Ц.Батмөнх: Монгол сийлбэрчдийн бүтээл ур хийцээрээ дээгүүр үнэлэгддэг

2022-11-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Урлан” буландаа зураач, сийлбэрч МУЭ-ийн  гишүүн Соёлын тэргүүний ажилтан Ц.Батмөнхийг онцолж байна. Тэрбээр өөрийн гэсэн ур ухаан, хийц шингэсэн бүтээлээрээ олон улсын наадамд амжилттай оролцож, сийлбэрийн урлагийн гайхамшгийг түгээж яваа уран бүтээлч юм.

 

-Ардын уран зохиолч, төрийн шагналт Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжигт ажилласан гэсэн. Өөрийгөө шинээр нээсэн цаг хугацаа байсан болов уу?

-Тийм ээ. Сийлбэр бүх урлаг руу орох суурь болдог гэж боддог. Миний хувьд “Тамгагүй төр” гэх гайхалтай уран бүтээлд хамтарч ажилласандаа баяртай байна. Жүжгийн  маскнууд болон гоёл чимэглэлийг хийсэн.

-Таны аав зураач мэргэжилтэй. Удам дагасан авьяас өвлөгджээ?

-Манай  гэр бүлийнхэн урлагийн хүмүүс байдаг. Тиймээс бага байхаас урлагт элэгтэй хүүхэд байсан. Сонирхлоо дагаж Дүрслэх урлагийн  дээд  сургуульд орж, Цогбаяр багшийн удирдлагад  зураач, сийлбэрч мэргэжлийг эзэмшсэн. Сургуулиа төгссөнөөс хойш тасралтгүй уран бүтээлээ  хийгээд явж байна.

-Олон улсын мөсөн баримлын тэмцээнд анх удаа эх орноо төлөөлөн оролцсон байдаг. Уран бүтээлийн амжилтаасаа хуваалцаач?

-2006 онд Лхагвадорж найз маань ахлаад дөрвүүлээ олон улсын мөсөн баримлын тэмцээнд оролцож түрүүлсэн. Мөн Финлянд улсад зохиогдсон мөсөн баримлын тэмцээнд түрүүлж байсан.Түүнээс хойш тасралтгүй Европ, ОХУ-д зохиогдсон тэмцээнүүдэд амжилттай оролцсон. ОХУ-ын  Якутад 50-60 градус хүйтэнд тэмцээндээ оролцож мөс, цасанд баримал тэмцээнд түрүүлж байсан.

-Олон улсын тэмцээнд оролцохдоо бүтээлээ ямар хийцээр урлахыг зорьдог вэ?

-Уран зураг, сийлбэрийг хэлгүй урлаг гэдэг. Тиймээс бүтээлдээ үндэснийхээ хэв шинж, өнгө аясыг шингээхийн зэрэгцээ орчин үеийн шийдлийг тусгахыг зорьдог. Учир нь зөвхөн үндэснийхээ хэв шинжийг дагнавал бусад орны хүмүүс  ойлгохгүй шүү дээ. Мөн олон улсад монгол сийлбэрчдийн бүтээлүүд ур ухаан хийц, сургалтын хувьд дээгүүр үнэлэгддэг.

-Мөс, модон дээр сийлбэр урлах хэр ялгаатай вэ?

-Сийлбэрийн урлагт  хасах техник гэсэн нэг л гол хүчин зүйл байдаг. Хасах урлаг учраас эхнээс нь маш сайн тооцоолж хийх хэрэгтэй. Нэг алдвал ахиж нэмэх боломжгүй. Материалын хувьд өөр боловч хийх арга барил нь ижил. Гэхдээ тухайн зүйлийг хийх чин хүсэл зорилго байвал ямар ч материалыг урлагийн бүтээл болгож болно.

-Уран бүтээлчийг бүтээлээрээ нь танина гэж байдаг. Таныг тодотгох бүтээлийн онцлог гэвэл юуг нэрлэх бол?

-Бүтээлүүддээ Монголынхоо түүх хийгээд ахуйг илүү харуулахыг зорьдог. Яармагт бие даасан бүтээл болох  “Нүүдэл”  нэртэй есөн метр өндөр баримал бий.  Бидний өвөг дээдэс ямар хүчирхэг  байсан бэ гэдгийг  морин тэрэгний дугуйгаар илэрхийлж гаргахыг зорьсон. Дэргэдээс нь харвал хүн бүрт өөр мэдрэмж төрөх байх. Ер нь уран бүтээлд сэдэв санаа хязгааргүй.

-Та сийлбэрийн урлагтаа холбогдоод 20 гаруй жил болжээ. Энэ хугацаанд аль цаг үед нь  уран бүтээлчийн хувьд өөрийгөө олсон гэж боддог вэ?

-Уран бүтээлч хүн их эрэл хайгуулын дараа өөрийгөө олдог байх.  Би одоо ч өөрийгөө хайж яваа уран бүтээлч. Олон жилийн хүч хөдөлмөр хийгээд уран бүтээл хийх цаг хугацааны тохироо бүрдэх үед гайхалтай уран бүтээл  гардаг болов уу. Хэчнээн олон жил өнгөрсөн ч бүтээл минь үлдэхэд миний мэргэжлийн үнэ цэн оршдог гэж боддог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 213 (6945)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

22 цаг 18 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

22 цаг 21 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

22 цаг 24 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

22 цаг 26 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин