Голомт банк IPO гаргалаа

2022-11-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

2022 он Банкны салбарын томоохон шинэчлэлтийн жил болно гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэгвэл 2022 онд банкны салбарт сүүлийн жилүүдэд хийгдэж байгаагүй томоохон өөрчлөлтүүд гарлаа. Түүний нэг нь банкнуудын хувьчлал юм УИХ-аас “Банкны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж системийн нөлөө бүхий таван банк буюу Төрийн банк, Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банкийг 2022 оны зургаадугаар сарын 30-аас өмнө олон нийтэд нээлттэй хувьцаат банк болох шийдвэр гарсан. Дээрх шийдвэрийг арилжааны банкууд эергээр хүлээн авч хуулийн дагуу хэрэгжүүлэх болно гэдгээ илэрхийлэн дор бүрнээ бэлтгэлээ ханган ажиллаж эхэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар “Голомт банк” ХХК-ийн энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдэв. Үүний өмнө Төрийн банк нь IPO гаргаж хувьцаат компани болсон юм.

Ингэснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, хөрвөх чадвар сайтай шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжрах, банкны үйл ажиллагаа илүү ил тод, нээлттэй болох, банкуудад урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бий болж, зээлийн гарц нэмэгдэхээс гадна олон тулгуурт санхүүгийн тогтолцоог бий болгох чухал алхам болох юм.

Нээлттэй хувьцаат компани гэдэг бол өөрийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд буюу иргэд, аж ахуйн нэгжид нээлттэй худалдаж, компанийн засаглалын хувьд ил тод, нээлттэй болохыг хэлнэ. Нөгөө талаас иргэд маань хувьцаа эзэмшсэнээрээ нийгмийн баялгаас тэгш хүртэх боломжийг нээж байгаа үйл явдал юм.

 

Иргэд хувьцаа эзэмшигч болсноор банкны үйл ажиллагаанд хяналт тавих боломжтой

 

Өнгөрсөн есдүгээр сард Төрийн банк өөрийн IPO гаргасан тэр үед гүйцэтгэх захирал О.Гантөгөлдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Зарим иргэн Төрийн банк хувьчлагдаж байна гэсэн буруу ойлголттой байна. Төрийн банк нь хувьчлагдах бус, хөрөнгийн зах зээлийн зарчмын дагуу хувьцаагаа олон нийтэд санал болгох замаар хэлбэрээ өөрчилж нээлттэй хувьцаат компани болж байгааг ойлгох хэрэгтэй. Банкны хувьцааг ард иргэд худалдан авч хувьцаа эзэмшигч болсноороо, нэгдүгээрт өөрийн үйлчлүүлдэг банкны үйл ажиллагаанд хяналт тавих, ашиг орлогоос хүртэх боломжийг бий болгоно. Хоёрдугаарт дундаж давхаргын иргэд үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулагч болж санхүүгийн төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломж давхар нээгдэж байгаа. Манай банкны санхүүгийн үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байна. Иймд иргэд, харилцагчид маань хамгийн найдвартай, урт хугацаанд тогтвортой өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол манай банкны хувьцаа хамгийн зөв сонголт байх болов уу” гэсэн.

Төрийн банкны хувьд нэгж хувьцааны үнэ 590 төгрөгөөр худалдаалж байсан бол Голомт банкны нэгж хувьцааны үнэ хараахан гараагүй байгаа юм.

Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар “Инвескор ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон хөтөлбөрийн хүрээнд гаргах бондыг бүртгэхээр болжээ. Тус компани бондоо хэсэгчлэн гаргах замаар 50 тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлнэ. Мөн хоёр компанийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэж, нэг компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохын сацуу хоёр компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхээр шийджээ.

Мөн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллгаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий гурван иргэнд, дөрвөн хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, нэг компанийн хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө.

Түүнчлэн нэг компанийн үнэт цаасны зах зээлд брокерийн үйл ажиллагаа эрхлэх, зургаан компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэснийг СЗХ мэдээлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 219 (6951)

 

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

14 цаг 17 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

21 цаг 56 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

21 цаг 56 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06