“Эх орондоо л очихсон” баримтат киног олон нийтэд үзүүлэх боллоо

2022-10-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, найруулагч Г.Золжаргалын “Zoljargal and Son film”,Зөвийг шүгэлдэгчид НҮТББ-ын хамтын бүтээл, “Эх орондоо л очихсон” баримтат киног олон нийтэд үзүүлэхээр боллоо. Уг баримтат кино нь Ковидын хөл хорионы үед хилийн чанадад гацсан иргэдийн цөхрөл, итгэл найдвар, цаашлаад туулсан зам, үзсэн хагацлыг мэдрүүлсэн бүтээл юм.

Киноны продюсерээр Б.Ганзориг, найруулагч З.Батбилэг, туслах найруулагч, редактор М.Батцэрэн, зураглаач Э.Тэмүүжин, дууны найруулагч Г.Батмөнх гэх мэт залуу уран бүтээлчид ажилласан юм.

Ковид цар тахлаас бид маш олон зүйлийг сурсан. Хамгийн чухал нь хүнд хэцүү цаг үе тохиолдоход төр засгийн шийдвэр, иргэд хоорондын харилцаа хүнлэг байж, хүний эрхийг нэгдүгээрт тавихын чухлыг суралцсан. Хүмүүс бие биеэ хайрладаг, эрх баригчид нь хүний эрхийг дээдлэгч байгаасай гэх үзэл санааг кино урлаг тэр дундаа баримтат киногоор хөндөн ийнхүү илэрхийлж байгаа аж.

Zoljargal and Son Film Зөвийг шүгэлдэгчид НҮТББ-ын залуус цаашдаа  ч хамтран нийгэмд тулгамдаж буй асуудал болон хүний эрхийн чиглэлээр жил бүр баримтат кино хийж хамтдаа нийгэмд шүгэл үлээхээр зорьж байгаа юм.

“Эх орондоо л очихсон” киног 11 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Тэнгис кино театрт олон нийтэд үзүүлэх юм байна.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

23 цаг 18 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

23 цаг 21 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

23 цаг 23 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

23 цаг 26 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин