Хөгжлийн банкны хэргийн араас нүүрсний хулгайн хэргүүд шүүхэд шилжинэ

2022-11-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар,  Соёлын сайд  Ч.Номин нар мэдээлэл хийлээ. Салбарын сайд нарын мэдээллийг хүргэе.

 

Л.Энх-Амгалан: СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЗРАА БУЦААН АВАХААР БОЛЛОО

 

-Сугалаагаар цэцэрлэгт ордог тогтолцоо байх ёсгүй, хална.  Монгол Улс, яагаад цэцэрлэг сургуульгүй болсон юм бэ. Шалтгааныг нь судалж үзэхэд, төрийн өмчийн их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт газрын 70-80 хувь нь хулгайд алдагджээ. Хууль бусаар хэн нэгний нэр дээр шилжүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар 12 сургуулийн 2.1 га газар, найман их дээд сургуулийн 1.8 га газар хувь хүний нэр дээр буюу захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр шилжжээ.  Зарим нийтийн хэрэгцээний газруудад орон сууц барьж СӨХ-ийн нэр дээр шилжүүлсэн байна. Хөдөө орон нутгийн төрийн өмчит газар ч гэсэн гадаадын аялал жуулчлалын компанийн нэр дээр давхар бүртгэгдсэн тохиолдол байгаа. Иймд, ТӨБЗГ-аас иргэний болон хуулийн этгээдийн нэр дээр хууль зөрчиж, үнэ төлбөргүй шилжүүлсэн газар эзэмших эрхийг цуцалж, газрын үнийг буцаан төлүүлэх, шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох шийдвэр гарсан.

 

Ч.Номин: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДСЭН КАЛЕНДЕР ГАРГАНА

 

-Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байна.  Тус хороо нь Монгол Улсыг олон улсад таниулах, соёлын аялал жуулчлал гэсэн хоёр ажил дээр голчлон ажиллаж байна. Монгол Улсыг олон улсад хэрхэн сурталчлан таниулах вэ гэдэг төлөвлөгөө гаргасан. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд Монгол Улсыг илэрхийлэх түлхүүр үг, өнгө төрхийг боловсрууллаа. Цаашид Монгол Улсыг гадаадад нэгдсэн байдлаар хэрхэн олон улсад таниулах вэ гэдэг дээр Гадаад харилцааны яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Соёлын яам хувийн хэвшил холбоодуудтайгаа ирэх гурван жил хамтран ажиллана.  Улсаа сурталчлах нэгдсэн календер гаргаж Засгийн газраар батлуулна.

 

Х.Нямбаатар: НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГҮҮД УДАХГҮЙ ШҮҮХЭД ШИЛЖИНЭ

 

-АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг хууль бусаар буюу бүртгэлгүйгээр хилээр нүүрс гаргаж байгаа хэргийг шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор олон хүний эрх ашиг хөндөгдөж байх шиг байна.  Тухайлбал, "Страто" компанийн хамаарал бүхий хүн хүртэл олон нийтийн сүлжээнд "Ерөнхий сайдыг үзэл бодлоо илэрхийлсэн залуучуудыг чам шиг хорьж цагдан, эрхийг нь хязгаарлахгүй" гэх агуулгатай нийтлэлүүдийг тавьж байна лээ. Нүүрсний гэх олон холбогдогчтой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удахгүй дуусгавар болж, шүүхэд шилжих байх. Олон нийт сонор соргог анхааралтай ажиглах ёстой. Шүүх дээр элдэв орон зай гарч, Хөгжлийн банкны гэх мэт дуулиант хэргүүд удаашрах, хэн нэгэн шалгагдахгүй үлдэх вий. Мөрдөх байгууллагууд дээр дурдсан олон хүнд хамаарах хэргүүдийг бүхэлд нь шүүхэд шилжүүлэх ажил хийгдэж дуусаж байгаа. Араас нь нүүрсний хэрэг шилжинэ гэдгийг хэлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 219 (6951)

 

Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

Хотын даргаар ажиллаж байхдаа Х.Нямбаатар нь Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг зөрчин хууль бус үйл ажиллагаа явуулж, эмнэлгийн

1 цаг 44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

Уржигдар 17 цаг 33 мин
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

Уржигдар 12 цаг 27 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

Уржигдар 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

Уржигдар 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-19
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

2026-11-19
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

2026-11-19
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

2026-11-19