Л.Жижжалам: “Сорил” киногоор аавынхаа хүслийг биелүүлсэн

2022-11-18
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.НЯМСҮРЭН

“Зууны мэдээ” сонин “Кино ертөнц” буландаа жүжигчин Л.Жижжаламыг урьж, ярилцлаа. Тэрбээр оюутан байхдаа 650 инээдмийн киногоор анх үзэгчидтэй  уулзаж байв. Сүүлд саяхан нээлтээ хийсэн “Сорил” кинонд туслах дүр бүтээгээд байгаа юм.

-Сайн байна уу.Та сүүлд “Сорил” уран сайхны киноны туслах дүр дээр ажилласан. Тус бүтээл нь хэдий хугацаанд хийгдсэн бэ?

-Сайн байна уу. Энэ өдрийн мэнд хүргэе.“Сорил” киноны зохиол эхэлсэнээс хойш жилийн босгон дээрээ нээлтээ хийлээ.  Учир нь их судалгаа хийж бүтээсэн. Миний хувьд туслах дүр болон арын албанд ажиллаа.

-Кинонд жүжигчин бүр дүрийнхээ онцлогийг сайн гаргаж ажилласан нь харагдсан. Магадгүй энэ нь найруулагчийн чадвартай холбоотой болов уу?

-Найруулагч бүр өөр өөрийн гэсэн арга барилтай. Өмнө нь Б.Батдэлгэр найруулагч театрын уран бүтээлүүдэд ажиллаж байсан. Түүний хувьд анхны дэлгэцийн бүтээлдээ шилдэг зураач  Н.Болор-Эрдэнэ тэргүүтэй зураачын баг ажилласан. Харин зураглаачаар н.Гүенбаатар зэрэг чадварлаг хүмүүс болон н.Төгөлдөр тэргүүтэй гэрэлтүүлгийн баг ажиллаа. Promix  Тодгий бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Мөн хувцасны стилист Энхүүнээ, нүүр хувиргагч Лхагваа өнгө тавилт, график, монтаж зэрэг нь кино урлагт өнгөлж яваа уран бүтээлчил билээ. тиймээс сайн бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна.  Найруулагч маань өөрөө зохиолоо бичиж, жүжигчидтэйгээ тулж ажилласан болохоор бэрхшээл байгаагүй. Хоёрдугаар найруулагчаар Д.Бямбацогт ах ажилласан. Ширээний уншлагын үеэр жүжигчин бүрд зохиолыг гүнд нь ортол задалж өгсөн. Жүжигчид маань зургийн талбайд гарахаасаа өмнө зохиолоо уншиж ойлгоод, үг текстээ бүрэн суулгаад гарсан. Тиймээс зураг авалтууд урамтай явж байсан.

-Та “Сорил” киног сайн уран бүтээл болсон хэмээн дүгнэж байна. Сайн бүтээл нь ямар байх ёстой вэ?

- Уран бүтээлээ үзэхэд хөнгөн зүйл байгаагүй. Хүмүүст үзүүлэхийг хүссэн зүйлээ харууллаа гэж бодсон. Үзэгчдэд их зүйл бодогдохоор санагдсан. Тухайлбал, би кино үзэж гарч ирээд шаналаад, уйлмаар мэдрэмж төрж билээ. Энэ нь миний үнэлгээ.

-Уран бүтээл бүхэн тодорхой нэг утга санааг агуулдаг. “Сорил” киноноос үзэгчид юуг ойлгоосой гэж хүсэж байна?

-Үзэгчид өөр өөрийнхөөрөө хүлээж авах байх. Учир нь “Сорил” кино маань сэтгэл зүйн триллер учраас хүнд сэдэв. Миний хувьд хүмүүс энэ уран бүтээлийг маань өнгөц бүү хараасай гэж бодож байна.  Сэтгэл зүйн олон эргэлт бий. Мөн далд утга санааг их илэрхийлнэ. Сургуулийн хүүхдүүдийн тухай өгүүлж буй харагдавч өнөөгийн амьдарч буй нийгмийг шүүмжилсэн. Үүнийг л олж хараасай гэж бодож байна. Киноны төгсгөлийг хэн ч тааварлашгүй. Эхэнд гарсан үг, өгүүлбэрийн тайлал киноны төгсгөлд гарна. Тиймээс маш анхааралтай үзэх хэрэгтэй.

Мөн сорил киноны продюсер “PromixSound production”-ны үүсгэн байгуулагч, Соёлын тэргүүний ажилтан Л.Цэрэнтогтох маань миний төрсөн дүү. Тус уран бүтээлийн  гүйцэтгэх продюсер “PromixFilm”–ийн захирал Л.Оюунсүрэн нь эгч минь юм. Найруулагч Б.Батдэлгэр нь миний хань. Төрсөн эгч, дүүтэйгээ болон ханьтайгаа  кинонд ажилласан.  Аав маань биднийг урлагийн хүн болоход их дэмждэг байлаа. Харамсалтай нь аав маань залуугаараа бурхан болсон юм. Мөн хүүхэд байхдаа гэр бүлээрээ кино хийнэ гэж ярьж, мөрөөддөг байсан.  Хайртай аавынхаа зохиол бичиж, кино хийх хүслийг нь биелүүлсэндээ бид талархаж байгаа.

- Гэр бүлийн хоёр нэг салбарт ажиллахын давуу тал юу вэ?

Архангайн театраас манай гэр бүлийн ажил амьдралын гараа эхэлсэн. Хоёул нэг салбарт ажилласнаар нэг нэгнээ сайн ойлгож, дэмждэг. Тухайлбал, нэг дэлгэцийн уран бүтээл дээр ажиллаа олон сар зураг авалтад явна. Мөн судалгаа  хийх зэрэг ажлын онцлогийг мэддэг. Тиймээс сэтгэл амар ажлаа хийх нөхцөлийг нь бүрдүүлдэг. Бидний хувьд ярилцаж, биесээ сайн ойлгодог. 

 -Та ханийнхаа   ямар зан чанараар бахархдаг  вэ?

-Ханийгаа жудагтай эр хүн гэж боддог. Мөн зарчимч, шударга зантай. Ямар ч нөхцөл үүссэн хүний арга эвийг олж ойлголцох чадвартай. Их мэдрэмжтэй, хүн чанар сайтай санагддаг. Тухайлбал, гудманд ухаан алдаад унасан, осол аваарт орсон хүний хажуугаар нэг ч удаа зүгээр өнгөрч байсан удаагүй. Үргэлж тусалдаг.  Алхам тутам бахархах нандин зан чанар ихтэй хүн.

-Таныг олонд таниулсан бүтээл гэвэл “650“ инээдмийн кино. Тус бүтээлд оюутан байхдаа тоглосон билүү?

-Миний хувьд 2010 онд Ардын жүжигчин Жаргалсайхан,  Гавьяат жүжигчин Урнаа багш нарын удирдлага дор КУДС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Оюутан байхдаа 650 киноны гол дүр дээр ажилласан. Кинонд тоглож байх  үед би 20 настай байлаа. Харин кинонд 31 настай эмэгтэйн дүр бүтээсэн. Одоо би 30 гарч байна. Тиймээс намайг одоо харсан хүмүүс хөгширдөггүй, нэг хэвээрээ байна гэж  хэлдэг. “650” киноны дүрээр хүмүүс намайг илүү мэддэг. Тус уран бүтээл нь эротик, инээдмийн шинжтэй. Би хэзээ ч эротик кинонд тоглохгүй гэж боддог байсан. Гэтэл 650 киноны санал ирж, зориглоод л тоглосон түүхтэй. 

-Тус кинонд тоглосноос хойш энэ чиглэлийн дүр дээр ажиллах санал ирж байв уу?

-“650” кинонд тоглосны дараа нууц амрагийн дүрүүдэд санал их ирсэн. Гэхдээ би энэ төрлийн кинонд тоглох бодол байхгүй. Киноны дүрээр хүмүүс харах гээд байдаг санагдсан. Би амьдрал дээр тэс өөр хүн.

-Та сургуулиа төгсөөд Архангай аймгийн театрт ажилласан. Эргээд дэлгэцийн урлагт хэзээнээс эхэлж оров?
-Орон нутгийн театрт 10 жил ажилсан байна.  Энэ хугацаандаа драмын жүжигт ажилласан. Анх театртаа “Тамын дурлал” жүжгийн Аббиний дүр дээр ажилласан. Энэ жүжгийн дүрээр олон тэмцээнд оролцсон. Мөн “Гэгээн муза” наадмын шилдэг эмэгтэй дүрт нэр дэвшиж байлаа.  Манай театрт УДЭТ-ын Түвшин найруулагч ирж жүжиг тавьдаг байсан. Драмын жүжиг нь сэтгэл зүй болон чадвар шаарддаг. Мөн өдөр бүр амьд тоглолт толилуулдгаараа дэлгэцийн уран бүтээлээс онцлог. Театрын тайзандаа би хайртай.   Харин 2021 оноос дэлгэцийн уран бүтээлд орсон. Мөн Германтай хамтарсан  шилийн сайн эмэгтэйн  тухай кинонд тоглосон. Мөн хавтас хэрэг кинонд тоглосон.

-“Тамын дурлал” жүжгийн гол дүр их ур чадвар шаардсан байх даа?  

-Театртаа очиж ажиллахдаа анх Аббиний дүр дээр ажиллаж байлаа. Хүнд драмын жүжгийн гол дүр байсан болохоор  удаан ажилласан. Энэ дүр миний сэтгэл зүрхэнд хоногшсон. Тиймээс энэ дүрдээ би их хайртай. Миний чадварыг нээж өгсөн. Мэргэжлийн сургуульд сурч байхад заасан, миний хайхраагүй үлдээсэн олон зүйлийг театрт ажиллаж байхдаа сурсан.

-Мэргэжил бүхэн онцлогтой. Ямар үед жүжигчин мэргэжлийн үнэ цэнийг мэдэрдэг вэ?

-Гэртээ хүүхдээ хараад сууж байхдаа тэтгэвэрт гардаггүй мэргэжилтэй юм даа гэж өөрийгөө тайвшруулдаг байсан. Надад цаг хугацаа, нас байна. Тиймдээ ч гэртээ хүүхдүүдээ харж байхдаа гутарч, сэтгэлээр унаагүй. Хэдий хугацаанд ч хүүхдүүдээ харж байгаад ажилдаа орсон ч миний орон зай байна. Тиймээс би жүжигчин мэргэжлийг сонгосондоо хэзээ ч харамсдаггүй. Үргэлж бахархаж, баярлаж явдаг.

-Магадгүй жүжигчин хүний нэгээхэн хүсэл нь түүхэн киноны дүрт ажиллах болов уу?

-Саяхан Чингис хааны музейг гэр бүлээрээ орж үзсэн. Гэтэл тэнд байсан хатны баримал хартал би өөрийгөө харж буй мэт сэтгэгдэл төрсөн. Хүмүүс намайг монголжуу төрхтэй гэдэг. Тиймээс надад хэзээ нэгэн цагт түүхэн хатны дүр ирэх байх гэж боддог. Би өөрөө ч ахуй тал руу чиглэсэн кинонд сонирхолтой. Цаашид чансаа, чадвар сорьсон олон уран бүтээлд тоглох байх.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 225 (6957)

 

Ч.Дагвадорж: Ухаантай хүний бүтээл урт настай байдаг

Монголын  утга зохиолын шүүмж, судлалд томоохон хувь нэмэр оруулсан эрхмийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, эрдэмтэн зохиолч Чойсүрэнгийн Дагвадоржтой төсөрхөн уулзаж ярилцлаа.

24 мин
С.Бямбацогт: “Эрдэнэс Монгол”-оо Монголын бүх замыг эзэмшиж, яах гээд байгаа юм?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуули

29 мин
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг амиа алдсанаас хойш 26 жил өнгөрч байна. Д

34 мин
С.Зоригийг хөнөөснөөс хойш 26 жил,  С.Зоригийг яагаад хөнөөснийг “ярьсан” сүүлийн 23 өдөр...

​​​​​​​УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг

39 мин
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Манай УИХ яг арван жилийн өмнө, 2014 оны долдугаар сарын 1-нд нэгэн тогтоолыг баталж байв.

44 мин
Монгол инженер Ж.Золжаргалын "Инженерийн 10 шийдэл" номын нээлт өнөөдөр боллоо

Энэхүү номд орчин үеийн технологийг ашиглан XXI зууны Монголыг бүтээх тухай 10 ши

13 цаг 15 мин
Т.Доржханд VS Б.Баттөмөр

Т.Доржханд VS Б.Баттөмөр

13 цаг 40 мин
С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

13 цаг 57 мин
Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

14 цаг 3 мин