МАН-ын даргын нүүдэлд АН-ынхан “шатах” ёстой юу?!

2022-10-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Өнгөрсөн зуны наадмаар Ерөнхий сайдын мэндчилгээ гэж шал “далий юм” гарсан. Уг нь сайхан монгол дээл өмсөж, бүрх духдуулаад, хэвлэлийн албаныхаа зураглаачийг дуудаж “...Сайхан наадаарай” гэсэн бичлэг хийлгээд л телевиз, сошиалаар цацчих байв. Тэгээгүй. “Зургаан залуу заан” гэдэг ихээхэн урт нэвтрүүлэг эвлүүлж түгээсэн. Тэр нь бөх сонирхдог хүмүүст бол сонирхолтой. Харин төрийн уламжлалт ёсны хувьд “далий юм” болсон.

Саяхан тэр нэвтрүүлгийн давталтыг үзэж суухад гол агуулга нь Өсөхбаяр, Сүхбат, Сумьяабазар, Гантогтох, Цэрэнпунцаг, Ганбат нар ямар ид хавтай барилддагийг сануулахад байгаагүй нь анзаарагдлаа. Нэвтрүүлэг дээр “зургаан залуу заан”-ыг ид халж байхад нь Бат-Эрдэнэ аварга орж ирээд л... Гол нь энэ. Учир нь Бат-Эрдэнэ аваргын үндэсний бөх дэх арав гаруй жил ноёрхлыг тэд зогсоож, бас залгаж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн үндэсний бөхөд шинэ үе хэрхэн орж ирсэн тухай л нэвтрүүлэг аж.

Ерөнхийдөө Ерөнхий сайд, МАН-ын дарга Оюун-Эрдэнэ намдаа, ер нь улс төрд “...Шинэ үе ирсэн шүү” гэдгийг өөрөө шулуухан хэлчихэж чадахгүй иймэрхүү үйлдэл, нүүдлээрээ үзүүлээд байх шиг байгаа юм.

Хамгийн сүүлд, өнгөрсөн долоо хоногт 1990 оны залууг Хөдөө аж ахуйн дэд сайдаар томиллоо. Ядаж байхад тэр нь Хэнтийнх аж. Тэрнээс биш өнөөдөр 30 гарчихсан тэр Ганхүлэг гэдэг залууг “...Хүүхдээрээ” гэж хэлэхэд хэцүү. Тэгж яривал 1990-ээд оны ардчилалд 20 гаруйхан настнууд зүтгэж, тэр насандаа Их хурлын гишүүд, сайд болцгоож байв шүү. Тэд өнөөдөр ч эрч нь буураагүй, илч нь буугаагүй “...Дахиад гишүүн болно, сайд ч хийнэ” гээд улс төр хийгээд л явцгааж байна. Тэгэхээр улс төрдөө ид яваа 1950, 60-аад оны тэдэнд 1990 оны залуу “хүүхэд” байлгүй яахав дээ.

Гэхдээ МАН тав, зургаан жилийн өмнөөс 1980-аад оны залуусаа дээш нь гаргасан. Тэр дунд нь одоогийн Ерөнхий сайд, МАН-ын дарга гарч ирсэн байдаг. Тэгвэл тэр өнөөдөр Ганхүлэгийг дэд сайдаар томилж байна. Ингэснээр МАН-д 1980-аад оныхон “хал” болж, 1990-ээд оныхон шинээр гарч ирлээ. Ганхүлэгийн орж ирсэн хаалга нээлттэй. Цаашдаа улс төр рүү энэ үеийнхэн цувах биз.

Тэгэхээр Оюун-Эрдэнийн энэ томилгоог “...Нутгийн нэг дүүгээ өөд нь татжээ” гэж харвал дутуудсан болно гэсэн үг. Харин “...Оюун-Эрдэнэ доороо дүүтэй болж, ах нарынхаа амнаас гарч байгаа үйлдэл” гэвэл үнэнд ойртоно. Яагаад гэхээр Оюун-Эрдэнийг, ер нь тэдний үеийнхнийг АН-ынхан ч, МАН-ынхан нь ч “...Бацаан” л гээд байдаг юм.

Түүнчлэн “...Ганхүлэгийн томилгоо АН-ын залуусыг өдөөн хатгасан явдал” гэвэл бас үнэн. Үнэхээр ч АН-ын залууст хэцүү байгаа л даа. АН-д байгаа Оюун-Эрдэнийн үеийнхэн ах нарынхаа доороос гарахгүй нь тодорхой болсон. Хэлж, хийж байгаа болгон нь ах нарынх нь байгаад байдаг. Уг нь ах нарыгаа учраа ололцохгүй уралцаж байхад нь намаа аваад гараад ирэх боломж тэдэнд байсан. Даанч хөдөлж амжсангүй. Цаг хугацааг ашиглаж чадсангүй. Тэгэхээр МАН-ын даргын санаагаар бол Ганхүлэгийн томилгоонд АН-ын залуус “шатах” ёстой болж байх шиг байгаа юм.

Ер нь бол Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, МАН-ын дарга болсоноосоо хойш энэ мэтийн “далий” үйлдлүүд олныг хийсэн. МАН-ын дарга гэхэд томилгоо нь хэт либерал шинжтэй. Хэн хэнийг, хаана хаана томилсоныг бүгдээрээ мэднэ. Бас л санаанд оромжгүй хүмүүс Оюун-Эрдэнийн томилгоог авна шүү дээ. Дунд нь АН-ынхан ч явж байдаг. Бодлогын тухайд ах нарынхаа 30 жил тойрч гүйсэн асуудлуудыг барьж аваад байдаг. Бас болоогүй ээ, яаж ийгээд “2050”, “Шинэ сэргэлт”-ийн автор болоод УИХ-аар батлуулчихсан гэж байгаа юм.

Хамгийн сүүлд л гэхэд, хаваржин шуугиад таг болсон Үндсэн хуулийн өөрчлөлтийг наадмын дараа гэнэт хийчихсэн. Бас л хөөрхөн “хор” хутгаж байж бүтэх үйл явц л даа. Залгуулаад Засгийн газраа “давхарлаад” бүрдүүлчихэж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт 1990 оны Ганхүлэгийг Хөдөө аж ахуйн дэд сайдаар томилохын хамт Аюурсайханыг Хөдөлмөрийн сайд болголоо. Уг нь Аюурсайхан УИХ-ын дэд дарга байсан хүн шүү дээ. Тийм албан тушаал дээрээс сайд болно гэхээр тэр хүн “...Дэвшсэн үү, буусан уу” гэдэг асуулт бас гарч ирээд байгаа юм. Ийм л “далий” үйлдлүүд Оюун-Эрдэнээс гараад байдаг. Энэ нь тэгээд, судлаач Ганаагийн хэлээд байдаг “системийн онол” уу, эсвэл?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 207 (6939)

 

Төрийн албаны тусгай шалгалт байж болохгүй, оронд нь ерөнхий шалгалтан дээр тэнцсэн хүмүүсийг оноогоор жагсаагаад байгууллага руу нь оруулах хэрэгтэй данхаа
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

5 цаг 0 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

8 цаг 48 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

8 цаг 48 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

8 цаг 48 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

23 цаг 7 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

23 цаг 20 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Өчигдөр 13 цаг 19 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин