С.Баярцогт, П.Батсайхан, шүүгч гурав улстөрчдөд "татгалзахын аргагүй санал" тавьдаг болсон гэв үү?!

2022-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Монголын улстөрчид бизнесийнхэн хийгээд хууль шүүхийнхэнтэй хэт дотносдог. Тэгээд улс төр, бизнес, хууль шүүхийн үйл ажиллагааг өөрсдийнхөөрөө хөдөлгөдөг. Чухамдаа тэр бүтцийг "хонгил" гэж нэрлэдэг. Гэхдээ "хонгил" зөвхөн өнөө цагийн улс төрийн эрх мэдлийг дагаж “баригддаггүй” аж. Ирээдүйд тэр эрх мэдэлд хүрэх улстөрчийг ч барааддаг юм байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монголд дээрх зохион байгуулалт бүхий “хонгил” баригдаж байж болзошгүй байна. Тодруулбал, АН-ын даргад горилж буй Сангийн сайд асан С.Баярцогт, "АПУ"-гийн П.Батсайхан, бас нэг нөлөө бүхий шүүгч гурав улстөрчдийг дуудаж уулздаг болжээ. Хэн нэгийнхээ гэрт, эсвэл олон нийт төдийлэн мэдэхгүй газарт хамт сууж байгаад “бай”-г дууддаг. Ирэхээр нь тухайн улстөрчийн өөртэй нь юм уу, хамаарал бүхий этгээд, компанитай нь холбоотой хууль, шүүх дээр яваа асуудлыг "...Зохицуулна" хэмээдэг. Харин зохицуулахын тулд улс төрийн болон бусад дэмжлэг нэхдэг юм байна.

Мэдээж хэрэг, улстөрчийн хувьд хоолойд тээглэсэн чухал асуудал гэдэг нь тодорхой. Тиймээс С.Баярцогт, П.Батсайхан, шүүгч гурвын тавьдаг “татгалзахын аргагүй санал”-д “...Үгүй” гэж хэлж чадалгүй гарч ирдэг байгаа юм.

Гэвч тэднээс ийм санал авсан улстөрчид нэмэгдэж, энэ талаар улс төрийн хүрээнд жиг жуг яриад эхэлжээ. Учир нь тэдэнд дуудагдаж очсон улстөрчид ихэд бухимдалтай байна. Зарим нь тэдний тавсан “санал”-ын талаар холбогдох байгууллагуудад мэдэгдэхэд бэлэн байгаа юм байна.

Дашрамд хэлэхэд, С.Баярцогтын хувьд 2016 оноос хойш Оюу толгойн асуудлаар шалгагдаж, гурван шатны шүүхээс хорих ял шийтгүүлсэн. Харин өнгөрсөн наадмын өмнөхөн хэргийг нь АТГ-ын саналаар Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон. Түүнээс хойш хот хөдөөгүй, тэр байтугай Америкт ч улс төрийн чухал уулзалтуудыг хийх болсон юм. Тэдгээрийн олонхид нь “АПУ”-гийн П.Батсайхан хамт явдаг. Мэдэгдэж буйгаар, зун Хөвсгөлд, намар Амарбаясгалант хийдэд очиход нь хамт л онгоцоор ниссэн байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 206 (6938)

 

хужаа Баярцогт, гулзгай Батсайхан, тагнуул Хурц, Одоничмэдийн Одбаяр гэх алиа салбадай нар л салахгүй л явдаг ш дээ.
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

7 цаг 19 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

7 цаг 22 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

9 цаг 59 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

10 цаг 3 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

15 цаг 32 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

15 цаг 32 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин