Дархлаа дэмжих содон аргууд

2022-11-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хэв маяг хэмнэл” буландаа хүйтний улиралд дархлаагаа хэрхэн дэмжих тухай олон улсын туршлагаас хуваалцаж байна. Гэхдээ эм ууж, антибиотик хэрэглэх бус эргэн тойронд байгаа амьтай болон содон эд зүйлсээс хэрхэн энерги авч, дархлаагаа дэмжиж болох тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.

 

Япон кофены нууц жор

Дэлхийд урт наслалтаараа тэргүүлдэг улс бол Япон. Энэ улсын иргэд эрүүл хооллолтоос гадна дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа өдөр тутамд чухалчилдаг. Харин сэрүүний улиралд ханиад томуунаас сэргийлж, дархлаагаа дэмжихийн тулд тусгай кофег найруулж уудаг байна. Токиод “Нарны гэгээн илч” хэмээх нэгэн жижиг кофе шоп бий. Үүний эзэн Харумоши кието хүний их эмч мэргэжилтэй ч сүүлийн дөрвөн жил ер бусын үнэ цэнтэй энэхүү жижиг кафегаа удирдах болжээ. Ер бусын гэдэг нь өдрөөс өдөрт зөвхөн энэ кофе шопын шидэт ундааг уухаар зорин очих хэрэглэгчид олширч байгаа аж. Учир нь Харумоши киетогийн тусгай жор буюу “Нарны гэгээн илч” нэрийн кофе нь дархлаа дэмжих хүчтэй юм байна. Ялангуяа сэрүүний улиралд ханиад хүрч, хүндэрсэн хүн хүртэл тус кофег уугаад бие нь илааршиж, ханиад нь эдгэрдэг ажээ. Зөвхөн ханиад ч бус дархлаа суларч, эрч хүчгүй болсон хүмүүс энэхүү кофег уухад бие нь сэргэж буй нь илт мэдрэгддэг гэнэ. Тус нэрийн кофе нь долоо хоногийн гурван өдөрт л гардаг юм байна. Хэрэглэгчид тус кофеноос хамар цоргим мөртлөө далдуу модны ч юм шиг содон үнэр үнэртдэг тухай ярьжээ.

 

Израйлийн эмнэлгийн өрөө

Израйль иргэд их сонирхолтой хүмүүс аж. Учир нь элдэв гаж үйлдэл болон содон туршилтууд хийдгээрээ алдартай. Харин сүүлийн үед тус улсад “Дусал” нэрээр алдаршсан нэгэн өрөө алдартай болоод байна. Энэ нь Израйлийн зүүн өмнөд хэсэгт байрлах жижиг мужийн нэгэн эмнэлгийн жижиг өрөө аж. Хамгийн сонирхолтой нь энэ өрөөнд орсон өвчтөний биеийн дархлаа эрс нэмэгддэг болохыг эмч нар туршилтаар нотолжээ. Тус мужийн эмч Риталь Нуас “Энэхүү эмнэлэг анх цэргийн хуаран байсан юм билээ. Цэргийн анги татан буугдсанаас хойш хүүхдийн эмнэлэг байрлаж байгаад сүүлийн 12 жил орон нутгийн эмнэлгийн журмаар ажиллаж байна. Бид анх энэ өрөөг дусал залгах өрөө хэлбэрээр ашиглаж байсан юм. Харин сүүлд хэвтэн эмчлүүлэх өрөө болгосон. Хамгийн сонин нь энэ өрөөнд хэвтсэн өвчтөнүүдийн зовиур их хурдан арилж, дархлаа нь түргэн сэргэж байгааг хоёр жилийн өмнөөс ажиглаж, туршилт хийж эхлэхэд үнэхээр энэ өрөөний өвчтөнүүдийн цусны эргэлт огцом сайжирч, даралт буурч, дархлааны эсүүд идэвхжиж байгаа нь нотлогдсон” гэж ярьжээ. Энэхүү өрөөнд ороход наран талдаа цонхтой мөртлөө бусад өрөөнөөс илүү сэрүүхэн орчин угтдаг бөгөөд өрөөний темпратурыг нэмсэн ч энэ уур амьсгал өөрчлөгддөггүй гэнэ.

 

Герман тэврэлтийн ач тус

Германчууд хүний дархлааг дэмжих хамгийн төгс арга бол амьд организмын буюу хүн хоорондын халуун тэврэлт гэж үздэг ажээ. Мөн байнга инээх нь эрч хүч нэмж, дархлааны эсүүдийг идэвхтэй хөдөлгөөнд оруулдаг гэнэ. Тиймээс тус улсад герман тэврэлт моодонд ороод буй. Хүмүүс хоорондоо тэврэлдэх үед биеийн 90 хувийн эсүүд тус энергийг мэдэрч, хөдөлгөөнд ордог аж. Ингэснээр илүү тайвшрал мэдрэгдэж, сэтгэлд амар амгалан ноёлох гэнэ. Үүнээс гадна тэврэлт нь стрессийг бууруулж, айдсыг хөөж, өвчний эсрэг хамгаалалт болох хамгийн шидтэй антибиотик юм байна. Энэхүү үр дүнг судалсан Германы эрүүл мэндийн байгууллагууд муж бүрийнхээ эмнэлэгт тэврэлтэд зориулсан тусгай өрөөг гаргаж эхэлжээ. Ялангуяа хорт хавдрын эмнэлгүүд өдөр бүр энэ аргыг туршиж, сайн үр дүнг үзүүлсээр байгаа юм. Учир нь хорт хавдар нь хамгийн түргэн хугацаанд дархлааг унагааж, эд эрхтэнүүдэд үсэрхийлдэг аюултай. Тиймээс тэврэлтийн өрөөнд орсон өвчтөнүүд эхний 30 минутад хошин бичлэг үзсэнээр инээж, эд эсээ сэргээнэ. Үүний дараа бие биедээ урмын үг хэлж, нэг минутын турш тэврэлдэж, дархлаагаа сэргээдэг уламжлалтай ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 218 (6950)

 

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

46 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

46 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

46 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 15 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

11 цаг 33 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

14 цаг 40 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 59 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 12 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09