил эхлүүлж,  богино хугацаанд бүрэн дуусгаж чаддаг гэдгээ олон улсад нотлон харуулж чадлаа. Энэ бүтээн байгуулалт Монгол Улсыг олон талаар эергээр ойлгуулж, хөрөнгө оруулалтын орчинд томоохон нөлөөлөл үзүүлнэ  гэдгийг тэмдэглээд,  бүтээн байгуулалтад оролцсон үндэсний аж ахуй нэгжүүд, инженер техникийн ажилчид, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, оюутан залуучууд, нутгийн иргэдэд талархал илэрхийллээ. 

Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 120 аж ахуйн нэгж, 600 гаруй инженер, 3000 гаруй ажилчид оролцож, байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болж байна.  Энэхүү бүтээн байгуулалт нь Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болж байгаа юм.


Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замын нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж,дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242 км-ээр богиносож, тээврийн өртөг, хугацаа хэмнэгдэж байна.
Төмөр замын шинэ гарцаар Оюу толгойн зэсийн баяжмал, Тавантолгойн коксжсон нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэж, говийн бүс нутагт буй 10 гаруй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ. 
Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үйл ажиллагаанд оролцсоны дараа төмөр замын хилийн холбох хэсэг болон ачаа тээврийн терминалын ажилтай танилцлаа. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь өргөн нарийн царигийн гарцтай  болсноороо онцлог юм. Ингэснээр БНХАУ-ын Мандал боомттой шууд холбогдох боломжтой болжээ. 
Тус  төмөр зам нь 25 тонн голын даацтай, буталмал чулуун чигжээстэй, төмөр бетон дэртэй, 3-р зэрэглэлийн дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын системтэй зам юм. Тус бүтээн байгуулалтыг  төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд  “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК- ийн нэгдэл хийж  гүйцэтгэжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох тухай НҮБ-ын Удирдлагын багийн хамтарсан мэдэгдэл

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоож, шударга ёсыг ханган

9 цаг 27 мин
Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

Бүгд Найрамдах засаглал бол ард түмний засаглал. Монгол Улс 102 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуульдаа “Б

11 цаг 27 мин
Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 25-нд боллоо. Монгол Ул

22 цаг 51 мин
Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 25-нд болж, Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

22 цаг 54 мин
Х.Баасанжаргал: Ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэхийн тулд бодит үр дүн гарах ёстой

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал аяны “ял шийтгэлгүй ү

Өчигдөр 17 цаг 34 мин
Л.Мөнхбаатар: Хүчирхийллийн асуудлыг хуулийн хэрэгжилт, хохирогчийн бодит хамгаалалтаар үнэлэх ёстой

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар жендэрт суурилсан хүч

Өчигдөр 17 цаг 33 мин
“Хаана ч аюулгүй” уриатай жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян эхэллээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Жендэ

Өчигдөр 17 цаг 30 мин
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарын УИХ-ын шийдвэрийн биелэлт 80.21 хувьтай гэв

Засгийн газрын гишүүн, Шадар сайд Т.Доржханд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд УИХ-аас баталсан шийдвэрийн биелэлтийн тайланг өнөөдөр байнгын хорооны хуралд танилцууллаа.

Өчигдөр 17 цаг 26 мин
Органик бүтээгдэхүүний тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэж гишүүд үзэв

УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас Органик бүтээгдэхүүний тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хүнс, хөд

Өчигдөр 17 цаг 25 мин
Усны тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсэг байгуулав

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2026.11.25) хуралдаанаар

Өчигдөр 17 цаг 23 мин