“Их-20”: Ши Жиньпин, Жо Байдентай биечлэн уулзана

2022-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Дэлхийн эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлт болон тогтвортой хөгжлийн талаарх асуудлуудад анхаарлаа хандуулан ажилладаг “Их-20”-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт Индонезийн Бали хотноо даваа гарагт эхэллээ. Энэ үеэр Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентэй биечлэн уулзана гэж Цагаан ордон мэдээллээ. Энэ нь Жо Байден ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойших Жиньпинтэй уулзаж байгаа анхны биечилсэн уулзалт болох юм.  Учир нь Барак Обамагийн Засгийн газарт дэд ерөнхийлөгч байхдаа Байден Хятадад айлчилснаас хойш Ши Жиньпинтэй уулзаагүй. Харин ерөнхийлөгч болсноосоо хойш таван удаа утсаар болон цахимаар ярилцсан байна.

Энэ удаагийн уулзалтаар тэд Украинд үүссэн хурцадмал асуудал, Тайванийн газар нутгийн маргаан, Хойд Солонгосын нөхцөл байдал, худалдаа гэсэн өргөн хүрээнд хэлэлцэхээр болжээ.Энэ талаар Жо Байден “Би  Ши Жиньпинийг, Жиньпин ч намайг маш сайн мэднэ.Ирэх хоёр жилийн хугацаанд бидэнд юу хамгийн чухал болоод бид улаан шугамны яг хаана нь зогсож байгаагаа мэдэх боломжтой” гэж сэтгүүлчдэд ярьжээ.Харин саяхан бүрэн эрхийн хугацаагаа сунгасан Хятадын удирдагч Ши Жиньпинийн тухайд Аргентин, Франц, Сенегалын ерөнхийлөгчтэй уулзана гэдгийг Хятадын төрийн хэвлэл мэдээлээд байна.

Хонгконг, Тайванийн асуудалд хөндлөнгөөс оролцсон, АНУ Хятадын технологийн компаниуд хориг тавьсан зэргээс үүдэн сүүлийн хэдэн жилд Америк, Хятадын харилцаа эрс муудаад байгаа юм. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси наймдугаар сард Тайваньд айлчилсан нь энэ байдлыг улам хурцатгасан. Тодруулбал, түүний айлчлалын дараа Хятадын Засгийн газар Тайванийг өөрийн арал хэмээн зарлаж, арлын ойролцоо агаарын болон тэнгисийн цэргийн сургуулилт хийсэн нь олон улсын анхаарлыг ихээр тасан юм. Тиймээс энэ уулзалтаар хоёр орны харилцаанд эерэг өөрчлөлт гарна гэж найдаж байгаа талаараа Цагаан ордон мэдээлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 222 (6954)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

16 цаг 46 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

16 цаг 50 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

16 цаг 52 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

16 цаг 55 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

23 цаг 42 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

23 цаг 47 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

23 цаг 47 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин