“Си Зиньпиний айлчлал монголын эдийн засагт тэсрэлт хийнэ”

2014-08-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЦЭЦЭГ

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад айлчлах өдөр ойртож байна. Энэ хэмжээний том айлчлалыг өмнө нь БНХАУ-ын дарга Ху Жинтао хийж байв. Тэрээр 11 жилийн өмнө манайд улсад айлчилж байсан юм. Харин Си Зиньпин 2008 онд БНХАУ-ын дэд даргын албан тушаалыг хашиж байх үедээ Монголд айлчилсан байдаг. Төрийн тэргүүний хувьд хийж буй энэ удаагийн түүний айлчлал Монгол Хятадын дипломат харилцаа тогтоосны 65, хамтын нөхөрсөг хэлэлцээр хийсний 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог, ач холбогдолтой болж байгаа. Айлчлалаас чамгүй үр дүн гарна хэмээн хоёр улсын зүгээс хүлээлт үүсээд байна. Энэ тухай сүүлийн үед Хятадын хэвлэлүүд бичиж зарим гадны байгууллагууд судалгаа хүртэл хийж байгаа ажээ.

Ер нь Хятад улс монголчуудын хувьд хамгийн том түнш болсон гэдгийг өмнөд хөршийн хэвлэлүүд онцолсон. Тодруулбал, 2002 он гэхэд Монголын 825 хувийн хэвшил, аж ахуйн нэгжид Хятадын талаас 281 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр хамгийн том түнш гэдгээ баталгаажуулсан тухай дурджээ. Үүний зэрэгцээ худалдааны салбарын хамтын ажиллагаа хүрээгээ тэлсээр байгаа ч эрчимтэй явж чадахгүй байгааг хэлсэн байна. Харин Си Зиньпиний айлчлал хоёр орны эдийн засгийн салбарт шинэ давалгаа, тэсрэлт хийх болно хэмээн хэвлэлүүд онцолжээ. Тухайлбал, стратегийн түншлэлийн гэрээг хоёр улс 2011 онд байгуулсан. Энэ хүрээнд ашигт малтмал, эрчим хүчний салбарт хамтран ажиллаж байгаа. Уг нь стратегийн түншлэлийн гэрээг хийснээр эдийн засаг, эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа илүү гүнзгийрэн хөгжих учиртай. Тэр дундаа Тавантолгой, Оюутолгой зэрэг том төсөлд хамтран ажиллаж, харилцан ашигтай байхаар тогтож байсан. Мөн аж ахуйн нэгж, үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах асуудал ч тусгагдсан байв. Харамсалтай нь эдгээр ажил аль аль талдаа дорвитой үр дүнтэй байж чадалгүй өнөөг хүрсэн.

Гэхдээ Си Зиньпиний айлчлал манай улсын уул уурхай, эдийн засгийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт дагуулана гэдгийг Хятадын хэвлэлүүд, судалгааны байгууллагууд (www.jamestown.org, www.seekingalpha.com, www.China Daily.com)  бичжээ. Түүнчлэн айлчлалыг дагаж хоёр орны хооронд салбар бүрт хийсэн гэрээ, хэлэлцээр идэвхжих гэнэ. Тэр дундаа аж үйлдвэр, уул уурхай, худалдаа, эдийн засгийн салбарт ар араасаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэнэ хэмээн хэлжээ. Тухайлбал, 2013-2014 онд Монгол Улсаас Хятад руу экспортолсон нүүрсний хэмжээ өсч 8.4 хувьтай болсон байна. Энэ тоо ирэх жил гэхэд харьцангуй өснө гэж үзэж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах болон зарим ашигтай гэсэн салбар, газруудад хөрөнгө оруулалт хийх нь энэ айлчлалын гол хэсэг байх гэнэ. Цаашлаад монгол төгрөг, хятад мөнгөн дэвсгэртийн арилжаа солилцооны зах зээлийг өргөтгөх боломжтой гэдгийг мэдэгдсэн байна. 30 тэрбум ам.долларын хийн нүүрсний дэд бүтцийн энэхүү төсөл нь дангаараа л гэхэд өнгөрсөн оны Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний  хэмжээг гурав дахин нэмсэнтэй тэнцүү аж. Хэрэв гэрээ, хэлэлцээр амжилттай хийж чадвал олон салбарт үр өгөөжөө өгөх нь. Гацаанд ороод байсан стратегийн түншлэлийн хүрээнд ч хийж чадаагүй олон салбарын үйл ажиллаагааг БНХАУ-ын даргын айлчлал эрчимжүүлэх боломжтой юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

7 цаг 15 мин
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

7 цаг 24 мин
Япон Улсын Эзэн Хаант ёсны тухай

Япон Улсын Эзэн Хаант

Уржигдар 18 цаг 31 мин
Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

Уржигдар 17 цаг 31 мин
Баяр наадмын хүндэт зочин

Баяр наадмын хүндэт зочин

Уржигдар 13 цаг 36 мин
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

2025-07-09
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

2025-07-09
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

2025-07-08
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

2025-07-08