Хувьсах зардал авсан ч хувийн цэцэрлэгээс үнэтэй

2022-10-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

Энэ жил нийслэлийн бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар болж аз сорьсон сугалаанд цэг тавьсан. Гэвч цэцэрлэгийн бүртгэл ихээхэн асуудал дагуулаад байгаа. Тодруулбал, нэг айлын хоёр хүүхдийг өөр цэцэрлэгт хуваарилсан. Эсвэл гэрээс нь хол байрлах цэцэрлэгт бүртгэсэн. Хувийн цэцэрлэг нь их мөнгө нэхсэн зэрэг асуудлууд үүссэн. Мөн түр оршин суугчийн хүүхдийг цэцэрлэгт бүртгэхгүй нь гэх айдас түр оршин суугчдад тулгараад байсан. Тэгвэл гуравдугаар бүртгэлээр энэ асуудлыг шийдэх боломжтой болсон. Тиймээс цэцэрлэгийн бүртгэл ямар байгаа талаар сурвалжиллаа.

Нэгдүгээр шатны бүртгэлд 13 мянган хүүхэд бүртгүүлсэн бол хоёрдугаар шатны бүртгэлд 11 мянган хүүхэд хүсэлт илгээсэн байна. Тэднээс 8770 хүүхдийг цэцэрлэгт хуваарилжээ. Түүний 1593 хүүхэд өмнө нь цэцэрлэгт бүртгэлтэй. 578 хүүхэд орон нутгийн цэцэрлэгт бүртгэлтэй. 47 хүүхэд хамрагдахаас татгалзсан. 88 хүүхэд тусгай зохицуулалт шаардлагатай. 578 хүүхдийн тухайд орон нутгийн цэцэрлэгээс хасалт хийлгэж, хаягийн бүртгэлээ баталгаажуулсан тохиолдолд дахин бүртгэх боломжтой. 88 хүүхэд бол багш ажилтны, тусгай хэрэгцээт, 24 цагийн цэцэрлэгт хамрагдах зэрэг хэрэгцээ шаардлагатай гэж үзсэн байна. Харин гуравдугаар бүртгэлийн хувьд орон нутгийн харьяатай буюу түр оршин суугчийн хүүхдийг бүртгэж байгаагаараа онцлог байсан юм.

 

Улсын цэцэрлэггүй 14 дүгээр хороо

 

БЗД-ийн 14 дүгээр хорооноос цэцэрлэгийн бүртгэл ямар байгааг тодруулахаар бид очсон юм. Гэвч хорооны ажилтан “Заавал Засаг даргын зөвшөөрөлтэй ярилцлага өгнө” гээд Засаг даргатайгаа ярьсан боловч яриа өгч болохгүй гэсэн гэв.

Тэгвэл тус хорооны хувьд улсын цэцэрлэггүй. Хувийн дөрвөн цэцэрлэгтэй юм байна. Тиймээс 14 дүгээр хороонд байрлах Маргад-Эрдэнийн өргөө цэцэрлэгээс энэ талаар тодруулахад “Манай цэцэрлэгийн бага бүлэг 13 хүүхэдтэй. Ахлах бүлэг 15 хүүхэдтэй. Энэ хүүхдүүд маань есдүгээр сарын 1-нээс эхэлж явсан. Тиймээс энэ хүүхдүүдээсээ цахим бүртгэлд бүртгүүлээд тэнцсэн хүүхдүүдийг төлбөрийн  тал үнээр нь буюу 150 мянгаар явуулж байгаа. Өвлийн улиралд ханиад томуу ихэсдэг учир нэмж хүүхэд авахгүй” гэсэн юм.

 

Хувиарлагдсан цэцэрлэг нь хувийн цэцэрлэгийн үнэтэй ижил байна

 

Түүнийг Г. Халиун гэдэг. Тэрбээр 14 дүгээр хорооны түр оршин суугч. Түр оршин суугч учраас есдүгээр сарын 1-нд хоёр настай охиноо “Маргад эрдэнийн өргөө” хувийн цэцэрлэгт өгсөн байна. Цэцэрлэгийн сарын төлбөр 300 мянган төгрөг. Хоёрдугаар бүртгэл явагдах үеэр хэсгийн ахлагчдаа бүртгүүлсэн байна. Ингээд энэ сараас тал төлбөр буюу 150 мянган төгрөгөөр хүүхдээ явуулах боломжтой болжээ. Энэ талаар “Хүүхдээ цахим бүртгэлд бүртгүүлээд Жуковт байрлах хувийн цэцэрлэгт хуваарилагдсан байсан. Тус цэцэрлэгийн хувьд 500 мянган төгрөгийн үнэтэй. Тиймээс хүүхдээ явуулбал 250 мянган төгрөг өөрсдөө төлнө гэсэн. Бидний хувьд гэртээ ойр гээд Маргад-Эрдэнийн өргөө цэцэрлэгт 300 мянган төгрөгөөр хүүхдээ өгсөн байсан. Харин хуваарилагдсан цэцэрлэгийн хувьд гэрээс маань хол. Дээрээс нь төлбөрөө хөнгөлүүлээд одоо байгаа цэцэрлэгтээ адилхан үнэтэй байсан учраас хуучин цэцэрлэгт нь явуулахаар болсон. Харин өөрийнх нь явж байгаа цэцэрлэгээс “цэцэрлэгийн бүртгэлд тэнцсэн учраас 150 мянгаар явуулах боломжтой” гэсэн гэв.

 

Энэ жил 10 хүүхдээр өссөн

 

Улсын цэцэрлэгийн ачаалал ямар байгаа талаар тодруулахаар БЗД-ийн нэгэн цэцэрлэгт очлоо. Яриа өгсөн багшийн зүгээс цэцэрлэг болон нэрийг нь нууцалж өгөхийг хүссэн юм. Энэ тухай тэрбээр хэлэхдээ “Манай цэцэрлэгийн хувьд 46 хүүхэдтэй. Өдөртөө 38-40 хүүхэд ирдэг. Өмнөх жилүүдэд анги дүүргэлт 28-32 хүүхэд байсан бол энэ жил 10 гаруй хүүхдээр нэмэгдсэн. Энэ нь хоёр багшийн хувьд маш их ачаалалтай байдаг. Би одоо 52 настай. Болдог бол тэтгэвэртээ гармаар байна. Цэцэрлэгийн багшийн ажил бол хүнд нөхцөл шүү дээ” гэсэн юм.

 

М.Мөнхсанчир:Түр оршин суугч гэдгээ батлах бичиг баримтаа авч очсоноор цэцэрлэгт хамрагдах боломжтой

 

Боловсролын ерөнхий газрын цахим шилжилт, статистикийн газрын дарга М.Мөнхсанчираас энэ тухай тодруулахад “нэг, хоёрдугаар бүртгэлд бүртгүүлсэн бүх хүүхдэд цэцэрлэг санал болгосон. Одоогийн байдлаар 120 мянган хүүхэд цэцэрлэгт явж байна. Түүнээс 91 мянга нь улсын цэцэрлэгт, 21 мянга нь хувийн цэцэрлэгт явж байна. Бүлэг дүүргэлтийн хувьд ихэнх цэцэрлэгийн хувьд 38 хүүхэдтэй байна. Зарим нэг ачаалалтай дүүргүүдийн хувьд бүлэг дүүргэлт хэтэрсэн байдалтай байгаа. Өнөөдөр цэцэрлэгийн гурав дахь бүртгэл хаагдаж байна. 5370 түр оршин суугчийн хүүхэд бүртгүүлсэн. Энэ хүүхдүүдийг бүгдийг нь цэцэрлэгт хуваарилна. Хуваарилсан цэцэрлэгт очихдоо байр түрээсийн гэрээ эсвэл байр худалдан авсан гэрчилгээ зэргийг авч очих ёстой” гэв.

Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах гэж байгаа нь сайн ажил  ч зарим талдаа сул талтай байгааг дээрх жишээнүүдээс харж болно. Тодруулбал, улсын цэцэрлэгүүдийн хувьд ачаалал өмнөх жилүүдээс ихэссэн. Түүнийгээ дагаад ханиад томуу их байгаа зэргийг эх сурвалжууд хэлж байсан юм. Мөн улсын цэцэрлэггүй хороо байгаа нь харамсалтай. Зарим хувийн цэцэрлэгүүдийн хувьд хувьсах зардал авсан ч сарын төлбөрөө авах гэж оролдох нь элбэг байгаа юм.

Гурван шатны цэцэрлэгийн бүртгэл өчигдөр хаагдсан. нийслэлийн хэмжээнд 120 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт явж байна. Энэ тоон дээр одоо дахиад таван мянган хүүхэд нэмэгдэнэ. Энэ бүхний эцэст үр дүн нь ямар байх бол. Анги дүүргэлт, ачаалал нь ихэссэн багш нар ажил хаях уу эсвэл өөр гарц гаргалгаа олж цэцэрлэгийн асуудал цэгцэндээ орох уу..

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 207 (6939)

 

Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

8 цаг 40 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

8 цаг 45 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

19 цаг 26 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

19 цаг 26 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

19 цаг 26 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

19 цаг 26 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18