“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрт 91 хүүхэд оролцов

2022-11-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ОДМАГНАЙ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Төрийн ордонд “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус хөтөлбөрт 91 сурагч оролцсон бөгөөд нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн  хүүхдүүдийн төлөөлөл оролцсон юм. Дээрх хүүхдүүдийн 77 нь сонгон шалгаруулалтаар энэхүү хөтөлбөрт оролцох эрхтэй болсон байна. Харин үлдсэн 14 сурагч нь хүүхдийн оролцооны байгууллагаас хамрагдсан аж.

 Энэхүү хөтөлбөр нь монгол орны өнцөг булан бүрт байгаа хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх, өсвөр үеийнхнийг нийгэмдээ эерэгээр нөлөөлдөг, байгаль орчиндоо ээлтэй, нээлттэй сэтгэлгээтэй, хариуцлагатай идэвхтэй иргэн болгож төлөвшүүлэх зорилготой аж. Энэ үеэр Улсын Их хурлын дарга Г.Занданшатар улс орны ирээдүй болсон хүүхэд залууст ардчилал, хүний эрхийн боловсролыг хүүхэд ахуй цагаас нь эзэмшүүлж, бүтээлч сэтгэхүйтэй, дэлхийн хүчирхэг иргэн болгож төлөвшихийг захиж байлаа. Мөн “Үндсэн хуулийн боловсрол” сэдвээр хичээл заасан юм.  Түүнээс гадна нээлтийн үйл ажиллагаанд Их Хурлын  тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа, Их Хурлын тамгын газрын дэд дарга С.Батбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуассми Комлан нар оролцов. Энэ үеэр “Тогтвортой хөгжил ба эрчим хүчний хэмнэлт” сэдвээр Эрчим хүчний хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуусын оролцоо” сэдвээр илтгэл тавьсан бол Монголын скаутын холбооны хүүхэд залуучуудын зөвлөлийн дарга М.Мөнхдорж холбооныхоо талаар мэдээлэл өгөв.

Хөтөлбөрийн оролцогчид НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ байгальд ээлтэй амьдралын хэв маяг, эрчим хүчний хэрэглээ, хэмнэлтийн тухай болон парламентын боловсрол, хүний эрхийн талаар мэдлэгтэй болсон юм. Мөн үеийнхэнтэйгээ багаар ажиллаж, аймаг, дүүрэгтээ нөлөөллийн ажлуудыг хийх дадлага, ур чадварт суралцлаа.

Их Хурлын тамгын газрын дэд дарга, төслийн зохицуулагч С.Батбаатар “Их хурлын тамгын газар парламентын боловсрол олгож байна. Өсвөр үеийнхэн, хүүхэд залуучууддаа хууль, эрх зүйн мэдлэг олгох үйл явц дэлхий нийтэд байдаг. Дэлхийн бүх улс оронд энэхүү хөтөлбөр хэрэгждэг. Учир нь хүүхдүүдээ эрх зүйн боловсролтой болгох нь зөв төлөвшил, хүмүүжлийг олгож байгаа юм. Бид оролцогч хүүхдүүдийг УИХ-ын гишүүн сонгох зарчмаар буюу сонгуулиар сонгосон” гэлээ.

Тус хөтөлбөрт хамрагдсан Ө.Мөнгөнзул өнгөрсөн есдүгээр сард АНУ-д зохион байгуулсан НҮБ-ийн хүүхдийн сангийн “Generation Unlimited” арга хэмжээнд улсаа төлөөлөн оролцсон. Мөн Египтэд болж буй НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талуудын 27 дугаар бага хуралд (COP27) “Өсвөрийн парламент 2021” төгсөгч М.Гарьд, байгаль орчны манлайлагч Э.Ундрал нар оролцож байна.  Харин НҮБ-ын хүүхдийн сангийн төлөөлөгч Эваристе Коуассми Комлан  төслийн гол зорилгыг хүүхэд залуучуудын дуу хоолойг хүргэхэд оршино хэмээн тодорхойлж байв. Агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөд санал санаачилга гаргахад ач холбогдолтой хэмээн тэрбээр онцолсон юм.

Хөтөлбөр аймгуудын сумаас 20 сурагч оролцсон. Дорноговь аймгаас оролцсон Э.Дөлгөөнтамир “Энэхүү хөтөлбөрт манай аймгаас парламентын сонгох зарчмаар хоёр хүүхэд оролцож байна. Түүний нэгээр сонгогдож ирсэндээ баяртай байна. Би нийгмийн ажилд идэвхтэй хамрагддаг.  Парламентад орсон зорилго нь эрчим хүч хэмнэх,  парламентын боловсролын тухай мэдлэг авахад оршиж байна. Өсвөрийн парламентыг сонгох шалтгаан надад бий. Учир нь үе тэнгийн найзуудаасаа суралцах, өөрийн мэддэг зүйлээ бусдад түгээх юм” гэв.  

Мөн “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрт оролцсон сурагчид уур амьсгалын өөрчлөлт, парламентын боловсрол, өсвөр үеийнхний хооллолт, эрүүл мэнд, хувь хүний хөгжил зэрэг сэдвээр цахим хичээл, сургалтуудад хамрагдаж, сонирхолтой зочидтой уулзалт яриа өрнүүлсэн юм.

Эх сурвалж www.polit.mn

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

7 цаг 18 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

7 цаг 21 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

9 цаг 58 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

10 цаг 2 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

15 цаг 32 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

15 цаг 32 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин