Их-20: Украины асуудлыг хэт улстөржүүлж болохгүй

2022-11-18
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Дэлхийн эдийн засгийн тулгуур болсон “Их-20”  улсын удирдагчид Индонезийн Бали аралд энэ сарын  15-16-нд хоёр өдрийн турш дээд хэмжээний уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр хэлэлцсэн асуудал, шийдлийн талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

Түрэмгийллийг эсэргүүцсэн хамтарсан мэдэгдэл гаргав

 

Уулзалт Орос-Украинд үүссэн хурцадмал байдал, дэлхий дахин дахь инфляцын өсөлт гэсэн үндсэн хоёр асуудал дээр төвлөрнө хэмээн шинжээчид таамаглаж байв. Тэгвэл дээрх улсын удирдагчид Украинд үүссэн хурцадмал байдлыг эсэргүүцэж хамтарсан мэдэгдэл гаргалаа. Ингэснээр тэд ОХУ-д илүү их шахалт үзүүлж, тусгаарлалаа хэмээн “CNN” мэдээлэв. Тодруулбал, “Их-20” бүлгийн удирдагчдын уулзалтыг зохион байгуулагч, Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо  “ОХУ-ын Украины эсрэг түрэмгийлэлд бид гүнээ харамсаж байна. Тиймээс ямар нэгэн болзолгүйгээр Украины нутаг дэвсгэрээс цэргүүдээ гаргахыг шаардаж байна. Энэ түрэмгийллийн улмаас олон хүн зовж, цар тахлын улмаас доройтсон дэлхийн эдийн засаг эрсдэлтэй хэвээр байна. Тухайлбал, хүнс, эрчим хүчний хямрал улмаар санхүүгийн хямралд өртөхөд ойрхон боллоо. Тиймээс “Их-20” улс түрэмгийлэл дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар хэлэлцлээ. Бид  мөргөлдөөнийг эцэслэх ёстой. Хэрэв зогсоож чадахгүй бол дэлхий нийт цааш алхах боломжгүй” гэсэн юм. 17 хуудас энэ хамтарсан мэдэгдлийг гаргахдаа “Их-20”-ийн удирдагчид шөнө дунд болтол хэлэлцжээ.

Хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтын дараа гаргасан энэхүү мэдэгдэлд гишүүн орнуудын дийлэнх нь Украин дахь мөргөлдөөнийг буруушаасан ч түүнээс өөр байр суурьтай орнууд ч байв. ОХУ-ын зүгээс одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.“Олон улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой” гэж хамтарсан мэдэгдэлд цохон тэмдэглээд, цөмийн зэвсэг ашиглах аюул үүсэж болохгүй хэмээн нэмж дурджээ. Үүнээс гадна Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгыг сайшаасан байна.“Олон гишүүн орон мөргөлдөөний улмаас эрүүл мэндийн чухал дэд бүтцэд нь хохирол учирч, эрүүл мэндийн ажилтнуудын амь нас эрсэдсэн нь хамгийн эмзэг бүлгийн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хамгийн ихээр нөлөөлж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн” гэж мэдэгдэлд дурджээ.

Мөн Украин дахь дайн дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгааг онцлоод, гишүүн орнуудын Төв банкууд мөнгөний бодлогыг чангатгах хурдыг үргэлжлүүлэн тохируулна гэдгийг тэмдэглэсэн байна.

 

Шин Жиньпин Ж.Байден хоёр уулзлаа

 

Уулзалтын үеэр өдгөө хүртэл Оросын эсрэг ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинийн хэлсэн үг ихээхэн анхаарал татав. Тэрбээр барууны удирдагчидтай хоёр талын уулзалт хийсний дараа цөмийн зэвсгийн хэрэглээг эсэргүүцэхийг зөвшөөрч, галаа зогсоохыг уриалсан юм.

“Их 20” бүлгийн чуулганы өмнөх өдөр Америк, Хятадын төрийн тэргүүн нар анх удаа нүүр тулан уулзлаа. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин нар даваа гарагийн өглөө гурван цаг гаруй хугацаанд хаалттай ярилцсан байна.

Уулзалтын дараа Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд  бичсэнээр хоёр удирдагч Украинд цөмийн зэвсэг хэрэглэхийг эсэргүүцсэн байр суурин дээр санал нэгджээ.Талууд “Цөмийн дайн хэзээ ч гарах ёсгүй. Гарсан тохиолдолд хэн ч ялах боломжгүй”, “Украинд цөмийн зэвсэг хэрэглэх, хэрэглэхээр сүрдүүлэхийг эсэргүүцэж байна” гэсэн байр сууриа харилцан илэрхийлснийг дээрх мэдэгдэлд  дурдсан байна.

Энэ үеэр Ши Жиньпин “Юу ч тохиолдсон цөмийн зэвсэг хэрэглэж болохгүй” хэмээн Хятадын байр суурийг илэрхийлсэн гэж тус улсын Гадаад хэргийн сайд Ван И төрийн хэвлэлээрээ мэдээлжээ.

 Америк, Хятадын төрийн тэргүүнүүдийн хэлэлцсэн бас нэг чухал сэдэв нь Тайванийн асуудал байв.Талууд энэ асуудлаар өөр өөрийн өмнөх байр суурийг давтан илэрхийлжээ.Тухайлбал Хятад улс Тайванийн тусгаар тогтнолыг хэрхэвч зөвшөөрөхгүйгээ илэрхийлсэн бол Хятад улсын “хүч хэрэглэхээр сүрдүүлсэн, түрэмгий үйлдэл” нэмэгдэж буйг АНУ шүүмжилсэн байна.Уулзалтын дараах хэвлэлийн хурлын үеэр Жо Байден хоёр удирдагч “шинэ хүйтэн дайн эхлүүлэх шаардлагагүй” болохыг бие биедээ илэн далангүй, ойлгомжтой илэрхийлсэн тухай мэдээлжээ.

 “Их-20”-ийн уулзалтын үеэр Ван И Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой мягмар гарагт уулзжээ. Энэ үеэрээ Орос ижил байр суурьтай буюу цөмийн зэвсгийг эсэргүүцсэн гэж ярьсан байна. Лавров Путинг төлөөлөн тус уулзалтад оролцжээ.Тэрбээр “ОХУ цөмийн зэвсэг ялалтад хүргэхгүй, хэзээ ч цөмийн зэвсгийн дайн хийхгүй гэсэн байр сууриа саяхан баталгаажууллаа. Энэ нь Оросын хариуцлагатай, чамбай байдлыг илтгэлээ” гэсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

 

“Их-20” бүлгийн удирдагчид ядуурлыг бууруулахын төлөө юу  ч хийсэнгүй”

 

Харин НҮБ-ын зүгээс тус уулзалтыг Украины асуудалд хэт анхаарч, улстөржүүлж байна хэмээн шүүмжлэв. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Их-20” бүлгийн уулзалтын үеэр Украины мөргөлдөөнийг даамжууруулахаас зайлсхийх нь чухал” гэж “Aljazeera”-д ярьсан байна. Мөн энэ уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хөнджээ. “Их-20”-ийн орнууд дэлхийн температурын өсөлтийг 1.5 градуст тогтоон барихын төлөө хичээн ажиллахаа амлажээ.Ингэхдээ түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар бууруулах чиглэлд анхааран ажиллахаар болсон байна.

Мөн Олон улсын хандивын байгууллага “Oxfam” дэлхийн хүн амын гуравны хоёр, эдийн засгийн чадамжийн тавны дөрвийг бүрдүүлдэг “Их-20” бүлгийн удирдагчид ядуурлыг бууруулахын төлөө юу  ч хийсэнгүй гэж шүүмжлэв. Энэ талаар тус байгууллагыг төлөөлөн уулзалтад оролцож байгаа тэргүүн Жоерн Калински “Өр, тэгш бус байдлын хямрал, хэмнэлтийн дунд дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын тэрбумтнуудын тоо нэмэгдэхийг бид хүлээж байлаа.Дэлхийг ядуурал, эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ одоо бидэнд вакцин, эрүүл мэндийн зайлшгүй эмчилгээ хэрэгтэй байна” гэв. Ийн хүчирхэг гэгдэх 20 орны уулзалтаар олон улсын хурцадмал байдалтай холбоотой хамтарсан мэдэгдэл гаргаснаас өөр бодитой үр дүн гарсангүй гэж судлаачид үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 225 (6957)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин