Шинэ Зеландын парламентад анх удаа эмэгтэйчүүд олонх боллоо

2022-11-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Шинэ Зеланд улсын парламент дахь эмэгтэй гишүүдийн тоо түүхэндээ анх удаа эрэгтэй гишүүдээс олон болсон гэж “NPR” буюу Америкийн үндэсний радио мэдээллээ. Тодруулбал, спикер асан Тревор Маллард Ирландад элчин сайдаар ажиллахаар болж, түүний албан тушаалыг Либерал Хөдөлмөрийн намаас нэр дэвшигч эмэгтэй Сорая Пеке-Масон залгамжилж, мягмар гарагт тангараг өргөлөө. Мөн өөр нэг эрэгтэй хууль тогтоогч огцорсноор  Шинэ Зеландын парламентын гишүүдийн 60 нь эмэгтэй, 59 нь эрэгтэй болсон нь дэлхийн улс төрийн түүхэнд тодоор бичигдэх чухал үйл явдал болсон юм. Энэ талаар Сорая Пеке-Масон “Өнөөдөр миний хувьд биш Шинэ Зеландын түүхэнд бичигдэх маш онцгой өдөр тохиолоо” гэж ярьжээ.

Олон улсын парламентын холбооноос энэ жилдээ багтан парламентын гишүүдийн 50 хувийг эмэгтэйчүүдийн төлөөлөл эзлэх боломжтой 10 орчим орны тоонд Шинэ Зеландыг оруулаад байсан юм. Парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл тал хувьд хүрэх боломжтой дараагийн улсуудад Куба, Мексик, Никарагуа, Руанда, Арабын нэгдсэн Эмират улс багтаж байна. Тус холбооноос мэдээлснээр дэлхийн нийт парламентын гишүүдийн 26 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Шинэ Зеланд улс 1893 онд эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг баталгаажуулсан дэлхийн анхны улс болсон билээ. Одоогийн Ерөнхий сайд Жасинда Ардернийн хувьд улсынхаа гурав дахь эмэгтэй удирдагч бөгөөд Шинэ Зеландын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, ерөнхий захирагч зэрэг хэд хэдэн дээд албан тушаалыг зэрэг хашдаг юм. Энэ талаар Консерватив Үндэсний намын дэд дарга Никола Уиллис “Эмэгтэйчүүдийн төлөөлөл шийдвэр гаргах түвшинд ижил тэгш байх нь хэвийн үзэгдэл гэж үздэг оронд бидний охид өсч торниж байгаад үнэхээр их баяртай байна”  гэв. Ийн саяхан хэт холын мөрөөдөл мэт байсан шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн оролцоо эн тэнцүү байх бүрэн боломжтой гэдгийг Шинэ Зеланд улс батлан харууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 215 (6947)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

20 цаг 31 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

20 цаг 35 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

20 цаг 37 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

20 цаг 40 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин