Д.Золбаяр: Үзэгчид А.Цэрэндэндэвийг Арслан тайжийн дүрээр илүү танина

2022-11-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Урлаг" буландаа найруулагч Д.Золбаярыг урилаа. Түүнтэй гавьяат жүжигчин А.Цэрэндэндэвийн уран бүтээлийн тухай ярилцсан юм. Учир нь энэ жил эрхэм жүжигчний мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаа билээ.

 

-Монголын алтан үеийн жүжигч­дийн нэг А.Цэрэндэндэв дэлгэцийн уран бүтээлд их цөөхөн тоглосон?

-А.Цэрэндэндэв гуай анх 1941 онд “Улсын 20 жил” хэмээх баримтат кинонд  жанжин Сүхбаатарын дүрийг бүтээсэн байдаг. Харин 1942 онд "Монгол кино үйлдвэр"-ийн бүтээл “Хил дээр гарсан хэрэг“ кинонд байлдагч Болд, ЗХУ-ын кино студийн бүтээл “Сүхбаатар” кинонд орлон тоглогчоор нь ажилласан байдаг. Үүнээс гурван жилийн дараа буюу 1945 онд “Цогт тайж” кинонд Арслан тайжийн дүр дээр ажилласан. Ингээд нэг хэсэг дэлгэцийн уран бүтээлээс хөндийрсөн юм билээ. Кино бүтээл гаргахгүй 20 жил болсон нь манай улс дайны жилүүдэд том бүтээл хийсэн учраас дахин кинонд хөрөнгө мөнгө зарцуулах боломжгүй байсан болов уу. Дайны дараа бүтээн байгуулалт дээрээ илүү их анхаарсан байж мэднэ. Ингээд 1965 онд “Хүний мөр” кинонд офицерын дүр бүтээсэн. Харин хамгийн сүүлд 1983 онд Б.Жамсран найруулагчийн  “Ингэх гээд байсан юм” кинонд ойн цагдаагийн дүр дээр  ажилласан түүхтэй.

-“Түмний нэг” киноны хоёрдугаар анги нь “Хүний мөр” кино мөн биз дээ?

 -“Тийм ээ.  Энэхүү киноны эхний хувилбар нь тухайн үед үзэл суртлаас болоод нээлтээ хийж чадаагүй. Ингээд дахин зураг авалт хийсний эцэст үзэгчдэд хүрсэн.  А.Цэрэндэндэв гуайн ажилласан дүр их том биш. Гэхдээ тухайн дүрээс нь А.Цэрэндэндэв гэж ямар хүн байсныг харж болохоор санагддаг. Мөн тэрбээр дэлгэцийн уран бүтээлээс гадна Хүүхэд залуучуудын театрт олон жил ажилласан. Үйлдвэр хоршооллын клубт найруулагч ч хийж байсан зузаан намтартай уран бүтээлч билээ.

-Үзэгчдийн сэтгэлд А.Цэрэндэндэв гуай Арслан тайжийн дүрээр илүү хоногшсон байдаг. Энэ киноноос жүжигчний уран чадварыг нь тод харж болмоор ч юм шиг? 

-“Цогт тайж” кино нь улсын хэмжээнд хийсэн том төсөл. Энэхүү бүтээлд А.Цэрэндэндэв гуай Арслан тайжийн дүрийг бүтээж үзэгчдэд илүү танигдсан. Дүр нь залуу насны зоригтой, ойворгон  байдлыг тод харуулдаг. Мөн эх орноосоо урвасан хэмээн толгойгоо авахуулж буй нь сүрдмээр. Энэ дүрээрээ сайхан монгол эр хүний үг, үйлдлийг илэрхийлсэн хэмээн үзэгчид А.Цэрэндэндэв гуайг Арслан тайж хэмээн одоог хүртэл хайрлаж, хүндэлж, дурсаж явдаг. 

-“Сүхбаатар” кинонд орлон тоглогчоор ажилласан гэдэг.  Моринд их эрэмгий хүн байжээ?

 -Жүжигчин А.Цэрэндэндэв нь алтан үеийн уран бүтээлч. Тэрбээр “Бөмбөгөр ногоон” театрт ажиллаж байсан. Тухайн үеийн алдартнуудтай мөр зэрэгцэж явсан түүхтэй. Хэдийгээр “Сүхбаатар” кинонд жанжны дүрд ОХУ-ын жүжигчин Л. Свердлиний тоглосон ч моринд сайн биш байжээ. Тиймээс А.Цэрэндэндэв гуай орлон тоглогчоор нь ажилласан гэдэг. Тухайн кинонд Сүхбаатар морьтой давхиж буудалцдаг. Мөн хашаан дээгүүр давхидаг хэсгүүдэд нь А.Цэрэндэндэв тоглосон. Моринд гарамгай сайн байсныг нь тус дүрээс харж болно. Үүнээс гадна тэрбээр их сайхан дуулдаг байсан.

-“Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд анх дуулсан гэдэг байх аа?

-Дуулж, жүжиглэнэ гэдэг төрмөл авьяастай нь салшгүй холбоотой. “Учиртай гурван толгой” дуурийг олон удаа эгшиглүүлж байсан гэдэг. Өөрөө ч дүр төрхийн хувьд үнэхээр сайхан залуу байсан юм билээ. Юндэнд тоглохдоо сайхан монгол эрийн намба төрх, шинжийг илүү харуулсан байдаг. Тиймдээ ч дахин давтагдашгүй учир үзэгчдээс “Халхын сайхан Юндэн” хэмээх алдрыг хүртсэн. А.Цэрэндэндэв 1947 онд Прага хотод болсон Дэлхийн залуучуудын анхдугаар их наадамд оролцохдоо ардын дуу болон “Учиртай гурван толгой” жүжгийн хэсгээс дуулж байжээ. Мөн “Цэнд комиссар”, “Хэрмэл”, “Ардын зориг” зэрэг 20 гаруй жүжиг болон баярын концертод оролцсон нь бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 226 (6958)

 

агуу сайхан жүжигчин байжээ
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

Өчигдөр 17 цаг 33 мин
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

Өчигдөр 12 цаг 27 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Уржигдар 16 цаг 51 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Уржигдар 14 цаг 25 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Уржигдар 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Уржигдар 06 цаг 00 мин