Ээлжит бус чуулганаар юу хэлэлцэх вэ?

2014-08-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ХЭРЛЭН

Ээлжит бус чуулганыг хуралдуулах  хэрэгтэй гэсэн уриалга, шаардлага, санал хүсэлтүүд хаврын чуулган хаалгаа барихын өмнөөс гарч байв.  Тухайн үед ямар нэгэн шийдэлд хүрсэн, тодорхой товлосон юмгүй  гишүүд тарцгаасан бол энэ сарын дундуур  ээлжит бус чуулган хуралдана гэсэн таамаг улс төрийн хүрээнд өрнөж байна. Түүний баталгаа  нь УИХ-ын дарга З.Энхболд ажилдаа орсон явдал гэж зарим нь үзэж буй. Мөн ямар асуудлууд хэлэлцэхийг ч дор бүрдээ  таацгааж  эхэллээ. Олон нийтэд ил байгаа, улс төрийн намуудын зүгээс тавьсан   шаардлага, санал хүсэлтүүдийн хувьд  бол ойлгомжтой. Хөшигний ард юу ярьж байна вэ гэдэг л  сонирхолтойн дээр  асуулт дагуулсан  хамгийн халуун сэдвүүд байх бололтой. Үүнд хариулахын тулд хаврын чуулганы өмнө болон хойно хэн юу ярьж байв, нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөв гэдгийг харьцуулах хэрэг гарна.  Нэхэн сануулахад,  62 хоног хуралдсан хаврын чуулганыг парламентад сөрөг хүчин болж буй МАН  “Ямар ч үр дүнгүй. Ажлаа хийж чаддаггүй хэдэн мангуу хүний асуудлыг хэлэлцсэээр дуусгалаа. Улс орны эдийн засаг муудсан хүнд үед цаг үеэ мэдэрсэн, хэтээ харсан асуудал ярьсангүй” хэмээн дүгнэсэн. МАН-ын эдийн засагч гишүүдийн нэг  Ч.Хүрэлбаатар  “Монгол Улсын эдийн засагт амин чухал хэрэгцээтэй хуулийн төслүүдээ хэлэлцэж амжсангүй. Ялангуяа 2013 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тай-ланд хийсэн аудитын материалыг нэлээд олон талаас нь нухацтай авч хэлэлцэн шүүсийг нь сайн шахсан бол эдийн засгийг хямруулсан бодлогын алдаа хаана байсныг гаргаж ирэх ёстой байсан юм. Харамсалтай нь хагас дутуу хэлэлцсэн болоод өнөөдөр төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг баталж байгаад сөрөг хүчний бүлгийн гишүүний хувьд сэтгэл үнэхээр дундуур байна. Зориуд хаврын чуулганы хаалтын өдөр энэ чухал хуулиудыг оруулж ирж, яаравчлан батлуулж байгаа нь цаанаа санхүү, мөнгөний ихээхэн ноцтой будлиан, алдаа дутагдлуудыг нуун дарагдуулсан ч байж болзошгүй” хэмээн хэвлэлээр мэдэгдэж байв. Парламентад суудалгүй намуудын зүгээс  “Хаврын чуулган маш цөөхөн асуудал хэлэлцлээ. Өргөн барьсан хуулиудын олонхийг хаалгандаа хавчуулж, баяр наадамд яарлаа. Тиймээс наадмын дараа ээлжит бус чуулган зарлаж хуралдах хэрэгтэй”  гэсэн шүүмжлэлийг тавьж байв. Хойшлуулж болшгүй  асуудал  гэдэгт тэд  эдийн засгийг сэргээх, валютын ханшийг барих зэрэг  асуудлыг онцолж байсан юм. Мөн улс орны эдийн засаг муу, ард түмний амьдрал хүнд байхад амрах нь зохисгүй гэдгийг  зөвхөн МАН-ын гишүүд  бус  АН-аас Г.Баярсайхан,  Ж.Батзандан, бие даагчдаас Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, МАХН-ын “Шударга ёс” бүлгээс Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, Г.Уянга  нар  ярьж байсан юм. Харин ИЗНН наадмын дараачаас  улс орны эдийн засаг унаж, валютын ханш хөөрлөө, ард түмнээ бодохгүй бол болохоо байлаа гэсэн утга бүхий мэдэгдэл гаргаж, ээлжит бус чуулган хуралдуулах саналаа УИХ-ын даргад өргөн барьсан.

Сүүлийн үед бий болсон нөхцөл байдал буюу наадмын дараачаас амь орсон сэдэв нь “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай юм. Салбарын сайд нь 100 хоног дотор ам.долларын ханшийг 1450 төгрөгт барьж чадна гэсэн амлалт өгсөн. Харамсалтай нь тухайн үед 1800 хүрээд байсан ам.долларын ханш  1856 болж өссөн. Тэгвэл энэ тухай хариуцлагын асуудал хөндөгдөж таарна. Үүн дээр бас нэг асуудал нэмэгдэж байгаа нь МАН-ын зүгээс тавьж буй Засгийн газар, эрх баригчидтай  холбоотой  шүүмжлэл, шаардлага юм. Мөн хоёр хөршийн  төрийн  тэргүүний манай улсад хийх айлчлалын үеэр ямар асуудалд ач холбогдол өгөх талаар УИХ ээлжирт бус чуулганаараа  нэгдсэн байр суурьт  хүрэх бололтой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

8 цаг 34 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

11 цаг 21 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

11 цаг 24 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

11 цаг 35 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

11 цаг 37 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

11 цаг 39 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

17 цаг 20 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

17 цаг 25 мин
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

Өчигдөр 13 цаг 21 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

Өчигдөр 13 цаг 16 мин