Арилжааны банкуудын IPO-гийн салхийг “дижитал” банк хагалах нь

2022-11-11
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УЯНГА

 

Банкны салбарт түүхийн шинэ хуудас нээгдэж байгааг 2022 он гэж тэмдэглэхээр болж байна. Үндсэндээ, Монголд эргэлддэг мөнгөний  80 гаруй хувь арилжааны гол банкуудаар дамждаг. Тэгсэн хэр нь цөөн эзэнтэй, хамгийн ашигтай бизнес рүү орох эрхийг иргэдэд олгож байгаа шийдэл буюу IPO гаргахаар болсон нь том дэвшил. Ингэж хязгаарлагдмал байдлаас олон нийтэд нээлттэй болгож байгааг парламент Банкны  хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бий болгож хуульчилсан. Хуулийн хүрээнд системийн нөлөө бүхий банкууд ирэх оны зургаадугаар сарын 30 гэхэд нээлттэй хувьцаат компани болох хүлээлттэй байгаа юм. Банкны IPO-г зарим эдийн засагчид 1990 оны хувьчлалын алдааг засах том боломж. Ер нь бол банкны салбарт эрүүл систем бүрэлдэнэ гэж харж байгаа. Ач холбогдлын талаар Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Банк олон нийтэд нээлттэй буюу хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь мөнгө болон хөрөнгийн зах зээлийн тэнцвэрийг хангах, хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах, компанийн засаглал сайжрах, олон нийтэд мэдээллээ нээлттэй мэдээлэх зэрэг өндөр ач холбогдолтой” гэдгийг хэлсэн.

Манай улсад хөрөнгийн зах зээл ид хөгжлийнхөө үед явж байна. Тэр дундаа сүүлийн таван жилд үсрэнгүй хөгжиж, зах зээлийн үнэлгээ ч өслөө. 4-5 жилийн өмнө нэг их наяд байсан бол өнөөдөр 3.5 их наядаар үнэлэгдэж байна. Ингэж үсрэнгүй хөгжиж, өөрчлөгдөж байгаа нь хөрөнгийн зах зээлийг сонирхогчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотой. Иргэд мөнгөө хадгаламжид хийх биш хөрөнгийн зах зээлд оруулах сонирхол давамгайлж үед арилжааны томоохон банкууд олон нийтэд нээлттэй болсноор хөрөнгийн зах зээлийн идэвх илт сэргэнэ. Цаашлаад гадны хөрөнгө оруулалт орж ирснээр зах зээл өргөжиж, бусад компаниуд ч мөн нээлттэй болох зам засагдах юм. Энэ бол салбарын хөгжил талаас орж ирэх өгөөж. Тэгвэл банкны хувьцааг ард иргэд худалдан авч хувьцаа эзэмшигч болсноор хамгийн эхэнд өөрийн үйлчлүүлдэг банкны үйл ажиллагаанд хяналт тавих, ашиг орлогоос хүртэх боломжийг нээж өгнө. Хоёрдугаарт, үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулагч болж санхүүгийн төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломжийг давхар олгож буй юм. Ерөнхий дүр зургаар нь харвал нийтээрээ нийгмийн баялгаас тэгш хүртэх боломж гэдгийг салбарын экспертүүд хэлж байна.

Ахлах брокер Д.Энхзаяа “Хүмүүс хүүхдийнхээ хадгаламжийг хувьцаа болгох хандлага ажиглагдаж байна. Тэгэхээр хадгаламжаас илүү урт хугацаагаар хувьцаанд хөрөнгө оруулах нь өгөөжтэйг баг багаар ойлгож эхэлж байна. Ноогдол ашгийг жилийн 7-8 хувьтай гэж тооцвол хадгаламжийн хүүтэй дүйцэхүйц өгөөж авч чадна. Дээр нь хувьцааны ханш өсөх юм бол ноогдол ашиг дээр нэмж тооцогддог” гэдгийг хэллээ. Тиймдээ ч хадгаламжийн хүүтэй харьцуулшгүй өндөр ноогдол ашиг авч болох боломжийг нээж байгаа банкуудын IPO-г хөрөнгө оруулагчид, харилцагчид, хөрөнгийн зах зээл судлаачид анхааралтай ажиглаж, хүлээлтийн байдалд шилжээд байна.

Банкуудын IPO Төрийн банкаар эхэлж энэ оны есдүгээр сарын 30-нд олон нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цангаа цохисон юм. Тус банк нийт хувьцааныхаа 20 хүртэл хувийг олон нийтэд гаргахаа зарласан. Тэгвэл үнэт цаасны зах зээлийн дараагийн цанг цохих эрхээ төрийн эзэмшлийн банкнаас сар гаруйхны дараа Голомт банк авлаа. Гэхдээ ялгаатай нь арилжааны банк дундаа IPO хийх анхны салхийг Голомт банк хагалах нь ээ.

 Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар тус банкийг нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа олон нийтэд санал болгохыг зөвшөөрөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Ийнхүү банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, банкны реформын хүрээнд Голомт банк шаардлагатай бүх шатны зөвшөөрлүүдийг авч, нээлттэй хувьцаат компани хэлбэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой болж байна.

Банкны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд банкууд нийтэд хувьцаагаа санал болгох /IPO/ ажиллагааг хэрэгжүүлснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөж, хөрвөх чадвар сайтай шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжрах, банкны үйл ажиллагаа илүү ил тод, нээлттэй болох, банкуудад урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бий болж, зээлийн гарц нэмэгдэхээс гадна олон тулгуурт санхүүгийн тогтолцоог бий болгоход чухал алхам болох юм гэдгийг Санхүүгийн зохицуулах хороо мэдээлсэн.

Сүүлийн хоёр өдөрт банкны салбарын IPO хийх хүлээлт илт идэвхжиж эхэлсэн нь явж биш сууж ажлаа амжуулах сонирхолтой иргэдийн хүсэл сонирхолтой холбоотой бололтой. Үүний учир нь Голомт банк анх үйл ажиллагаа явуулахдаа л “дижитал” давуу талаараа олонд танигдсан. Дэвшилтэт технологийг салбартаа түүчээлэн нэвтрүүлж, харилцагчдын цаг завыг хэмнэсэн ухаалаг шийдлүүдийг санал болгож ирсэн. Тухайлбал, интернэт банк, 24 цагийн банкны үйлчилгээ, явдаг АТМ-ийг нэрлэж болно. Тэр дундаа сүүлийн үед санхүүгийн салбарын гол хүч, трэнд болж буй дэвшилтэт технологид суурилсан финтек бүтээгдэхүүн, дижитал хэтэвчийг нэвтрүүлээд байгаа. Ийм онцлогтой холбоотойгоор Голомт банкны IPO цахим үндэстэн болохоор хичээж буй Монголчуудад илүү ойр, өгөөжтэй, амар хялбар байж мэдэх юм. Энэ талаасаа ч хөрөнгө оруулагч, харилцагчдын алдаж болохгүй боломж болох банкны салбарын IPO-гийн дараагийн цанг цохих Голомт банкны хувьцаа “дижитал” онцлогоороо “бүүм” болох хүлээлт үүсчихлээ.

Хөрөнгө оруулагчдад нэмэлт мэдээлэл өгөхөд, Монголын банкны системийн 20 хувийг дангаар бүрдүүлдэг  Голомт банкны хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Инвескор Капитал” ҮЦК компани, туслах андеррайтераар “Голомт Капитал” ҮЦК компани, хөрөнгийн үнэлгээний байгууллагаар Кэй Пи Эм Жи аудит ХХК, аудитын компаниар PWC ХХК болон хууль зүйн зөвлөхөөр “Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх” ХХК зэрэг олон улсын болон дотоодын нэр хүндтэй, шилдэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа аж. Тус компанийн хамт олон хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг, бүтээсэн дэд бүтцээ харилцагчидтайгаа хуваалцах замаар шинэ үнэ цэн бүтээж, иргэдийн амьдрал, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулдаг нээлттэй банк байх болно гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 220 (6952)

 

“Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллана

“Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллана

Уржигдар 09 цаг 51 мин
Бөхөн уул дахь Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцоно

Бөхөн уул дахь Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцон

Уржигдар 09 цаг 31 мин
Монгол-Оросын бүс нутгийн харилцаа холбоог өргөжүүлэх нь хамтын ажиллагааны чухал хөдөлгөгч хүч

Геополитикийн болон гео-эдийн засгийн өнөөгийн тогтворгүй байдал нь хөрш орнуудын бүс нутги

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр ээлжит бус чуулганы анхны хуралдаанаа хийж, Монгол Улсын 202

Уржигдар 06 цаг 00 мин
Вьетнамын парламентын дарга 23 жилийн дараа манай улсад айлчилж байна

УИХ-ын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ү

Уржигдар 06 цаг 00 мин
Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

Тайзан дээр Сычуаны уламжлалт дуурийн жүжигчин нүүрээ хормын төдийд сольж байна

2026-09-10
“Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд парламентын дарга нар санал нэгджээ

“Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд парламентын дарга нар санал нэгджээ

2026-09-10
Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийг олгоно

Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийг олгоно

2026-09-10
Малын хулгайн 154 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна

Малын хулгайн 154 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна

2026-09-10
Зарим сургуулийн I ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь аюулгүй байдал, суралцах эрхийг зөрчиж байна

60-70 хүүхэд суралцаж, хүүхдийн аюулгүй байдал, суралцах эрх зөрчигдөж байгааг ХЭҮК онцоллоо

2026-09-10